Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар иргэдийн ойлголт мэдлэг, ирц, идэвхийн асуудал ямар түвшинд байгаа, иргэдийн сонголтоо хийхэд анхаарах хүчин зүйлсийн талаар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн улс төрийн тэнхимийн Ахлах багш, доктор Д.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн онцлог тал нь юу вэ?
-2020 оны нэгдүгээр сарын 30-нд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль 2020 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ жилийн хувьд орон нутгийн сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт ороогүй. Гэхдээ Улаанбаатар хотын дүүрэг бүрийг нэг тойрог болгосон. Тийм учраас олон нэр дэвшигчтэй, өрсөлдөөн ихтэй сонгууль болно.
-Орон нутгийн сонгууль мажоритар тогтолцоогоор явж ирсэн. Энэ нь манайд тохирсон, оновчтой тогтолцоо байж чадаж байгаа юу. Та улс төр судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Манай улс 1992 оны ардчилсан Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсанаас хойш Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн гурван шатны сонгуулийг ихэвчлэн мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Ард түмэнд энгийн, ойлгомжтой гэдгээрээ манайд нутагшсан тогтолцоо юм. Дэлхий дээр төгс тогтолцоо гэж байхгүй. Бид саарыг засаж сайжруулж, сайныг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Орон нутгийн сонгуулийн ач холбогдлын талаар тайлбар өгөхгүй юу, ард иргэд юун дээр анхаарч сонголтоо хийвэл зүгээр вэ?
-УИХ-ын сонгуулиар улс орны өргөн хүрээний чухал асуудлуудыг шийдэх, хууль батлах, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх төлөөлөгчдийг сонгодог. Харин орон нутгийн сонгуулиар ард иргэдтэй ойр, бидний амьдралын өдөр тутмын асуудалд анхаарал хандуулж, шийдэх чухал төлөөллүүдийг сонгодог. Тиймээс хамгийн их ач холбогдол өгч, хариуцлагатай сонголт хийх, шаардлагатай гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн талаар ард түмэн, сонгогчдын мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Ач холбогдлыг нь төдийлөн сайн ойлгодоггүй. Ийм учраас Сонгуулийн ерөнхий хороо болон хэвлэлүүд хамтран орон нутгийн сонгуулийн ач холбогдлын талаар ухуулга, сурталчилгаа олон нийтэд тогтмол хүргэж, мэдээллээр хангах зайлшгүй шаардлагатай байна.
-Өмнөх жилүүдэд гарч байсан ИТХ-ын сонгуулийн алдаа, дутагдалтай тал нь юу байсан бэ?
-Ер нь орон нутгийн сонгууль хэдхэн хүний “тоглолт” болж өндөрлөдөг. Хөдөө, орон нутгийн иргэд жалга, довны үзэл ихтэйгээс гадна сонгуулийн үеэр намчирхах хандлага их байдаг. Зарим суманд нам, төрийн байгууллагыг хувийн өмч мэтээр ойлгон асуудалд хандаж, шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэх хүсэлгүй зөвхөн өмнөх засаг барьж байсан хүмүүс ээлжилж засаглахыг улайрдаг нь бодит амьдрал дээр харагдаж байна. Иймдээ ч зарим сумын ИТХ, Засаг дарга нар 4-5 удаагийн сонгуульд тасралтгүй засаглаж байгаа тохиолдол их байна. Энэ хугацаанд сум, орон нутгийн хөгжлийг дээшлүүлсэн бодит ажил харагдахгүй байна. Түүнчлэн өмнөх сонгуулиар ялсан намын нэр дэвшигчид эртнээс сонгуульд бэлдэж, өөрийн хүмүүсээр хүрээлүүлж янз бүрийн хууль бус арга зам хэрэглэж, ялалт байгуулдаг дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвших хүмүүсээ өөрийн талын хүмүүсээр бүрдүүлэхээс гадна сонгууль өгөх өдөр аав, ээж, ах, дүү, садан төрөл, найз нөхдийн хүрээллийг өөрийн талд санал өгүүлэхээр эртнээс бэлтгэсэн байдаг. Энэ маш буруу жишиг юм. Орон нутгийн сонгууль нь ардчилсан тогтолцооны үндсэн зарчмуудыг хамгийн их алдагдуулдаг сонгууль гэж хэлж болно. Орон нутгийн сонгуулийг зөв, шударга явуулах нь хамгийн чухал тулгамдсан асуудал болоод байна.
-УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулбал орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц бага байдаг. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын ард түмэн ихээхэн ач холбогдол өгдөг гол шалтгаан нь төрийн тэргүүн, эв нэгдлийн илэрхийлэгч гэдэг утгаар хүндэтгэж сонгууль өгдөг. Энэ нь Монголын төрөө дээдэлдэг уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Түүнчлэн УИХ-ын сонгуульд хэт их анхаарлаа хандуулдаг нь бидний өмнөх жилүүдэд болсон сонгуулийн үр дүн, үйл явцаас харагдаж байна. Гэтэл Орон нутгийн сонгууль нь бидний амьдралын чухал асуудлуудыг шийдвэрлэх хамгийн ойр, гол төлөөллийг сонгодог гэдгийгээ ухамсарлаж ойлгодоггүй юм шиг санагддаг. Тиймдээ ч Орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөгггүй.
-Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд АН болон Шинэ нам нэгдэж оролцож байгаа. Өөр нам эвслүүд нэгдэж сонгуульд оролцож байгаа үйл явдлыг та юу гэж харж байна вэ? Энэ нь ер нь зөв шийдэл мөн үү?
-Олон ургальч үзэл, олон намын тогтолцоо ардчилсан улс оронд зайлшгүй байх асуудал. Аль болох олон нам, эвсэл өрсөлдөж хүчтэй сөрөг хүчинтэй байх нь зүйтэй. Ингэснээр улс төрийн намууд харилцан бие биедээ хяналт тавих боломж бүрдэнэ. Өмнө нь болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн түүхээс харахад нэг нам түлхүү ялалт байгуулж ирсэн. Гэхдээ сүүлийн үед залуус сонгуульд илүү хэрсүү хандах болсон. Залуучууд, шинэ улс төрийн намууд олноор өрсөлдөж, шударга сонгуулийг болоосой хэмээн хүсэж байна. Энэ удаагийн сонгууль шинэлэг, шударга сонгууль болоосой хэмээн найдаж байна.
| Д.ТҮМЭНЖАРГАЛ: ЗАЛУУС СОНГУУЛЬД ИЛҮҮ ХЭРСҮҮ ХАНДАХ БОЛСОН |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |