Энд тэнд хот барина гэж баахан мөнгө төсөвлөж, хуйларцгааж байгаад эхнээс нь мартаж байгаа бараан түүх бидэнд бий. Уг нь, дарга нар ярьж, хэлдэг шигээ шинэ хот бариад нийслэлчүүдийн жил бүрийн толгойны өвчин болсон утаа, түгжрэлийн асуудлыг шийдэж өгвөл юутай сайхан бэ. Даанч тэдний ажил бардам амнаас цаашгүй болчихоод байгааг эхний ээлжийн төсөл буюу Майдар хотын дүр төрх ил тод харуулж байна. 2018 оны наймдугаар сарын Засгийн газрын тогтоолоор тус хотын 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2019 оноос хот байгуулалтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж байв. 2030 он гэхэд Майдар хотод 100 мянган хүн ам суурьшина гэж тооцож байсан ч Майдар бурхны дутуу баригдсан дүр, хэдэн план зурагнаас өөр юмгүй олон жил болж байна. Майдар хотыг Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байхдаа санаачилж, Ерөнхийлөгч болсон хойноо хүчлэн зүтгүүлсэн. Ард түмнээс хандив цуглуулах “Их Майдар” сан байгуулагдсан. 2014 оны наймдугаар сарын 4-нд Дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтын өргөө болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шав тавих ёслол, Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болоход тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, хамба лам Д.Чойжамц болон улс төр, нийгэм, шашны томоохон төлөөлөлүүдтэй оролцож байлаа. Эхлүүлсэн хотоо барьж дуусгаагүй байж дахиад Хүннү хот барина гэж попорцгоож эхэлсэн. Дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлаа ч бүрэн шийдээгүй байтал нь тус хотын нэрийг гурван удаа, хариуцан ажиллах даргыг нь мөн гурван удаа сольчихоод байгаагаас харахад бас л бүтэл муутай ажил болох нь андашгүй болоод байна. Гэсэн ч балгас болсон Майдар хотын бараан түүхийг Хүннү хот давтах вий, М.Батбаяр дарга аа. Хот шиг хот барих нь таны үүрэг болчихоод байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлт хийсэн. “Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ хоёр жилийн өмнө мэдэгдэж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын нээлтэд оролцон, тууз хайчилж байв. 2022 онд уг хотын зураг төслийн ажилд л гэхэд 30 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг дагаж бий болох уг шинэ хотыг анх “Аэро сити” гэж нэрлэж байснаа 2020 онд Засгийн газраас санал оруулж, УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод хот гэж нэрлэхээр болсон юм.
Гэтэл Засгийн газраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ энэ оны нэгдүгээр сарын 24-нд баталснаар тус хотын нэрийг Хүннү хот гэж өөрчилсөн. Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж тооцсон. Тус хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.
2022 оноос Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон Эрчим хүчний сайдын багцад хөрөнгө хувиарлагдаж, Хүннү хотын дэд бүтцийн эх үүсвэрүүдийн ажил үргэлжилж байгаа. 2022-2024 онд 160 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ. Тус төслийн ажил 40-80 хувьтай үргэлжилж байгаа. Улаанбаатар хотын баруун талаас 76.8 километр цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, Сэргэлэнгийн дэд станц байгуулж байгаа. Хоёрдугаарт цэвэр усны дэд бүтцийг бий болгож, шугамыг нь барьсан. Мөн холбооны шилэн кабелийн ажил, үерийн далан, сувгуудын ажил үргэлжилж байгаа. Дээрх ажлуудыг энэ зун дуусгахаар төлөвлөж байгаа. 2025 онд цэвэрлэх байгууламж, дулааны эх үүсвэрийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд хоногт 3000 куб усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Улаанбаатар хотын нийслэлийн төсвийн тодотголд орж, тендерийн сонгон шалгаруулалтад оролцоно. Газрын гүнээс дулааны эх үүсвэрийг авах боломжтой эсэхийг судалж байна. Дээрх ажлуудын төсөв улсын төсөвт хувиарлагдсан. Дэд бүтцийн ажлууд дууссаны дараа салбар шугамуудаа татна. Ингэснээр 2028 онд эхний 10 мянган хүнийг суурьшуулах бэлтгэлийг хангаж байгаа" гэв. “Хүннү” хотын захирагчаар Соёлын дэд сайд асан М.Батбаярыг томилоод удаагүй байгаа. Тэгвэл байгуулагдаагүй хотын захирагчаар томилогдсон М.Батбаяр тавилга, тоног төхөөрөмж авахаар 422 сая төгрөгийн тендер зарласан байна.

Нэгдүгээрт дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Хоёрт, цэвэрлэх байгууламжийг шийднэ. Гуравт, Шинэ Зуунмод хотын авто замын зураг төслийг шийдүүлж, эхний ээлжид 51 км авто замыг барина. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжтай, замууд нэвт гарах төлөвлөлттэй байна. Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, авто замтай хотод хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зуунмод хот буюу Хөшигийн хөндий орчмын аж ахуйн нэгж, байгууллагуудаас татвар хурааж эхэлнэ. Ийнхүү Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хотоо байгуулах бөгөөд дарааах чөлөөт бүсүүдтэй байхаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн юм. Мөн хуулийн дагуу өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан “Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн нэрийг “Хүннү хотын хөгжлийн корпорац” болгон өөрчилжээ. Уг корпорац нь “Хүннү” хотод хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллах юм.
| БАЛГАС БОЛСОН МАЙДАР ХОТЫН БАРААН ТҮҮХИЙГ ХҮННҮ ХОТ ДАВТАХ ВИЙ, М.БАТБАЯР ДАРГА АА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |