Хорих 413 дугаар ангид ял эдэлж байсан хоригдол нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид ял эдэлж байсан 65 настай эрэгтэй зүрх нь хаагдаж, амиа алдсан байдаг. Уг харамсалтай хэрэг тавдугаар сарын 6-ны 21:00 цагт гарчээ.
Хорих ангид хоригдол нас барлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. Мөн хоригдол нас барсантай холбоотойгоор ХЭҮК-оос 413 дугаар ангид ажиллажээ. Шалгалтын явцад хоригдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдал, эрүүл мэндийн үзлэгийн түүх, сахилгын байранд хоригдож байсан тухай мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хорих ангийн орчин, нөхцөлтэй танилцаж ажилласан байна. Хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ХЭҮК-ын гишүүний санал, зөвлөмжийг хүргүүлжээ.

Бид талийгаачийн дүү М-той холбогдож, дараах мэдээллийг авлаа.
-Гүн эмгэнэл илэрхийлье. Та талийгаачийн төрсөн дүү нь мөн үү?
-Баярлалаа. Талийгаач манай хамаатны ах байгаа юм. Талийгаачийн ээж нь 95 настай хөгшин бий. Дүү нь орон нутагт ажилладаг учраас сүлжээгүй байгаа. Ийм учир мэдээлэл өгч чадахгүй байна.
-Талийгаачийг зүрх судасны өвчтэй байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Тийм ээ, үнэн. Ах маань зүрхний архаг дутагдалтай гэсэн оноштой байсан. Жилдээ 3-4 удаа хорих ангийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. Харин эрх чөлөөгүй, ял эдэлж байсан учраас Улаанбаатар болон аймаг, сумын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чаддаггүй байсан. Нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд “Мэс засалд орох шаардлагатай” гэж хэлсэн байсан. Гэхдээ мэс засалд орох хугацаа нь болоогүй гэсэн юм шиг байна лээ. Яг нарийн учрыг нь мэдэхгүй байна.
-Талийгаачийг нас барахаас өмнө та бүхэн уулзсан уу?
-Ээж, дүү болон хамаатных нь хүмүүс нас барахаас нь дөрөв хоногийн өмнө эргэлтээр очиж уулзсан. Тэр үед биеийн байдал нь хэвийн байсан гэсэн. Ер нь хэвийн л байсан гэсэн үг. Зүрх чинь гэнэтхэн өвдөөд, гэнэт л хаагдчихдаг юм байна.
-Ахынх нь тухай та бүхэнд хэзээ хэлсэн бэ?
-Бид тавдугаар сарын 7-нд мэдсэн. Нас барахынхаа өмнөх өдөр нь гэнэтхэн зүрх нь өвдөөд, сумын эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Тэгээд эмчилгээ, шаардлагатай арга хэмжээг авсан ч маргааш нь зүрх нь хаагдчихсан гэсэн.
-Сахилгын өрөөнд 14 хоног хорьсон, үүнээс улбаатайгаар амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан?
-Ахыг нас бараад удаагүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм худал мэдээлэл гарсан байна лээ. Сахилгын өрөөнд хоригдоогүй. Ээж, дүү нь дөрөв хоногийн өмнө очиж уулзахад энгийн камертаа байсан. Мөн дарамтлуулсан зүйл огт ажиглагдаагүй гэсэн. Гэхдээ хорих ангид ял эдэлж байгаа хүнд ямар л сайн байв гэж дээ. Сахилгын өрөөнд хоригдож байсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоо бид хорих ангийн бүх хяналтын камерыг шүүж үзсэн. Сэжигтэй, дарамтлуулсан зүйл ажиглагдаагүй.
-Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ?
-Албаныхан хорих ангид шалгалт хийгээд явсан байна лээ. Шүүх шинжилгээний дүгнэлт 14-21 хоногт гарна гэсэн. Гэхдээ зүрх нь хаагдсан учраас тийм л дүгнэлт гарах болов уу.
-Талийгаач хэдэн жил хоригдож байсан юм бэ?
-Тав дахь жилдээ хоригдож байсан. Энэ жил хорих ангиас суллагдах байсан. Хувийн нууц учраас ямар зүйл ангиар ял эдэлж байсныг нь хэлмээргүй байна.
-Та бүхэн гомдолтой байна уу?
-Зүрх нь хаагдсан учраас бидэнд гомдол санал байхгүй. Ийм өвчтэй байсан нь үнэн шүү дээ.
| ХОРИХ 413 ДУГААР АНГИД НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙН ДҮҮ М: АХ МИНЬ ЗҮРХНИЙ ӨВЧТЭЙ БАЙСАН УЧИР БИД ГОМДОЛГҮЙ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |