Төрийн ордны том “зодоон” төсвөөс давсан гадаад зээлээр үргэлжилж байна. Энд улсын асуудлаас илүү улстөрчдийн эрх ашиг хөндөгдөж, сошиал “дайн” өндрөө авч байгааг тодотгоё.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Сангийн сайдыг дуэльд дуудаж, хариуд нь Б.Жавхлан сайд амралтын өдрүүдэд түүнийг нь үгүйсгэсэн сөрөг мэдэгдэл гаргалаа. Үүгээрээ дамжуулж, Б.Жавхлан сайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд “Монголд Улсын Засгийн газар, Монгол Улсын нэр хүндийг унагаасан ноцтой үйлдэл хийлээ” гэх хатуухан сануулга ч өгч амжлаа.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэг бүхий дэмжлэгээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг гишүүд УИХ-д оруулж ирэхээр бэлдэж байгаа юм байна. Гэтэл үүнийг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Засгийн газар зүтгүүлж эхэлсэн хуулийн хулгай” хэмээн эсэргүүцэж байгаа илэрхийлсэн. Ийн өнгөрсөн намар төсөв хэлэлцэх үеэр эхлүүлсэн томчуудын “зодоон” дахин сөхөгдөж эхлэх нь тэр.
Тухайн хуулийн төсөлд тусгаснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан, Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд төсвөөс гадуур, гаднын улсаас зээл авахын тулд ийн УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй хууль төсөл боловсруулж эхлээд байгаа юм. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Засгийн газраас боловсруулах ёстой хуулийг гишүүдийн дэмжлэгээр хийж байгаа мэтээр Сангийн яам “оруулж” байгаа” хэмээн мэдэгдснээр тэдний “зодоон” улс төрийн хүрээнийхэн дунд өндрийг авч, хүчийг үзэхээр болоод байгаа нь энэ. Уг хуулийн төслийг боловсруулагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакер, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нар төслөө “хамгаалж” мэдэгдэл хийгээд амжсан.
Угтаа бол тэдний мэдэгдэж буйгаар том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхийн тулд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бус, эргэн төлөх боломжтой бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхийн тулд гадаад зах зээлээс хөрөнгө босгох шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, 14 мега төсөлд багтсан Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан, Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гэсэн гурван төслийн хөрөнгийн эх үүсвэрийг эргэн төлөх нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхийн тулд уг хуулийг оруулсан. Цаашлаад ийм хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн нь 2025 оны төсвийг алдагдалгүй баталсантай холбоотой гэж тайлбарлаад байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “12.6 их наяд төгрөгийн гадаад зээлийг ашиглаж байж одоо байгуулсан гэрээнүүдийг хэрэгжүүлж, эхлүүлсэн байгаа төслүүдээ дуусгах боломжтой болно. Үүнээс 5.7 их наяд төгрөгийг ашиглаж байж Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ашиглалтад орно. 2025 онд гадаад зээлээс ашиглаж болох тааз 1.5 их наяд төгрөг байна. Жишээ нь, Газрын тос боловсруулах үйлдвэр дээр энэ жил зөвхөн 200 тэрбум төгрөг л ашиглах таазтай гэсэн үг. Гэтэл 2028 онд энэ төслөө дуусгана гэж үзвэл гурван жилд 1.6 их наяд төгрөгийг хэрэглэж байж хугацаандаа дуусгах боломжтой. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн төсөвт өртөг 900 гаруй тэрбум төгрөг. Гэтэл энэ жил 70 тэрбум төгрөгийг л тавьсан. Яг энэ тавьсан төсвөөрөө явбал газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд биш 15 жилийн дараа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 10 жилийн дараа ашиглалтад орохоор байна.Тиймээс энэ хуулийн төслөөрөө бид зээлээ эргэн төлөх бүрэн боломжтой бүтээн байгуулалтын төслүүдээ сонгоод, төсвийн хязгаараас гаргах зорилго тавьсан” гэх тайлбар хийгээд байна.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төвсийн хүрээний гадаад өр зээлийг төсвөөс гадуур гаргахаар энэ хуулийн төслийг Сангийн яам оруулж байна. Гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн ч өрөө өөрсдөө төлөх шаардлага үүснэ. 2025 оны төсөвт тодотгол хийхээр хуулийн хулгай хийж байна. Энэ нь өрийн таазыг нэмнэ” гэж мэдэгдээд байна. Цаашлаад Г.Тэмүүлэн гишүүний талд Үндэсний эвслийн дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орно гэдгээ цахим орчинд ил цагаанаар мэдэгдээд амжлаа.
Цаашлаад Төсвийн хязгаараас “давсан” зээлийг “санаачлагч” Сангийн сайд Б.Жавхланг “хамаагаалах” 40 гишүүний улс төр улам идэвжихийн хэрээр төсөвт “хайртай” Г.Тэмүүлэнг өмгөөлөх гишүүдийн тоо нэмэгдэх нь дамжиггүй. Тухайлбал, 2025 оны төсвийн алдагдлыг бууруулахыг дэмжиж байсан Ж.Баярмаа, Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүдээр ч хүрээгээ тэлж мэднэ.
Харин эцэстээ төсвөөс давсан зээл улс төрийнхний “бай” болж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа дахин нэмэгдэх эрсдэл үүсэх вий дээ, гишүүдээ.
| ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |