...Дөрвөн улирлын дэлгэр өдрүүдийг өртөөлөн түүчээлсээр бидний байгуулсан Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч тантай хамт таван нас хүрлээ. Өдийгөөс таван жилийн өмнө Монголын сэтгүүл зүй гэх их айлд өрх тусгаарлаж, дөрөө нийлүүлэн байхдаа өнөөдрийн Эргэлтийг бүтээх юм сан гэж бид яарч, догдолж, сандарч, адгахын хэрээр мөрөөдөж байлаа. Учир нь, бидэнд мэдээллийн сайт гэх ертөнцөд шинэ цагийн салхи сэвэлзүүлж, жишиг тогтоох мэргэжлийн амбиц тэртээх өдрүүдээс л дүрэлзэж байсан билээ.
Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын “Балдорж” шагналт анхны редакц болсон билээ. Түүнчлэн тус сайтын хамт олон нь 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон юм. Мөн манай сэтгүүлч Б.Цогтбаяр, Д.Чанцалдулам, Б.Бадралмаа, Б.Гүнжид, Д.Бямбасүрэн, М.Бат-Эрдэнэ, О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул нар сэтгүүл зүйн даацтай, чансаа өндөр уралдаануудад оролцож, тэргүүн байрт ээлж дараалан шалгарч ирлээ.
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг 2021 онд эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Уг цуврал нь нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаан гаргаснаараа онцлог. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.
Үүгээр ч зогсохгүй эргэлтийнхэн таван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” эрэн сурвалжлах сэтгүүлийн дөрвөн дугаарыг уншигчдын хүртээл болгоод байна. Бидний бүтээсэн “Эргэлт” сэтгүүл Монголын уншигчдын таашаалд нийцэхийн сацуу МСНЭ-ийн “Ган үзэг” шагналыг хүртсэн амжилттайгаар таван жилийн ойгоо угтаж байна.
Бүтээлээс бүтээлийн хооронд дүүлж, жигүүрлэж явахдаа он цагийн урсгалд гэрч болон үлдэх “Монголын шилдэг нийтлэл” 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд багтсан бол 88 дугаар ботийн нэг, хоёрдугаарт Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн оргил бүтээлүүд багтан уншигчдын хүртээл болоод байна.
Хэзээ ч уншсан амь халуунаараа орших сэтгүүл зүйн даацтай бүтээлүүдээс гадна Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, яруу найрагчид хамтран “Дөрвөн өөр намар” шүлгийн түүврийг ч уншигч танд хүргэжээ. Гэрэлт залуу нас, гэнэн өдрүүд, гэгээн дурсамж бүхнээ он цагийн түүхээр өртөөлүүлээд, номын шаргал хуудсанд үүрд үлдээлээ. Түүнчлэн сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаасан 40 нүүртэй “Эргэлт” сонин уншигч таны гарт хүрээд хэдийнэ 700 гаруй өдрийг үджээ.
Тэртээх өдрүүдээс өнөөдрийг хүртэл хамт байсан, ирээдүйн гэрэлт өдрүүдэд ч хамтдаа байх Эргэлт.мн мэдээллийн сайтын оюунлаг уншигч танд таван жилийн ойн баярын мэнд хүргэе.
Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон
Оюунлаг ирээдүйн төлөө
.jpg)
(1).jpg)


(2).jpg)
| ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ТАВАН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |