Саяхан нэг найз маань уруу царайлчихсан явж байхтай таарлаа. Учрыг нь асуутал, байгууллагынхаа шинэ жилээр халамцаж, дарвиснаас болоод эхнэр нь салах дээрээ тулсан гэнэ.
Уг нь оны шилдэг ажилтан болж овоохон шагнуулаад авч л дээ. Хүн бүр л баяр хүргэж, хундага тулгаад, сэтгэл нь хөөрсний дээр дуртай хамтлаг нь ч ирсэн байсныг хэлэх үү чөлөөтэй бүжиглэж, таарсан болгоноо л тэврэхийг нь тэвэрч, үнсэхийг нь үнсээд ёстой нэг дураараа сайхан баярлаж өгч л дээ. Гэтэл тийм байгааг нь нэг нь хэдийнэ бичлэг хийгээд фэйсбүүкдээ нийтэлчихэж. Үүнээс болж эхнэр нь хардаад бөөн хэрүүл маргаан болж салах дээрээ тулж байгааг ярьж байна. Утаснаасаа салахаа больж, алхам тутамдаа ямар ч шүүлтүүргүйгээр, хэн нэгнийг бодохгүйгээр хандалт авахын төлөө бичлэг, стори хийдэг хэт их сошиалд донтсон хүмүүс үнэндээ ийм л сөрөг нөлөөтэй байна. Жилдээ ганцхан удаа болдог албан байгууллагын шинэ жилээр удирдлагууд нь аль болох ажилчидаа сайхан баярлуулах гэж хичээж, хамгийн гоё газрыг сонгож, хэн бүхний сонсох дуртай хит хамтлаг, дуучдыг өндөр үнээр авчирч, тэр үдшийг жаргалтай, дурсамжтай, чөлөөтэй байлгах гэж зорьдог. Гэвч нөгөө талд хэдэн сошиалчид бусдынхаа амьдралыг самарч, баярласнаасаа эс юм болгон орхиж буйгаа үнэндээ мэдэхгүй л яваа байх. Санаандгүй бичлэг, зурагнаас болж хэчнээн хүмүүс ер нь ийм асуудалд орж, хэдэн гэр бүл салах дээрээ тулж байгаа бол. Салахгүй, маргаан болоод өнгөрдөг юм гэхэд дараа нэг өдрийн хэрүүлийн эхлэл суурь гарцаагүй энэ бичлэг нь болно.
Тиймээс өөд, уруугүй бичлэг, зураг сошиалд оруулдагаа багасгаж, ядаж шинэ жилийн баяраар нь бусдыгаа тайван, чөлөөтэй баярлуулж, гэртээ аз жаргалтай харьж, баяраа хуваалцах боломжийг нь олгоорой, хүмүүс ээ.
| ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |