.jpg)
-Зүүн Азийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Муайтай-гийн Зүүн Азийн аварга болсондоо хязгааргүй их баяртай байгаа.
.jpg)
-Муайтай-гийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэдэн килограммын жинд, хэдэн тулаан хийж алтан медаль хүртэв?
-Би муайтай-гийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдсан. Тус тэмцээнд Энэтхэг болон Хонконг гэсэн хоёр улсын тамирчидтай хоёр тулаан хийн ялалт байгуулж, алтан медаль авсан байгаа.
.jpg)
-Хамгийн хүнд, ширүүн тулааныг ямар улсын тамирчин хийсэн бэ?
-Хамгийн сайн тулаанч Хонконгийн тамирчин байсан. Яагаад гэвэл өмнө жилийн буюу 2024 оны 60 кг-ын жингийн аварга нь байсан л даа.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-За сайн байна уу. Намайг С.Анужин гэдэг. Би одоо 18 настай.
.jpg)
-Одоо ямар спорт, клубийн тамирчин бэ?
-Би “Виктори” клубийн тамирчин, үндсэн кикбокс болон муайтай-гаар хичээллэдэг.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Муайтай-гийн спортын мастер цолтой.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би багадаа ер нь хөдөлгөөнтэй, спортод дуртай хүүхэд байсан. Их хурдан гүйдэг, сагс тоглодог, бас их бяртай хүүхэд байсан даа.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын ганц хүүхэд.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би аав, ээжтэйгээ цуг амьдардаг.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
- Манай гэр бүлд надаас өөр, спортоор хичээллэдэг хүн байхгүй ээ .
.jpg)
-Муайтай-гаас өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
- Муайтай-гаас өмнө дунд сургуулийн 6-7 дугаар ангидаа байх үедээ сагсан бөмбөг тоглодог байсан.
- Муайтай-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Муайтай-гаар хичээллээд хоёр жил гаруй болж байгаа. Одоо гурав дахь жилтэйгээ золгох гэж байна.
.jpg)
-Тулааны спортын анхны багш нь хэн бэ?
-Тулааны спортын анхны багш гэвэл “Виктори” клубийн үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч , “WAR” холбооны ерөнхийлөгч Э.Мөнхбаатар багш маань байгаа юм. Одоо хүртэл багштайгаа цуг бэлтгэл, сургуулилалтаа хийж яваа.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр тулааны спортыг сонирхон хичээллэх болов?
-Ер нь л багаасаа тулааны спортыг их сонирхдог байсан. Тулалдах үнэхээр дуртай. Тэгээд муайиайгаар хичээллэж үзсэн чинь бүрч илүү ихээр таалагдсан. Анх бэлтгэлд 1-2 хоног явсны дараа шууд тэмцээнд орчихмоор л санагддаг байсан. Ер нь тэмцээнд тулалдаж үзэх хүсэлдээ хөтлөгдөн, бэлтгэлд явж эхэлсэн юм. Тулааны спорт эрсдэл ихтэй, хүнд ширүүн байсан ч надад таалагдсан. Муайтай их гоё тулааны спорт байсан даа.
.jpg)
-Тулааны спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Тулааны спорт тэсвэр хатуужил, эрэмгий зан чанар, эр зориг, сэтгэлийн хатыг хүнд олгодог. Хүүхэд, залууст ирээдүйн зөв хүн болон төлөвших үндэс суурийг нь тулааны спорт тавьж өгнө.
–Тулааны спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарж, мохох үе гарч байсан. Гэхдээ түүнийгээ даван гарч, өөрөө өөрийгөө зоригжуулж ялан дийлэх нь чухал. Тулааны спортын тамирчин хүнд, өрсөлдөгчөөсөө өмнө өөрийгөө ялах ёстой бас нэгэн даваа байдаг.
- Тулааны үед хөл, гар, өвдөг, тохойны ямар цохилтыг голчлон хийдэг вэ?
-Би тулааны үед гарын шулуун цохилтуудыг хийдэг. Өвдөг, хөлийн цохилтыг гуя, гэдсэнд, тохой болон гараар голчлон толгойд цохилт хийж тулалддаг.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Би 2024 онд “WBC” холбооны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “IFMA” холбооны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус авч байсан. Тэгээд одоо 2025 онд “IFMA” насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. УАШТ-д түрүүлж байсан. Мөн тулааны 20 гаруй тэмцээний аварга болж, алтан медаль хүртэж байлаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тулааныг хэзээ хийж байв?
-2024 оны “IFMA” нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Тайланд Улсын тамирчинтай хийсэн тулаан хамгийн өрсөлдөөнтэй, эгзэгтэй бөгөөд дурсамжтай нь байсан.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Би амралт, чөлөөт цагаараа гар урлал хийх, хувцас оёх дуртай.
-Ирэх 2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Шинэ он гараад 2026 оны нэгдүгээр сард муайтай-гийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. УАШТ-ээс ерөнхийдөө дараа жилийн тэмцээн, уралдаанууд эхэлж байгаа.
| С.АНУЖИН: Тулааны спорт эрсдэлтэй, хүнд ширүүн ч надад таалагдсан |
|
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |