• Өнөөдөр 2025-04-02

УВСЫНХАНДАА ЧИРЭГДЭЖ, УЛААНБААТАРЫНХАНД ГОЛОГДСОН Ж.АЛДАРЖАВХЛАН ГЭЖ ХЭН БЭ

2024-05-19,   6910

       Увсынхан улс төрд олуулаа. Гэхдээ тэд нэг бол Увсаасаа, эсвэл Налайх юм уу, Хан-Уулаас нэр дэвшицгээдэг онцлогтой. Хан-Уулаас 1992 онд Увсын Малчины Ц.Нямдорж, 2000 онд Увсын Малчины Д.Цэвээнжав, 2004 онд Увсын Түргэний Н.Баяртсайхан, 2016 онд Увсын Малчины Ц.Нямдорж сонгогдож байлаа. Уламжлалаа хадгалах гэснийх үү, 2020 оны УИХ-ын сонгуульд Увсын Түргэний уугуул, Хан-Уулын Засаг дарга Ж.Алдаржавхланг Д.Сарангэрэл, Г.Амартүвшин хоёрт хавчуулж нэр дэвшүүлсэн. Гэвч Ж.Алдаржавхлан ХҮН намын Т.Доржхандад далаараа тавиулж, уламжлал эвдсэн гэж Увсын ах нартаа баахан зэмлүүлсхийгээд Засаг даргын сэнтийдээ дахин заларсан байдаг. 
 
Тэгвэл энэ сонгуульд Увсын улстөрчид Ж.Алдаржавхланг дахин дэвшүүлэхээр ихээхэн хөөцөлдөж буй ажээ. Харин түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Соёлын сайд Ч.Номин хоёр горилж буй. Ж.Алдаржавхланг махны магнат, “Хүчит шонхор” захын эзэн Б.Тогтмолын хүү, алтны магнат “Гацуурт”-ын эзэн Л.Чинбатын охин хоёрын  хөлд чирэгдүүлэхгүйн тулд Увсын ах нар нь хэрэндээ л бэлтгэл хангаж байгаа гэх. Тэр тусмаа Ж.Алдаржавхлангаар цүнх, цуваа бариулан туслахаараа ажиллуулж, өдий зэрэгт өөд татасныхаа хувьд УИХ-ын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан онцгойлон дэмжих байх гэж улстөрийн хүрээнд таацгааж байна. Зодог тайлсан Ц.Нямдорж ч зангаа тавихгүй, сурталчилгааных нь үеэр Хан-Уулаар хэд эргэх вий.
 
Иймд, Хан-Уулд найман жил ноёлсон, удахгүй Увсын ах нарынхаа дэмжлэгээр том тайз руу дахин хоолой засаж, ханцуй шуух гэж буй Ж.Алдаржавхлан гэгч хэн болохыг таницуулж байна. 

ТУСЛАХААС ЭХЭЛСНЭЭ ТАС НУУСАН НАМТАР

     Юун түрүүнд, Ж.Алдаржавхлангийн өөрийнх нь бичсэн, өрөөлд үзүүлдэг намтар нь тун хуудуутай юм. Өөрөөр бол, тэр анх нутгийн ахыгаа хормойдон туслахаар нь төрд орж ирж, өнөө ахынхаа нөмөр нөөлгөөр өдий зэрэгт хүрснээ тас нуудаг ажээ. Гэх мөртөө, сошиал, сонин, хэвлэлээр ярихдаа ч “улс төрд мерит зарчим чухал” гэж “уянгалдаг” юм байна. Ингээд өөрийнх нь бичсэн ба бодит намтрыг нь танилцуулъя. 
 
Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудаст Ж.Алдаржавхлан намтраа 2001-2006 онд УИХ-ын Тамгын газрын референт, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч байсан гэж бичдэг. Гэвч үнэн хэрэгтээ Ж.Алдаржавхлан 2001 онд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Баяртсайханы цув, цүнхийг барьдаг шадар туслах болж Төрийн ордны босго давжээ. Учир нь, Ж.Алдаржавхлангийн аав Л.Жуков, Н.Баяртсайхан хоёр хоёулаа Увс аймгийн Түргэн сумын уугуул, хамаатан шахуу.
 
Ж.Алдаржавхлан 2006-2008 онд Сангийн яаманд зөвлөх байсан гэж бичдэг. Гэвч үнэн хэрэгтээ 2006 онд УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан Сангийн сайд болж, улмаар туслах явсан Ж.Алдаржавхлан сайдын зөвлөх сэтэртэй болж дэвшсэн төдий ажээ. 
 
Ж.Алдаржавхлан 2008-2012 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан гэж бичдэг. Гэвч үнэн хэрэгтээ Сангийн сайд Н.Баяртсайхан 2007 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийг байгуулсан. Улмаар 2008 онд Н.Баяртсайхан зөвлөх Ж.Алдаржавхлангаа “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг ажээ. 
 
Ингээд Ж.Алдаржавхлан 2016 онд НИТХ-ын төлөөлөгч болж, Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон. Мөн л Н.Баяртсайхантай холбогдоно. Тодруулбал, 2016 онд МАН үнэмлэхүй ялж, улмаар 2016 оны долдугаар сарын 21-нд Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайханыг томилсон. Тухайн үед Н.Баяртсайханыг  Ц.Нямдорж онцгойлон зүтгүүлсэн гэцгээдэг. Дөрвөн сарын дараа буюу 2016 оны аравдугаар сард Ж.Алдаржавхлан анх удаа НИТХ-д Хан-Уул дүүргээс нэр дэвшин сонгогдож, улмаар 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон байдаг. Эндээс харвал, Ж.Алдаржавхлан анхнаасаа Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгч болсон нь Н.Баяртсайханы зааварчилгаатай, Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон нь Н.Баяртсайханы оролцоотой байсан байж болох талтай. Учир нь, эхэнд дурдсанчлан Н.Баяртсайхан 2004 онд Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр илт илүүрхэн сонгогдож байсан түүхтэй. Тиймдээ туслах асан дүүгээрээ хуучин тойргоо удирдуудъя гэж бодсон байж болно. Эсвэл Хан-Уул дэх Увсын уламжлалаа үргэлжлүүлье гэж бодсон ч байж болно. Ямартай ч, Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгч болоход Ц.Нямдорж дэмжиж, Ж.Алдаржавхланг Хан-Уулын Засаг дарга болоход Н.Баяртсайхан дэмжсэн гэдэг логик үнэнээс хол зөрөхгүй болов уу. 
 
Товчхондоо, Ж.Алдаржавхлан цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг ноён болтлоо Н.Баяртсайханыг хөтөлж, хормойджээ гэхэд хилсдэхээргүй харагдаж байна. Н.Баяртсайханы тухайд, Монгол Улсыг FATF-ын “саарал жагсаалт”-д оруулсан гэх “хар тамга”-тайгаар 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа “хөөгдсөн”-ийг санаж буй байх. Ингээд 2020 онд Ж.Алдаржавхлан түүний орыг нь залгахаар зүтгэж үзээд унасан. Унасан ч Засаг даргаараа улирч чадсан. Харин энэ удаад унавал засаг ноёноороо улирах боломжгүй. Хөрөнгөтний дүүрэг гэгддэг Хан-Уулынхан нэг хүн 12 жил засаглахыг арай ч зөвшөөрөхгүй биз. 

ЧҮҮ ГЭХ МОРЬГҮЙ, ЧАА ГЭХ ЯМААГҮЙ ЯДУУ ИМИЖ

      Увсын улстөрчидийн хэтэвч хоёр янз. Төрийн ордонд, тэр тусмаа хажууханд нь байх Хууль зүйн яаманд насаа элээсэн Ц.Нямдорж хадгаламжиндаа 135 мянган төгрөгтэй гэж мэдүүлсээр тэтгэвэртээ суусан. Хотын бүх л хотхон, хорооллын оройд өөрийнх нь туг хатгаастай байдаг Б.Чойжилсүрэн 365 саяын хоёр өөрөө байрнаас өөр хурааж, хуримтлуулсан хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Харин хажууд нь зайрмагны магнат О.Цогтгэрэл байр, машин, үнэт эдлэл нь тус бүрдээ тэрбум давдаг. Дээр дурдсан Н.Баяртсайхан ч мөн байр нь 1.7 тэрбум, үнэт эдлэл нь 1.0 тэрбум, хадгаламж нь 1.1 тэрбум гэхчилэн өсдөг. Харин Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэтэвчний тал дээр Ц.Нямдоржийг даган дуурайдаг. Өөрөөр бол, Ж.Алдаржавхлан байргүй, малгүй, үнэт эдлэлгүй, компанигүй, дансандаа зургаан жил хав дарж байгаа 60 сая төгрөгнөөс өөр юмгүй гэж мэдүүлдэг. Гэх мөртөө дөрвөн жилийн өмнө тэрбумаар сонгуульдаад уначихсан. Удахгүй 1.5 тэрбумаар сонгуульдах гээд сууж байгаа гэхээр логикгүй байгаа биз. 
 
Харин Ж.Алдаржавхлангийн төрсөн ах, эгч хоёр нь толгой эргэм олон компанитай. Тухайлбал, Ж.Алдаржавхлангийн төрсөн ах нь Ж.Баяржавхлан гэж бий. Дүү нь МАН-ыг дагасан учраас барьцахгүй гэсэн үү, аль ч нам засаглахад ашигтай гэж тооцсон уу, 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт бие дааж нэр дэвшээд унасан. Харин ирэх сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилж буй. Ж.Баяржавхлан “Тауэр пропертис” ХХК, “Пауэр бласт групп” ХХК, “Пауэр автоматив” ХХК, “Пауэр бласт” ХХК, “Эксплозивс эксперт” ХХК, “Бэст минералс” ХХК, “Ихэр наяд” ХХК, “Наяд” ХХК, “Мэжик бласт” ХХК, “Тайгын цамхаг” ХХК, “Гинжит дуулга” ХХК гэсэн 11 компанийг эзэмшдэг. “Пауэр бласт” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК-ийн Хүрэншандын нүүрсний уурхай түшиглэсэн тэсрэх бодисын үйлдвэртэй. Өдгөө Ж.Баяржавхлан хувийн уул уурхайн компаниуд болон төрийн өмчит “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК, “Тавантолгой” ХК, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК-иудын тэсэлгээний ажлыг хариуцаж ирсэн. Хамгийн сүүлд, “Шивээ овоо” ТӨХК-д тэсэлгээ хийх 543 сая төгрөгийн тендер, “Багануур” ХК-д тэсэлгээ хийх 419 сая төгрөгийн тендер зэрэгт шалгаржээ. 
 
Харин Ж.Баяржавхлангийн “Тауэр пропертис” ХХК нь барилгын толгой компаниудын нэг болох “Ганган инвест” ХХК болон Сингапурын “Ong & Ong” компанийн Улаанбаатарт барьсан орон сууц, оффисын барилгуудын борлуулалтыг хариуцдаг. Саяхан “Ong & Ong” компани нь олны мэдэхээр 13-р хорооллын “Кемпински” зочид буудлын хажууд “Residence 60” гэх орон сууц, оффисын цогцолборыг барьж, Ж.Баяржавхлангийн “Тауэр пропертис” ХХК нь борлуулж дуусгаад буй. 
 
      Төрсөн эгч Ж.Оюун-Эрдэнэ нь “Эм Эн Пи Эм” ХХК, “Өгөөмөр зам” ХХК, “Тэнгэрлэг-орчлон” ХХК, “Баянсэжүүр транспорт” ХХК, “Эвсэгмонгол групп” ХХК, “Эвсэг монгол” ХХК, “Зэв гранд” ХХК, “Эвсэг майнинг” ХХК, “Хон Фэн Да интернэйшнл” ХХК, “Эвсэг импекс” ХХК, “Эвсэг проперти” ХХК, “Эвсэг инженеринг” ХХК, “Фүүд хаус” ХХК гэсэн 13 компанийг эзэмшдэг. Өмнө нь “Өгөөмөр зам” ХХК нь улсын төсвийн автозамын тендерүүдэд оролцож авдаг байсан. 2011 онд ШУТИС-ийн уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар буюу одоогийн Чингис хааны музейн уулзвар хүртэлх автозамын гүйцэтгэгчээр шалгарсан. Гэвч шөнийн ээлжид ажиллаж байсан ажилчин нь нас барж, хариуцлага алдсан хэргээр гүйцэтгэх захирал нь хоёр жилийн тэнцэх ял авч, улмаар замын ажил нь жилээр зогссон. Ингээд замын тендерт оролцох эрхээ хасуулсан гэх. Харин одоо Ж.Оюун-Эрдэнэ хятадуудтай хамтран эзэмшдэг “Эм Эн Пи Эм” ХХК-аараа уул уурхай эрхэлдэг. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших XV-017821 дугаартай Хөв нэртэй алт, нүүрсний хайгуулын лиценз эзэмшиж байгаад саяхан цуцлуулсан ажээ. 
 
      Сар гаруйхны дараа саарал ордонд залрах тасалбар “хожих” горьдлого тээн алга хавсарч суугаа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ил, далд намтрыг товч танилцуулахад ийм байна. Бид дараагийн дугаартаа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас тэрбум, тэрбумын тендерүүд болон "А" зэрэглэлийн газруудыг авч амташсан компаниуд, тэдний цаад эздийг танилцуулах болно. 
 
Үргэлжлэл бий...
 
 

 


УВСЫНХАНДАА ЧИРЭГДЭЖ, УЛААНБААТАРЫНХАНД ГОЛОГДСОН Ж.АЛДАРЖАВХЛАН ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 50
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 19:07:13
    Tsevegmed.n: Алдаржавхланг дэмжнээ. Дүүрэгтээ хийж бүтээсэн юм ихтэй хүн. Амартүвшин бол бүр хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 11:36:58
    Б.Нараа: Хүнийг хийснээр нь дүгнэж сурвал зүгээрсэн... Би Алдаржавхланг дэмжнээ... Монголчууд минь бид ,тамын тогооны үлгрийг санаж явбал.зүгээрсэн, Одоо бидэнд хийсэн юмтай хэлэх, ярих итгэлтэй хүн хэрэгтэйг битгий мартаарай...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 09:32:21
    Хан-Уул 3р хорооны иргэн: Засаг дарга сонгогдсон 3 гишүүнээсээ илүү их ажил хийсэн шүү. Өөр дүүрэг рүү очоод хараарай даравч дардайна хийж байгаа ажил нь бусдынхаа оройд гарсан тэгээд л болоо, Увс нь байна уу Улаанбаатар байна уу хэнээс хаанаас гаралтай нь ямар ч хамаагүй хийх юмаа тултал нь хийдэг байхад л болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:23
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:23
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:23
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:22
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:22
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:21
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:20
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 23:55:19
    22344: Хан Уулчууд.даргаа.дэмжинэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 22:24:44
    S: XALYYTSTAL SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 21:34:08
    Зочин: Тодорхой хэмжээнд тогоонд нь буцалж, төрд ажилласан туршлага хувь хүн талаасаа сайн залуу улс төрч шүү. Хэн ч бай хийж бүтээж яваа хүмүүсийг сайн муугаар хэлж л байдаг. Алдаж онож сурч боловсорч л байдаг хүний орчлон шдээ. Манайхан бас л муу бол мухарт ортол нь сайн бол сар луу нистэл л туйлшрахаа больмоор юм аа бариад идчихэв .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 20:13:35
    S: TSAGN UILCHLGE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 19:32:58
    Хандаа: Үүнийг бичигч гуай овоо хэдэн юм цүнхэлж дээ ажил хийж байгаа сэтгэлтэй сайхан залууг дэмжинээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 18:59:07
    ХанУулын 19р хорооны иргэн: Энэ хүнийг яагаад ингэж муулаад байгаан? Хэний хэн байх нь ямар хамаа байна? Үнэхээр зоригтой ажилсаг, юм хийх л хүн гэж хардаг шдээ, манай засаг дарга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 11:06:16
    S: SEXSEER UILCHLGE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 10:00:14
    Зочин: Ийм даварчихсан механик өсөлтүүдийг байранд тавих ухаан Хан-Уулынханд байх буй за
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 08:50:33
    БЗД Ж Энхбаяр : За ингээд манайхан балайраад байдаг юм. Хийж бүтээе болгоё бүтээе гэсэн сайн улсуудаа ингээд мууг нь үзээд байх юм бол Яаж энэ улс орон чинь хөгжих юм бэ?Тануус хар даа Улаанбаатарын дүүрэг бүрд энэ дарга шиг сайн ажиллаж байгаа хүн байхгүй шүү. Алдаржавхлан даргадаа амжилт хүсье. Та мундаг шүү хичээгээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-18 22:13:00
    Новш: Жинхэнэ гэмгүй царайлсан хулгайч даа. Хан уулын махнууд сонгож тэнэгтэнэ ээ. Саран ээжийг сонгочихдог тэнэгүүд шүү дэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-17 12:55:56
    Иргэн: УВС- н хүн ч яаахав дандаа дотуур тамиртай байх ёстой биш!!! Хамгийн гол нь Хүрэлбаатар сайд шиг гадаадын агент байж болохгүй!!! Гадаадын агент болж байснаас есөн үеээрээ хүйс тэмтрүүлсэн нь дээр!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-16 23:54:49
    Д.нэргүй: Ямарч УИХ гишүүн хийгээгүй ажлыг хийж дүүрэг юм нийслэл хотоо хөгжүүлж санал санаачлага гаргаж яваа залуу удирдагч би дэмжинэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-16 17:00:09
    А цэрэнбат хан ул 24 хораа богдвилла 1207 байр: Алдаржавхлан сайн ажиллаж байгаа ниислэл дүүргийн ач холбогдолгүй орн тоог хасах төсөв хэмнэх шинэ санааг ч гаргаж тависан энэ сонгуулиар толгойд гарна хараарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-16 09:58:14
    Зочин: Хөдөө орон нутгаас ирсэн цүнх баригч нар нутаг орноо хөгжүүлж нутагаа явбал таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-16 08:38:48
    Хан уулын иргэн: Харин ч ажилтай санаачлагатай хүн шүү. Дэмжиж бна. Саналаа өгнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 23:59:52
    Lalariin muu ats : Ene gai bol unen pop ats ene hezee ch ym hiihgui baagii.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 19:09:45
    жирийн иргэн: Хан-Уулынхан одоо Увсынханд санал өгөхөө болио
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 12:36:39
    Бадрах: Харлуулах зүйлгүй нэр цэвэр хүн гэж боддог ажлаач сайн хийдэг гэж бодож байгаа. нэр дэвшвэл дэмжинээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 09:51:59
    Н.Батболд: Ёс зүйтэй шинэ залуу хүн Мананд алга болоод удаж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 07:35:18
    Зочин: Дээгүүр дандаа цүнх барьж гүйсэн орон нутгийн уугуул,суугуул, шилжин суурьшигч ,хоноцын сэтгэлтэй цагаачид зайдалснаас эхлэлтэй хулгай , тонуул гаарсан. Удахгүй болох сонгуульд ядаж хотын унаган иргэд сонгогдоосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 07:34:56
    Зочин: Дээгүүр дандаа цүнх барьж гүйсэн орон нутгийн уугуул,суугуул, шилжин суурьшигч ,хоноцын сэтгэлтэй цагаачид зайдалснаас эхлэлтэй хулгай , тонуул гаарсан. Удахгүй болох сонгуульд ядаж хотын унаган иргэд сонгогдоосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 07:07:23
    Н: Алдаржавхланг бол дэмжинэ ээ нөгөө 2г нь бол нөү нөү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-15 06:12:05
    Иргэн : Алдаржавхлан даргаа дэмждэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 23:36:39
    Баяд хүн: Хамгийн хэрэггүй хүн дээ. Өөр юу гэхэв.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 22:30:18
    Jariga. mn: Мэдрэлтээд байгаач Алдаржавхалан л байхгүй юү Алдаржавхалан гэж хэн бэ гээд байх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 21:24:40
    Лхагввацэрэн: Хан уул дүүрэгтээ маш олон ажил санаа лан зохион байгуулсан иргэдээ сонсдог ажил хийдэг засаг дарга шүү.дэмжнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 21:00:51
    S: TSAGN SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 20:58:35
    Иргэн: Хануулын даргаа дэмжинээ, ажил хийдэг хүнээ дэмжинэ, Номин дэмий байхоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 20:14:26
    Сонсголон 1-30;: Нүд үнэн,чих худал гэдэг билүү?! ХУД-ийн засаг дарага дүүрэгтээ; иргэдийнхээ төлөө үнэхээр юм хийгээд зохицуулаад засаж сайжруулаад яваад байгаа харагдаад л байгаа юмдаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 19:28:16
    Тунгаа: Бүтэл муутай л цүнхчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 19:28:07
    Тунгаа: Бүтэл муутай л цүнхчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 18:53:20
    Зочин: Ажил хийж байгаа хүнээ дэмжинэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 16:39:01
    Н.Баяртсайханы охин Хулан: Боловсролын Зээлийн Сангаас охиноо сургасан мөнгийг нь төлөөгүй. Охин нь Монголд бараг ирдэггүй Америкт ажиллаж амьдардаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 16:37:10
    Хануулын иргэн: Дэмжихгүй. нутгархаг.Увсын хазгай хэлтнүүдийг Хануулын тамгынмгазраар дүүргэсэн. Юун ЗКО вэ хогондоо дарагдсан. Итгэхгүй бол зөвхөн 2р хороонд очоод хараарай Сургуулийн эргэн тойрон дүүрэг задгай хог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 15:48:29
    Зочин: Өнөө Уранболор буюу Ану бас НАМ-н түмний бор Нямжав нартай явалдлаг байсаныг нь л мэдэх юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 15:38:15
    15 цаг 39мин: Алдаржавхлан даргаа дэижинээ ажил хэрэгч хүн шүү ХАН УУЛ дүүрэг чинь ногоон байгууламж сайтай хотын хамгийн Эко дүүрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 15:25:05
    Otgonbaatar: Сонгодог цүнх баригч байнөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 13:12:41
    Чулуун: Харин ч ХУД ийн засаг дарга Ж.Алдаржавхлан дүүрэгтээ бүтээн байгуулалтын маш их ажил хийсэн хөдөлмөрч шударга хүн шүү. Баяртсайхан энэ хүнийг дагуулж явж байсан бол их сайн удирдагч болгон хүмүүжүүлсэн байна. Энэ хүний хийсэн бүхнийг Хан уулчууд мэднээ. УИХ д сонгогдоход гайхах юм байхгүй шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 11:07:25
    Алдартай гар бишүү: Заавал үр хүүхэд, цүнх баригчаар нь үргэлжилэх ёстой юм биш шүү дээ. Бараг энийг л халж энэ муу замналыг зогсоохгүыгээр өөрчлөлт ирэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-14 10:25:07
    rf: ene ch ygaasa mergejsen hulgaichil l daa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188