• Өнөөдөр 2024-05-20

Т.ДОРЖХАНДЫН “ТАВИУЛ” Г.ДУГАРЖАВ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТОНОЖ, ХЯТАДУУДЫН ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА УУ

2024-05-12,   3197

        “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржав улсын үйлдвэрт эзэн сууж, төмрийн хүдэр, байгалийн баялгийг хятад түншүүддээ “бэлэглэж”, улсад онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй ноцтой мэдээлэл бий. Хятадуудын гар, хөл болж, улсын үйлдвэрийг “тонож” байж болзошгүй Г.Дугаржавыг хууль хяналтын байгууллага шалгахгүй байгаа шалтгааныг энд асууя.

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржав 2000-2004 онд МАХН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа намын шууд томилгоогоор 2004-2007 онд Сөүл дэх ЭСЯ-нд Нарийн бичгийн даргаар ажилласан. Буцаж ирээд 2007-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаар ажиллаад, 2010 дахин намын томилгоо авч, 2010-2013 онд Бээжин дэх ЭСЯ-нд Зөвлөхөөр ажилласан. Буцаж ирээд 2013 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2014 оноос МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэвч 2016 оны хавар МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа муудалцаж, улмаар МАХН-аас МАН-д урвасан гэлцдэг. 2019 оноос өөрийгөө эдийн засагч, судлаач гэж “өргөмжлөн” сонин, сайтуудад ярилцлага өгч, сошиал сүлжээнд идэвхтэй болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас Т.Доржхандын тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байсан ч мандат авч чадаагүй. Улмаар 2022 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн. Баттай эх сурвалжийн мэдээллээр Г.Дугаржавыг уг албан тушаалд томилуулахаар Т.Доржханд анкетаас нь эхлээд албан бичиг бүрийг нь барин албан тушаалтнууд, Ардын намын ах нарынхаа өрөөгөөр явсан гэдэг.

          Бээжин дэх Элчин сайдын яамны Зөвлөхөөр ажиллаж, хятадуудтай нягт холбоо, сүлбээтэй болсон гэх Г.Дугаржав “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар томиглогдож, хууль бус “наймаа”, хулгай нүүрлүүлж байж болзошгүй гэнэ. Хятадууд Г.Дугаржавын нэрээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т дураараа морилж, дуртайгаа шилж аваад нутаг буцдаг бололтой. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр хятадын үйлдвэрүүд рүү нийлүүлэгдэж, төлбөр нь Г.Дугаржавын халаас руу орж, улмаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг санхүүжүүлдэг байж болзошгүй ажээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, харийнханд хамаг баялгаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан үнэгүй шахам өгч байж болзошгүй Г.Дугаржав, түүний хамсаатнуудыг хуулийн байгууллага шалгах цаг нь болжээ гэсэн үг.

        Ирэх сонгуулиар нэг нэр дэвшигч хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан. Өөрөөр бол, сурталчилгааны сонин, сэтгүүл хэвлүүлэх, гудамж талбайд зураг хөрөгтэй самбаруудаа байршуулах, ухуулагч нарын цалин, унаа тэрэгний шатахуун гэх мэтээр нэр дэвшигчийн халааснаас хамгийн багадаа 1.5 тэрбум гарна гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд жилд 48.5 сая төгрөгийн орлоготой, 9.4 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар Т.Доржханд хадгаламжнийхаа 9.4 сая төгрөгийг шавхлаа гэхэд түүнд дахиад нэг тэрбум 490 сая 600 мянган төгрөг “сох” дутна гэсэн үг. Харин энэ мөнгийг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав гаргаж өгөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав ба УИХ-ын гишүүн Т.Доржханд хоёрын холбоо хамаарлыг манай сэтгүүлч дараах баримтаар ил гаргасан байдаг. Энд https://ergelt.mn/news/175/single/44127 дарж уншина уу.

 


Т.ДОРЖХАНДЫН “ТАВИУЛ” Г.ДУГАРЖАВ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТОНОЖ, ХЯТАДУУДЫН ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 20:13:14
    Зочин: Доржханд угийн Хятадад элэгтэй хөгийн хүн.Ахин ийм урвагч нарыг сонгомооргүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 19:03:04
    Х: Хогийн юм бичих юм аа хов юмуц хаашаа юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 15:30:46
    новш гэж : үйлдвэрээ тонож бгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 14:58:11
    Уур бухимдал : Шалга шалга буруугий нь тогтоогоод огцруул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 11:34:21
    А Б АТ ЭРДЭНЭ: Шалгах хэрэгтэй яаралтай шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-10 11:00:45
    Иргэн: Яаж ийгээд ИХ-ын гишүүн болчих юм бол дор хаяж өөрийнхөө 1 хүнийг ТӨХК-ийн захирлаар тавиад хулгай хийлгээд хуваагаад цохичихдог баригдвал нөгөө хүн нь ялыг нь үүрдэг жишиг тогтоод удаж байна.Дугаржав чинь Энхбаярын хөлөө хугалчих шахам гүйж байж гаргаж ирсэн хүн эзнээ дууриасан хулгайч л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 19:13:38
    Zochin: Dugarjav ugaas Hun muutai hudraggui amia hicheesen shunaltai Hun geltsdeg ym genlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 19:12:12
    123: Yah gej iim nuhduudiig uls turd oruulj bid songoj bdag bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 17:37:58
    ggfhh: hujaatai hamaagui shu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 15:21:26
    Зочин: Дарханы төмөрлөгийг Амарбаясгалан найз нь Доржхандад өгсөн нь үнэн. Ийм л ажил хийдэг хогийн гарууд. Доржханд бол мөнгөнд маш шуналтай маягийн хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 13:23:59
    1: Дугаржав чинь Н.Энхбаярын хүүхэлдэй гэдгийг мэддэггүй юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 13:23:57
    1: Дугаржав чинь Н.Энхбаярын хүүхэлдэй гэдгийг мэддэггүй юм уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188