-Сайн байна уу. Эх орондоо хос медаль авчирсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Баярлалаа. Мэдээж Азийн аварга, Гранд слам гэх хоёр том тэмцээнээс хос медаль эх орондоо авчирсандаа баяртай байна. Намайг дэмжиж, захыг минь мушгиж хүлээсэн бүх хүмүүст баярлалаа.
-Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж өнгөрөв, хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?
-Манай жинд 12 охин хүч үзсэн. Том тэмцээн учраас улс бүрээс хамгийн шилдэг тамирчид хүрэлцэн ирдэг. Миний хувьд Арабын нэгдсэн Эмират Улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан.
-Аливаа тэмцээний өмнө бэлтгэл хамгийн чухал шүү дээ. Бэлтгэлээ хэдий хугацаанд, хаана хангасан бэ?
-Тэмцээн бол бэлтгэлийн үр дүн шүү дээ. Хэн сайн бэлтгэл хийсэн нь ялна. Миний хувьд өдөр бүр бэлтгэл хийдэг. Зарим өдөрт хоёр удаа бэлтгэлдээ ордог. Мөн тэмцээний өмнө сэтгэл зүй хамгийн чухал байдаг. “Би одоо яана аа энэ хүн аймар би чадахгүй” гээд бодчих юм бол угаасаа хожигдоно. Тэмцээний өмнө өөрийгөө тайвшруулж ялалт , ялагдал хоёртоо сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байдаг даа.
-Ойрхон томоохон тэмцээнд оролцоход хүндрэл тулгарав уу?
-Гурав хоногийн зайтай хоёр тэмцээнд ороод ер нь жоохон ядарсан бусдаар хүндрэл байгаагүй.
.jpg)
-Хэзээнээс жюү жицүгийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Манай дүү анх "Ид шидийн орон"-ы жюү жицүгийн дугуйланд явж эхэлсэн. Дүүгээ хараад сонирхолтой санагдаад хичээллэсэн. Ер нь манай гэр бүлийнхэн нэгнийгээ энэ гайхалтай спорт руу хөтөлсөн дөө. Одоо манай дөрвөн настай дүү хүртэл сонирхдог болчихсон. Орой гэр бүлээрээ ширээ тойроод суухдаа ярьдаг сэдэв тэр чигтээ жюү жицү байдаг. Гэр бүлээрээ нэг хоббитой байх үнэхээр сайхан санагддаг.
-Жюү жицүгийн спортоор хичээллээд ямар чадвар, давуу талуудыг олж авсан бэ?
-Надад жюү жицүгийн спортын техникүүд бусад спортуудаас илүүтэй таалагддаг. Энэ спортоор хичээллээд хүмүүстэй нээлттэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурсан. Хичээлээ тараад л бэлтгэлээ рүү яардаг. Яагаад ч жюү жицүгийн спортоос маш гоё мэдрэмжийг авдаг. Жюү жицүгийн спортыг нэг төрлийн урлаг гэж хэлж болно. Хүнд уян хатан чанар, тэсвэр хатуужил суулгадаг. Мөн бие галбирыг өв тэгш болгож өгдөг гээд маш олон давуу талтай.
-Энэ спортоор хичээллэхийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Жюү жицүгийн хамгийн сайхан зүйл бол хүндлэл. Хоорондоо дэвжээн дээр “алалцаж” байгаад бууж ирээд тэврэлдээд гарч ирдэг. Тийм л хүнлэг спорт юм. Яг том тэмцээний бэлтгэл хийж байгаа үед хичээлээс чөлөөлж өгдөг.
-Дараагийн тэмцээний тов гарсан уу?
-Энэ сарын 16-нд Дорноговьд тэмцээнтэй. Үүний дараа 18-нд БНХАУ-ын Эрээн хотод тэмцээнтэй, энэ сар миний хувьд хэд хэдэн тэмцээнтэй завгүй өнгөрч байна даа.
-Гэр бүлийнхээ тухай яриа дэлгээч?
-Манайх ам бүл тавуулаа, хоёр охин, нэг хүүтэй. Аав маань бидний ар талыг бүрэн хариуцаад юунд ч санаа зовохгүй бэлтгэлээ хийх боломжийг олгодог. Миний ээж тэвчээртэй, хүчтэй, зорилгынхоо төлөө тэмцэж чаддаг гайхалтай эмэгтэй. Ээждээ“Та үнэхээр мундаг ээж шүү, намайг үргэлж дэмжигд баярлалаа, хайртай шүү” гэж хэлмээр байна.
.jpg)
-Багш нарынхаа тухай болон анхны тэмцээнийхээ талаар яриач?
-2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн байсан. Тэмцээндээ хожигдоод, хэд хоног уйлсан. Тэгээд дараа жил заавал амжилт гаргана гэж өөртөө амласан. Тэрэндээ хүрч Улсын аваргын тэмцээнээс ээжтэйгээ хамт медаль хүртэй байлаа. Манай багшийн хувьд үнэхээр тууштай, зоримог гайхалтай хүн байдаг.
-Монголд жюү жүцүгийн спортын хөгжил хэр байна гэж хардаг вэ?
-Монголд жюү жицү жил ирэх тусам хөгжиж байгаад баяртай байгаа. Өмнө жилийн Дэлхийн аварга манай улсад зохион байгуулагдсан. Хөгжөөд удаагүй хэр нь ийм том тэмцээн зохион байгуулж байгаа нь жюү жицүгийн спортын хөгжлийн түвшин ямар хэмжээнд байгааг харуулж байгаа байх. Тиймээс дүү нартаа тууштай байгаарай гэж хэлмээр байна.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Би одоо дөнгөж 11 дүгээр ангийн сурагч. Урд минь олон тэмцээн байна. Харин хамгийн ойрын зорилго гэвэл ирэх арваннэгдүгээр сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж байна. Багш минь байгаагүй бол би ийм байхгүй байсан багшдаа хайртай шүү. Намайг бэлтгэлээс өөр юунд ч санаа зовоогоогүй ивээн тэтгэгч “Миний” сүлжээ дэлгүүрийн хамт олонд баярлалаа. Мөн хамгийн ихээр намайг дэмжиж, арыг минь бат даадаг гэр бүлдээ баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
| М.ХҮСЛЭН: АЗИЙН АВАРГА, ГРАНД СЛАМ ТЭМЦЭЭНЭЭС ХОС МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |