• Өнөөдөр 2025-05-04

ЭХНЭРИЙНХЭЭ ЖДҮ-ИЙН 200 САЯ, ХААДС-ИЙН 130 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨӨГҮЙ БООМТЫН САЙД Б.ТУЛГА 1.5 ТЭРБУМААР СОНГУУЛЬДАХ НЬ ШУДАРГА УУ

2024-05-31,   10597

    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баруун, зүүн сугандаа хавчуулан бөөцийлж төдийгөөс өдий хүргэсэн, үхсэн ч өөрөөс нь урвахгүй үнэнч хоёр цэрэгтэй. Нэг нь Н.Энхбаярын төлөө шоронгийн камерт хоригдож явсан Б.Тулга. Нөгөө нь Н.Энхбаярын төлөө телевизийн камерт уйлж явсан Э.Эрдэнэжамъян. 
 
Эхлээд Б.Тулга Н.Энхбаярын туслах, харин Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярын зөвлөх байлаа. Дараа нь, Б.Тулга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Э.Эрдэнэжамъян Нийслэлийн МАХН-ын дарга болж дэвшицгээж байв. Улмаар 2020 онд Н.Энхбаяр МАХН-аасаа Б.Тулгыг Сонгинохайрхан дүүрэгт, Э.Эрдэнэжамъяныг Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус тус нэр дэвшүүлж байлаа. Хамгийн сүүлд, өнгөрөгч 2023 онд Н.Энхбаяр Боомтын сайдаар Б.Тулгыг, Боомтын сайдын зөвлөхөөр Э.Эрдэнэжамъяныг томилуулсан байдаг. Товчхондоо, Н.Энхбаярын тэрэг гэвэл хоёр дугуй нь Б.Тулга, Э.Эрдэнэжамъян хоёр байж ирсэн. 
 
Тэгвэл Боомтын сайд Б.Тулга, түүний зөвлөх Э.Эрдэнэжамъян хоёр бизнесээ ч хамтран явуулдаг ажээ. Ноцтой нь, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян хоёрын компани нь төрөөс, татвар төлөгч та, бидний халааснаас 330 сая төгрөг авсан атлаа огт эргэн төлөөгүй өдий хүрч байгаа ажээ.   

Б.ТУЛГЫН ЭХНЭР Ө.БУЯНДЭЛГЭР, Э.ЭРДЭНЭЖАМЪЯНЫ ААВ Н.ЭРДЭНЭБИЛЭГ ХОЁРЫН “МҮКҮ” ХХК НЬ ЖДҮХС-Д 202 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ

      Тодруулбал, Боомтын Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр, түүний зөвлөх Э.Эрдэнэжамъяны аав Н.Эрдэнэбилэг хоёр “МҮКҮ” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “МҮКҮ” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын I, II багийн нутагт 10 сая м2 буюу 1000 га тариалангийн газартай бөгөөд улаанбуудай, гурвалжин будаа тариалдаг ажээ. 
 
Хамгийн ноцтой нь, Боомтын сайд Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр, түүний зөвлөх Э.Эрдэнэжамъяны аав Н.Эрдэнэбилэг хоёрын “МҮКҮ” ХХК нь 2018 онд ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Гэвч зургаан жил өнгөрөхөд энэ зээлээ эргүүлэн төлөөгүй, хүү, алдингатайгаа 202 сая төгрөг болж, “Муу зээл”-ийн ангилалд орчихсон байна.

Б.ТУЛГЫН ЭХНЭР Ө.БУЯНДЭЛГЭР, Э.ЭРДЭНЭЖАМЪЯНЫ ААВ Н.ЭРДЭНЭБИЛЭГ ХОЁРЫН “МҮКҮ” ХХК НЬ ХААДС-Д 134 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ

      Цааш хөөвөл,  Боомтын сайд Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр, түүний зөвлөх Э.Эрдэнэжамъяны аав Н.Эрдэнэбилэг хоёрын “МҮКҮ” ХХК-ийн тоносон сан нь зөвхөн ЖДҮХС биш ажээ. Тодруулбал, “МҮКҮ” ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бордоо, техник, шатахуун, үрийн буудай авах төслүүдээр 157.1 сая төгрөг зээл авсан. Гэтэл “МҮКҮ” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 2022 онд дуусчихан, одоогоор 134.4 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ. 
Боомтын сайд Б.Тулга энэ сонгуульд Төв, Дархан, Сэлэнгэ аймгаас буюу Төвийн бүсийн V тойрогт нэр дэвшихээр МАН-даа хүсэлтээ өгчихсөн горилж яваа. Гэтэл Б.Тулга энэ сонгуульд V тойргийн сонгогчдод өөрийгөө сурталчлахын тулд халааснаасаа багадаа 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргах шаардлагатай. Эхнэр, зөвлөх хоёрынхоо ЖДҮХС-гийн 200 сая, ХААДС-гийн 134 сая буюу төрөөс, татвар төлөгч та бидний халааснаас авсан 334 сая төгрөгийн зээлийг нь эргүүлэн төлөөгүй атлаа УИХ-ын гишүүн болохын тулд 1.5 тэрбумаар сонгуульдах нь шударга уу. Цаашлаад, ЖДҮХС, ХААДС-ийн зээлээ эргэн төлөхгүй, газар тариалангийн салбарын олон арван аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлсан хүн газар тариалангийн өлгий нутаг буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг төрд төлөөлөх нь шударга уу. 

БООМТЫН САЙД Б.ТУЛГА, ТҮГЖРЭЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ХОЁР ХАЛААС НЭГТЭЙ ЮҮ

     Бас нэг ноцтой баримт байна. Тодруулбал, Боомтын сайд Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр нь “Дөрөвдүгээр фарм” ХХК-ийг “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг Банзрагчийн Золжаргал, түүний төрсөн дүү Банзрагчийн Баяржаргал хоёр хамтран эзэмшдэг. Банзрагчийн Золжаргал гэгч нь “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК болон “Дөрөвдүгээр фарм” ХХК-ийн аль алиных нь гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Хамаарлыг нь хөөвөл, Боомтын сайд Б.Тулга Монголын Уулчдын Үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Харин Монголын Уулчдын Үндэсний холбооны Дэд ерөнхийлөгчөөр нь Банзрагчийн Золжаргал гэх эмэгтэй ажилладаг ажээ. Өөрөөр хэлбэл, Хавдар судлалын үндэсний төвтэй хаяа залгаа нээгдсэн "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн эзэн Б.Золжаргал нь Боомтын сайд Б.Тулгатай Уулчдын үндэсний холбоогоор, түүний эхнэр Ө.Буяндэлгэртэй "Дөрөвдүгээр фарм" ХХК-аар нэгдмэл ашиг сонирхолтой, хамаарал бүхий этгээд нь гэсэн үг. Тиймдээ ч "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК болон “Дөрөвдүгээр фарм” ХХК-ууд нь өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн зөвхөн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгүүд болон тус аймгуудын хувийн эмнэлгүүдэд зүү, тариур үнэгүй хандивлаж, эмч, сувилагч нарыг нь сургалтад хамруулж байгаа ажээ. Өөрөөр бол, Боомтын сайд Б.Тулга сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өөрийн горилж буй Төв, Дархан, Сэлэнгэ аймгийн эмч, сувилагч нарыг "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК болон “Дөрөвдүгээр фарм” ХХК-аар дамжуулан “найрч” байгаа дүр зураг харагдаж байгаа юм. 
 
Тайлбар: "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийг эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Золжаргал, Боомтын сайд Б.Тулга
Тэгвэл илүү ноцтой нэг баримт байна. Тодруулбал, “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг Банзрагчийн Золжаргал, түүний төрсөн дүү Банзрагчийн Баяржаргал хоёр эзэмшдэг гэдгийг дээр дурдсан. Тэгвэл Б.Золжаргалын төрсөн дүү Б.Баяржаргал нь УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий этгээд. Тодруулбал, Б.Баяржаргал нь 2010 оноос Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн Тээврийн албаны даргаар ажилласан. Улмаар 2016 онд Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болмогцоо Б.Баяржаргалыг өөрийнхөө шадар туслах болгож 2021 он хүртэл таван жил цүнхээ бариулсан. Улмаар 2021 онд Б.Дэлгэрсайхан туслах Б.Баяржаргалыгаа өөрийн “Монголиан транс лайн” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд 2021 онд Б.Дэлгэрсайхан туслах Б.Баяржаргалынхаа нэр дээр шилжүүлсэн “Монголиан транс лайн” ХХК-аараа дамжуулан Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэсэн. Тус төмөр замын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хажууд Б.Дэлгэрсайхан, Б.Баяржаргал хоёр их л маадгар зогсож байлаа. 
Тайлбар: "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийг эзэмшигч, ТУЗ-ийн дарга Б.Баяржаргал, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан
 
     Өөрөөр хэлбэл, Боомтын сайд Б.Тулга Б.Золжаргалтай Уулчдын үндэсний холбоог хамтран эзэмшиж, удирддаг. Эхнэр Ө.Буяндэлгэр нь Б.Золжаргал, Б.Баяржаргал хоёртой “Дөрөвдүгээр фарм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Б.Баяржаргал нь Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы туслах, “Монголиан транс лайн” ХХК-ийнх нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Ингэж харвал, Боомтын сайд Б.Тулга, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан хоёр цаагуураа халаас нэгтэй байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. 
 
ЭХНЭРИЙНХЭЭ ЖДҮ-ИЙН 200 САЯ, ХААДС-ИЙН 130 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨӨГҮЙ БООМТЫН САЙД Б.ТУЛГА 1.5 ТЭРБУМААР СОНГУУЛЬДАХ НЬ ШУДАРГА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 70
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-01 13:58:43
    Z: SERELTEI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-01 10:33:38
    Dd: Buyanjagaa, Ereliin heden terbumiin derged 334hen saya yuu yum be? Margaash tulchih biz Tegeed ch SEH burtgehgui biz ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-31 12:51:26
    Зочин: UILCHLI SEXSEER XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-31 11:16:19
    [зочин: Яасан их холбоо сүлбээ вэ, ойлгохгүй юм. Дээгүүрээ сүлжилдээд дуусчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 11:12:37
    Зочин: Аалзны тор. Торыг тас татаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 08:01:54
    Zochin: Shilen Tsogoo ursuldugchuu harluulj bichuuleed baigaa ni oilgomjtoi baina daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 18:48:59
    S: SEXSEER UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 17:56:24
    39р байрны хүүхэд: пизда банкууд утасдаж нэхдэг юм уу жирийн иргэн нхдаас үхэж хатсан юм шиг Голомт банк сарын төлбөрийн үлдэгдэл 70н төгрөг 40н мөнгө нэхээд утасдаад мессэж бичээд байсан шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 17:12:52
    Бат: Энхбаярын балаг хна ч байж л байх юм хүүгээ оруулна өөрөө ч бүр уурлаад ночолцолдоод л гүйгээд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:21:24
    Т.Энтуяа: Бидэнд мэдэгдэж, мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..Энхбаярыг тоглоомноос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух гэсэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тогтоох гээд байгаа ч юм биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:21:22
    Т.Энтуяа: Бидэнд мэдэгдэж, мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..Энхбаярыг тоглоомноос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух гэсэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тогтоох гээд байгаа ч юм биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:20:12
    Т.Энтуяа: Мэдэгдэж бидэнд мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..яЭнхбаярыг тоглоомоос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух нэмэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тоготтх гээд байгаа ч юм биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:19:31
    Зочин: Мэдэгдэж бидэнд мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..яЭнхбаярыг тоглоомоос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух нэмэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тоготтх гээд байгаа ч юм биш

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:19:30
    Зочин: Мэдэгдэж бидэнд мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..яЭнхбаярыг тоглоомоос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух нэмэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тоготтх гээд байгаа ч юм биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 15:19:29
    Зочин: Мэдэгдэж бидэнд мэдүүлж байгаа нь энэ 2 бусад нь ухвал яг ижил энэ 2оос илүү юм гарч ирнэ..яЭнхбаярыг тоглоомоос жийсэн болохоор тэднийг илчилж өөрсдөө оронд суух нэмэн нөхдүүд л үүнийг бичүүлж байгаа хэрэг...үнэхээр шударга ёс тоготтх гээд байгаа ч юм биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 13:57:29
    ш: Бүтэхгүй новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 13:57:26
    ш: Бүтэхгүй новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 12:37:17
    D: SADARLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:17
    Гэрэл: Хэрэгт холбогдосон зээлээ төлдөггүй этшээдүүдүүд сонгогдоод Сэтгэл гаргаж шудрага ажиллана гэжүү сонгохгүй нэр дэвшүүлэхгүй Байх нь зөв

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:16

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:15

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:14
    Гэрэл: Хэрэгт холбогдосон зээлээ төлдөггүй этшээдүүдүүд сонгогдоод Сэтгэл гаргаж шудрага ажиллана гэжүү сонгохгүй нэр дэвшүүлэхгүй Байх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:13
    Гэрэл: Хэрэгт холбогдосон зээлээ төлдөггүй этшээдүүдүүд сонгогдоод Сэтгэл гаргаж шудрага ажиллана гэжүү сонгохгүй нэр дэвшүүлэхгүй Байх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:53:12
    Гэрэл: Хэрэгт холбогдосон зээлээ төлдөггүй этшээдүүдүүд сонгогдоод Сэтгэл гаргаж шудрага ажиллана гэжүү сонгохгүй нэр дэвшүүлэхгүй Байх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 08:52:47
    Гэрэл: Хэрэгт холбогдосон зээлээ төлдөггүй этшээдүүдүүд сонгогдоод Сэтгэл гаргаж шудрага ажиллана гэжүү сонгохгүй нэр дэвшүүлэхгүй Байх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 19:16:30
    S: SEXSEER UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 13:47:15
    Sh: ӨРТЭЙ БОЛ ЮУНДЧ ДЭВШҮҮЛЖ СОНГОХГҮЙШДЭЭ ТАМИНЭЭ...ӨРСӨЛЛӨГЧИДН ШАХАЖ ХАВЧИНА БИЗДЭЭ ЭНЧОДОО⁉️⁉️⁉️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 11:29:39
    Гайхшрагч: Намаа нэгтгэж хүүгээ гишүүн болгоно. Айдаг, өширхдөг нэгнээ хов базан баримтгүй юм ярина
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 09:33:56
    Зочин: Ах нь Энхбаярын дүүтэй эрэн сурвалжлагдаад байсан биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 09:32:27
    Зочин: Ах нь хэн билээ интерполоор эрэн сурвалжлагдаад байсан ахыгаа авчраад гишүүн болоорой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 09:02:31
    зочин : энхбаярыг дагасан залуус өөдтэй явдаггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 03:28:08
    БЗД Ж.Энхбаяр хуучин МАХН гишүүн одоо Хаягдмал гишүүн болсон. : Намбар гуайн хүү Энхбаяр ч ард иргэдээрээ гишүүдээрээ ч мөн ч их тоглолоо доо. Чиний төлөө МАХН-ын төлөө 12 оны сонгуулиас хойш цусаа Гартал тэмцэж явсан шүү !!!? Хуучин гишүүдээ хог дээр хаясан шалз шиг хаясан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 20:02:33
    ХАНД: Н.Энхбачр Л хулгайн мөнгөнөөс нь шомбодож хамтарч л мөнгө олуулж өлөн гаруудыг ашиглаж бгаа шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 19:59:41
    Ханд: УГААСАА Л ӨЛӨН ГАРУУД Н.ЭНХБАЯРЫГ ДАГАЖ ИЖИЙ АХАЙ БОЛЖ Л ӨЛӨНТСӨӨР ЭНЭ ӨСӨХЫНөлөнгүүд УЛС ОРНОО мандан бадруулаад юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 19:48:16
    Зочин: МАН, АН хоёрыг бүү сонго! Тэд бүгдээрээ хулгайчид шүү. Эрх мэдэлд хүрээд ах нарынхаа хулгайг нуух, нэмж хулгай хийх санаатай. 30 жил хулхидлаа одоо болсон. Шинэ улстөрийн хүчин, бие даагчдыг сонгоцгооё!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 19:04:40
    Зочин: Шударга бус.Дэмжихгүй нөгөө шугартай нь зайлуулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 18:12:13
    Энрбаярыг дагасан бүх хүн л шорон руу явдаг даа: Энэ удахгүй шоронд орно л доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 16:05:38
    Зочин: Бохир хүмүүсийг төрөөс зайлуул эсвэл өөрөө яв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 16:03:48
    Эрдэнэ : Ичиж үхээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 14:40:00
    Zochin: Gishuun bolj zeelees multarch ulsaas hulgai hiiheer garah gej ulairch bgaa n ene
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 14:03:03
    Хөх чоно : Ийм л новшнуудыг сонгохгүй байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 13:22:15
    Сонго сонго: Одоо тэгээд үргэлжлүүлээд сонгоод байж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 12:48:53
    Нурууд Лусын: Боомтын саад юмуу. Энхбаярын улыг долоосон өртөнгүүд шуналтангууд бно 2.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 12:48:48
    Нурууд Лусын: Боомтын саад юмуу. Энхбаярын улыг долоосон өртөнгүүд шуналтангууд бно 2.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 12:48:36
    Нурууд: Боомтын саад юмуу. Энхбаярын улыг долоосон өртөнгүүд шуналтангууд бно 2.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 12:48:28
    Нурууд: Боомтын саад юмуу. Энхбаярын улыг долоосон өртөнгүүд шуналтангууд бно 2.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 11:28:27
    Зсссссс: Сонгохгүй шүү таминь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 09:42:53
    Emee: Yostoi unen gevel eniig l heleh baih gemeer bichij huu mine.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 09:36:25
    Zochin: Сонгуулийльд оролдоо.Ард түмэн битгий сонгоорой. Өдөр бүр дээрх шуналыг нь сануулж бичиж бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 07:15:04
    Нимбү: Тэр зээлээ Намбар ахдаа өгчихсөн одоо гишүүн болоод төлчихнөө гуйж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 06:39:43
    Бодрол: 200+130 саяииг төлөх чадваргүй юм бол хаанаасаа яаж 1,5 тэр бумийг олов оо бас л улсын мөнгө эхлээд өрөө төл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 04:15:03
    Сарнай: Бас нэг хулгайч бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 02:47:57
    Авсан бол төлөх ёстой : Төл төл авсан бол төл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 02:46:21
    Авсан бол төлөх ёстой : Төл төл авсан төл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 00:59:56
    Баяр: Төрд луйварчид үүрлэх ёсгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 22:53:05
    Эрднээ: Тулгат ахнхрийнхээ мөнгөний ихэнхийг Намбарын Энхбаярт өгсөн пм байлгүйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 21:07:29
    Зочин: Зээл төлөх графикийг харуул, тэгвэл үнэмшилтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 20:48:45
    Баганаа: Зээл авсан бол төлөх хэрэгтэй УИХ гишүүн болоод төлөх юм уу!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 19:35:03
    Бат: За зээл авч болохгүй гэсэн хууль монголд байхгүй байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 12:00:07
    иргэн: төрд гарсан нь бараг бүгд хулгай хийсэн ард түмнээс, одоо хэдэн төгрөг хараад ирээдүйгээ худалчихалгүй зөв сэтгэл, сэтгэхүйтэй хүмүүсийг болдог бол сонсомоор бхын, даанч өгч бгаа нь худалдагдаад өгүүлж бгаад хулхидаад л дуусна монголчууд ийм л болсон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188