Толгой намуудын дарга болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар хамаарал бүхий “этгээд”-үүдээ ордонд оруулж ирсэн. Тавдугаар ангийн сурагч байхаасаа л Л.Оюун-Эрдэнээс хөтөлж, хормойдсон М.Ганхүлэг, Л.Гантөмөрийн хунчирын тариалангийн хамтрагч А.Ганбаатар, хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуу гэх мэтээр хөвөрнө. Харин ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд үеэл Б.Найдалаагаасаа гадна, төрсөн ах, эхнэр хоёрынхоо халаас нэгтэй хамтрагч П.Ганзоригийг УИХ-ын гишүүн болгосон байдаг.
УИХ-ын гишүүн П.Ганзориг 2005 онд МУИС-ийг төгсөөд, 2011 он хүртэл зургаан жил УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн “Номин даатгал” ХХК-д ажилласан. Улмаар 2011 оноос УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн “Монре даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээр халаасаа нэгтгэсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн П.Ганзориг, түүний төрсөн ах П.Гантогоо болон УИХ-ын гишүүн Т.Доржханд, түүний эхнэр У.Сийлэн нар даатгалын “Монре даатгал” ХХК, барилгын “Их эрин констракшн” ХХК, автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны “Автохаб” ХХК, зээлийн “Зээл эм эн платформ” ББСБ, хувьцааны “Стандарт инвестмент ҮЦК” ХХК гэх таван компанийг хамтран байгуулж, эзэмшиж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой 2017 онд “Гэрэгэ менежмент” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН намын генсек, УИХ-ын гишүүн П.Ганзориг хоёрын гэр бүл, ах, дүү нар зургаан компаниар халаасаа нэгтгэсэн гэсэн үг. Одоогийн УИХ-д Т.Доржханд, П.Ганзориг хоёр шиг халаас, хэтэвчээрээ ийм гүн гүнзгий холбогдсон хамсаатан байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүн болсон. Улмаар Т.Доржханд халаас нэгтэй хамтрагч П.Ганзоригийгоо өөрийнхөө Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөхөөрөө ажиллуулж эхэлсэн. Гэхдээ дөрвөн сарын дараа буюу 2020 оны аравдугаар сард НИТХ-ын сонгуулиар Т.Доржханд П.Ганзоригийг өөрийн тойрог болох Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч болгож байлаа. Харин өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржханд ХҮН намынхаа жагсаалтыг тэргүүлж, П.Ганзориг нь гуравт бичигдсэнээр УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл, Т.Доржханд халаас нэгтэй хамтрагч П.Ганзоригийгоо чирч, гулдарсаар НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн болгосон нь энэ.
УИХ-ын гишүүн П.Ганзориг УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн хоёр 2017 онд барилга угсралтын “Их эрин констракшн” ХХК-ийг хамтран байгуулж байв. Улмаар 2020 онд Т.Доржханд УИХ-ын гишүүн, П.Ганзориг НИТХ-ын төлөөлөгч болсон тул тэдний “Их эрин констракшн” ХХК-ийг П.Ганзоригийн төрсөн дүү П.Гантогоо нь эзэмшиж, удирддаг болсон.

Ноцтой нь, УИХ-ын гишүүн П.Ганзориг Хөвсгөл аймгийн уугуул. Тиймдээ ч П.Ганзориг төрсөн дүү П.Гантогоогийнхоо нэр дээр бүртгүүлсэн “Их эрин констракшн” ХХК-аараа Хөвсгөл аймгийн сургуулийн тендерүүдийг түүж ирсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Ганзоригийн “Их эрин констракшн” ХХК нь
Боловсролын яамнаас зарласан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих 4.0 тэрбум төгрөгийн тендер,
Боловсролын яамнаас зарласан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, спорт заал барих 10.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Уг барилгыг хоёр жил гаруй хугацаанд барьсны эцэст өнгөрсөн намар ашиглалтад оруулсан байдаг.
Мөн “Их эрин констракшн” ХХК нь өнгөрөгч 2024 онд Боловсролын яамнаас зарласан хамгийн том төсөвтэй тендер болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Политехник коллежийн цогцолбор барилга барих 19.2 тэрбум төгрөгийн тендерт оролцсон. Гэхдээ тус тендерийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг өөрийн аав С.Гүнширийн нэр дээр бүртгэлтэй “Урагшлах” ХХК-аараа авсан тул П.Ганзоригийн “Их эрин констракшн” ХХК-д ямар ч арга байгаагүй, мултарсан байдаг. Энэ мэтээр УИХ-ын гишүүн П.Ганзориг Боловсролын яамнаас зарласан, төрж өссөн Хөвсгөл аймгийнхаа Мөрөн, Жаргалант суманд сургууль барих 14 тэрбум төгрөгийн тендерийг авчихсан байгаа юм.
Товчхондоо, сургуулийн тендерт тун их ашиг сонирхолтой нэгэн. Хамгийн гол нь, ХҮН намын дэд дарга П.Наранбаяр одоо Боловсролын сайдаар ажиллаж байгаа. Тэгэхээр ХҮН намын генсек, УИХ-ын гишүүн П.Ганзориг, ХҮН нам дэд дарга, Боловсролын сайд П.Наранбаяр нарын дунд сургуулийн тендерийн тохироо явж болзошгүй буюу ашиг сонирхлын том зөрчилж ханхалж байгаа юм.
| НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ |
|
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |