Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 оноос хойш өнөөг хүртэл өөрчлөөгүй гэх ганцхан шатгаанаар хуулийг төслийг нь яаравчлах гэж үзэж байх шиг байна. Яагаад 30-аад жилийн хугацаанд гар хүрч зүрхлээгүй билээ Хэвлэлийн эрх чөлөөний хуульд. Жилээс жилд хумигдаж байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө нэг мөр амыг нь хаачихгүй гэсэн дээ өнөөдрийг хүртэл энэ хуулийг өөрчилж амжаагүй нь энэ юм.
Мэдээж өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн эрх чөлөөний олон хуулийн төсөл парламентын босгоор алхаж амжилгүй унаж байлаа.
Өдгөө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдгийн ард сэтгүүлч, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн хэдхэн хүний асуудал байгаа хэрэг огтоос биш. Бүхэл бүтэн Монгол Улсын ардчилсан үзэл, баримтлал, эрх чөлөө, иргэдийн мэдэх эрх тэр чигтэй багтаж байгаа учраас энэ хуулийг олон нийтээрээ анхаарах зайлшгүй, хэрэгцээ шаардлага бий. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2021 онд 68 дугаар байрт жагсаж байсан бол 2022 онд 90, 2023 онд 88, 2024 онд бүр 109 дүгээр байрт орсон гэх судалгаа бий. Ийм л эмзэг цаг үед хэвлэлийн эрх чөлөөг хуульчилж байгаа гэдгээ хэн хэн нь анхаарах цаг болсныг сануулж байна.
Цаашлаад сүүлийн үед сэтгүүлчид Эрүүгийн хэргээр яллагдаж, хууль хяналтын байгууллагын үүд сахидаг нийтэлсэн нийтлэл, сурвалжилсан сурвалжилгаасаа болж, эрх бүхий албан тушаалтнуудаас заналхийлсэн мессэж, үгсийг цөөнгүй удаа сонсох нь сэтгүүлчийг айдаст автуулж, дарамтад оруулдаг байдал хэвийн үзэгдэл болтлоо хэвшиж байгаа нь ч бодит үнэн.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй, сэтгүүлчдэд халгаатай, цаашлаад засаж сайжруулах, таван заалтыг онцлон танилцуулъя.
“ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ” ЗААЛТ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС САЛЖ ЧАДАХ УУ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар ялалдаг халгаатай ганц заалт нь илт худал мэдээлэл түгээх. Тэгвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийт 4.1.10.”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн хуульчилжээ.
Судлаачид, хуульчдын хэлж буйгаа Хэвлэлиййн эрх чөлөөний хуулиас гадна хэвлэлийн эрх чөлөөг зохицуулахтай холбоотой 110 гаруй, хууль журам байдаг. Гэтэл ганцхан хуулийг ярьж байгаа нь өрөөсгөл байна гэх шүүмжлэл бий. Тэр тусмаа “илт худал мэдээлэл” түгээхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийг яллах байдал газар авсан. Гэтэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагаж мөрдөх хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн зургаан хуульд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялалдаг, илт худал мэдээлэл түгээхтэй холбоотой зүйл заалтыг оруулаагүй байгаа юм. Угтаа бол цаашид сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээж, ял авдаг байдал үргэжлэх нь.
Эх сурвалжийн мэдээллээс үүсэх хариуцлагыг тухайн мэдээлсэн эх сурвалж хариуцна гэх заалтыг тусгажээ.
ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛЭЭС ҮҮСЭХ ХАРИУЦЛАГЫГ ТУХАЙН МЭДЭЭЛСЭН ЭХ СУРВАЛЖ ХАРИУЦНА
Хуулийн тав дугаар заалтад, Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.1.хараат бус, бие даасан байдлаар тэнцвэртэй мэдээллэх;
5.1.2.хүнлэг, шударга ёсыг баримтлах;
5.1.3.үндэсний аюулгүй байдал, хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх;
5.1.4.баримтад тулгуурлах;
5.1.5.хуулиар хамгаалагдсан нууцад хүндэтгэлтэй хандах.
5.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь бодит мэдээлэл, баримтад тулгуурласан мэдээллийг түгээх бөгөөд энэ хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
5.3.Эх сурвалжийн мэдээлэл, үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн бол энэхүү мэдээллээс үүсэх хариуцлагыг тухайн мэдээлсэн эх сурвалж хариуцна” хэмээн тусгасан. Гэтэл үүнийг мэргэжлийнхэн “Энд заасан баримтад тулгуурлах, шударга байх, хараат бус, тэнцвэртэй мэдээлэх зэрэг зарчим нь тэртэй тэргүй сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн дүрэм бөгөөд хэвлэлийн өөрийн зохицуулалт буюу мэргэжлийн ёс зүйгээр зохицуулагдаж байдаг, харин нууцад хүндэтгэлтэй хандах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол зэрэгтэй холбоотой “зарчим”-ууд нь холбогдох бусад хуулиар зохицуулагдаад явах боломжтой учраас энд давтан оруулах шаардлагагүй юм” хэмээн тодотгосон байна.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДЭРГЭДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО
Төр дэргэдээ хэвлэлтэй байх эсэх асуудал өдгөө хэвлэл мэдээллийн салбарынхныг талцуулдаг гол сэдвийн нэг болсон. 1998 оны хуулиараа Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэх ганцхан заалт хэрэгжиж байгаа бол уг хуулийн төсөлд “6.9.Энэ зүйлийн 6.8-д заасан хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна” гэх зүйл заалт нэмэгдсэн. Угтаа бол Монгол Улсын үндэсний мэдээллийн төв байгууллага “Монцамэ” агентлагийг төрийн мэдэлд шилжүүлж буй аж.
Харин олон нийтийн дунд маргаантай байгаа асуудал нь Төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн төв байгуулж, өргөн бүрэлдэхүүнтэй болж буй нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэвлэл мэдээллийн байгууллага бий болж, төрийн шийдвэрийг иргэнд тулгахад чиглэсэн нийтлэл, нэвтрүүлэг хийж цацдаг болсон гэх шүүмжлэл гарч буй. Улмаар төрийн мэдээлэл улам бүр хаалттай болж, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл хүргэдэг байдал ч улам бүр хумигдаж байгааг хуулиар зохицуулах шаардлагатай болсон гэдгийг салбарынхан, мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖАА ИЛЧЛЭХ ЭСЭХЭЭ СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ ШИЙДВЭРЛЭНЭ
Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд хамгийн их тулгамддаг асуудал эх сурвалжаа нууцлах. Эх сурвалжаа хэлэхийг шаардах, дарамт шахалт бишгүй тохиолддог. Тэгвэл энэ удаагийн хуулийн төсөлд эх сурвалжаа илчлэх эсэхийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдэхээр зохицуулсан байна.
“13 дугаар зүйл.Мэдээллийн эх сурвалж нууцлах эрх
13.1.Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
13.2.Тухайн мэдээллийн нууцалсан эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ.
13.3.Төрийн байгууллага, албан тушаалтан, бусад этгээд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг албадах, тулган шаардахыг хориглоно” гэжээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ
Хуулийн 4.1.2-т “хэвлэл мэдээллийн байгууллага” гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг хэлнэ хэмээн хуульчилжээ. Цахим орчин хөгжиж, мэдээллийн эрэн зуун хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг уламжлалт сэтгүүл зүй болох сонин сэтгүүл, телевиз радиогоор хязгаарлах нь хэт явуу ойлголтыг үүсгэж байгаа юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ЗААВАЛ ЭРГЭЖ ХАРАХ ТАВАН ЗААЛТ |
|
2025-05-03 21:53:23
2025-05-03 21:44:02
2025-05-03 21:05:10
2025-05-03 20:55:31
2025-05-03 19:14:35
2025-05-03 19:03:08
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-02 18:55:24
2025-05-02 18:38:27
2025-05-02 18:00:13
2025-05-02 15:47:23
2025-05-02 14:30:45
2025-05-02 13:47:59
2025-05-02 13:11:08
2025-05-02 13:08:27
2025-05-02 11:54:22
2025-05-02 11:53:32
2025-05-02 11:37:23
2025-05-02 10:57:53
2025-05-02 10:46:38
2025-05-02 10:41:57
2025-05-02 10:36:16
2025-05-02 09:53:55
2025-05-02 09:42:32
2025-05-02 09:12:07
2025-05-02 08:58:48
2025-05-02 08:49:08
2025-05-02 07:26:38
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 06:00:00
2025-05-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |