Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа Төрийн ордон руу зүтгүүлсээр 2021 оны нөхөн сонгуулиар МАХН-ыг МАН-тай нэгтгэж, гишүүн болгосноор санаагаа амраагаад байна. Улмаар Э.Батшугар 2024 онд мөн л Сонгинохайрхан дүүрэгт горилж, УИХ-д улирч суусан. Н.Энхбаярыг Монголын хаан байх үед “хунтайж” гэгдэж явсан Э.Батшугар ахлах сургуулиасаа АНУ-д суралцаж, банкны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд АНУ-ын Хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажиллаж, 2011 онд Монголд ирмэгцээ Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр заларч, 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөж, тэр даруйдаа аав Н.Энхбаяраасаа 17 компани өвлөж авсан.

Ийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бизнесээ хүү Э.Батшугартаа шилжүүлж, зүс хувиргаснаар олны анхаарлаас холдоод байгаа. Э.Батшугарыг хэвлэлийн, хөрөнгө оруулалтын бизнестэй мэт харагддаг боловч уул уурхайн бизнес ч түүнд бий. Тодруулбал, Н.Энхбаяраас Э.Батшугарт шилжсэн “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт XV-014066 дугаартай, 11575.72 га талбайтай Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн. Нэг ёсондоо Н.Энхбаяр “Хаан” гэгдэж байхдаа тусгай зөвшөөрөл авч, хожим хүүдээ шилжүүлсэн гэсэн үг.
Хамгийн ноцтой нь, XV-014066 дугаартай энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон. Тиймээс Н.Энхбаяр улс төрийн карьераа бодолцож, хайгуул хийхгүй хав дарж хадгалж үлдээсэн. Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуул эхлүүлэхээр шийдэж, “Сод маргад” ХХК-ийн ажилчид нь Ховдын Дуут сумын Бүргэдтэй хайрхан бэлд очиж, кемпээ байгуулж, олон тооны өрөм зоож, хайгуулын ажлаа эхлүүлсэн байгаа юм. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, энэ эсэргүүцэл өндрөө авч, Ховд аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулагдснаар “Сод маргад” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон. Бүргэдтэй хайрхан уул нь Буянт голын эх ундаргыг бүрдүүлдэг, зэрлэг амьтдын өлгий нутаг учраас нутгийн иргэд эсэргүүцэх нь тодорхой байсан. Гэхдээ Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрт улс төрд орох төлөвлөгөө хэрвээ байгаагүй бол нутгийн малчдын ая талыг харж, 10 гаруй жил хадгалсан тусгай зөвшөөрлөө ашиглахгүй хаяхгүй байх байсан биз.

Цаашлаад УИХ-ын гишүүн Э.Батшугарын гаднын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдсэн баримтыг танилцуулъя.
Э.Батшугарын эзэмшдэг “Эс Си Эн майнинг”, “Сод маргад” “Милленниум финанс ББСБ”, “Монсамил”, “И Эл лимитэд ассэт”, “Монфарм трейд” компанийн гүйцэтгэх захирлаар Дариагийн Цэнгэл гэгч бүртгэлтэй. Мөн тэрбээр Э.Батшугарын “Милленниум групп”-ийг удирдаж байв. Д.Цэнгэл нь Э.Батшугарын 2024 оны сонгуулийн зардалд 10 сая төгрөг хандивласан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”, “Дун өргөө” ХХК, Гадаад харилцааны яамны дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэх намтартай юм байна. Улмаар Н.Энхбаярыг “Эскон” компаниараа дамжуулан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахад нь тус компанийн захирлаар байсан аж. Тэгэхээр Н.Энхбаяр, Э.Батшугар нарын бизнесийн халаас нэгтэй хамтрагч, хамгийн ойрын хүмүүсийнх нь нэг Д.Цэнгэл болж байна. Тэгвэл Д.Цэнгэл нь Э.Батшугарын эзэмшлийн компаниудад гүйцэтгэх захирлаар бүртгэлтэйгээс гадна “Лотто энтертайнмент” компанид 40 хувийн хувьцаа эзэмшдэг аж.
Эндээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугар нь халаас нэгтэй хамтрагчаараа дамжуулан гаднын компаниудаас хөрөнгө оруулалт татаж, хууль бус мөрийтэй тоглоомын компанитай сүлбэлдсэн байж болзошгүй сэжим гарч ирж байна. Ийн Э.Батшугар аавынхаа компанийг өвлөөд зогсохгүй улс төрийн замналыг нь үргэлжлүүлж, хууль тогтоох дээд байгууллагад үе дамжсан эрх ашгаа хамгаалж сууна.
| Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |