Үзмэрч Ч.Дашцэрэн хэмээх залжин нөхөр 1990-ээд оны үед далдыг хардаг хэмээн хэсэг манаргаж, олны инээдийг барж байв. Тухайн үеийн Ерөнхийлөгч асан П.Очирбат хүртэл түүнд итгэж хажуудаа залсан үе бий. Өнөөх үзмэрч, төлөгч болох Ч.Дашцэрэн Төрийн тэргүүний дэргэдээс салахаа байсан даруйдаа Ерөнхийлөгчийн зөвлөх болж, бүр төрийн үзмэрч хэмээх нэр алдарт хүрч, Ерөнхийлөгчөөс дутахааргүй эрх мэдэлтэй болж байлаа. Ингээд Ерөнхийлөгч асан П.Очирбат төрийн хамаг ажлаа түүнд даатгаж, нөгөөх нь ордонгоор дүүрэн арц, хүж уугиулж, зоос гүйлгэж, шоо орхисон шигээ суудаг байсан гэдэг. Уг нь тэрбээр Улаанбаатар хотын Барилгын III автобаазын жолооч байсан гэдэг юм билээ. Геологийнхонтой хамтарч ажиллаж байсан тул ашигт малтмалын орд бүхий газруудын нууц зургуудийг мэддэг байсан гэж ярьдаг. Тэр утгаараа Ерөнхийлөгч П.Очирбат зүгээр ч нэг үзмэрчтэй больё гэж түүнийг дэргэдээ суулгаагүй нь лавтай. Уул уурхайн мэдлэгтэй, Монголын ашигт малтмалын цэг, судлуудыг А, Б-гүй мэддэг байсан нь Ерөнхийлөгчид ихээхэн хэрэг, бас нэмэр болсон нь мэдээж. П.Очирбат Ерөнхийлөгч болохоосоо өмнө Түлш, эрчим хүч, геологийн орлогч сайдаар ажиллаж байсан. Тэдний энэхүү төө зайгүй байх хоршил нь ердөө л уул уурхайг цэцэглүүлэх байсан байж мэдэх. Өөрөөр хэлбэл, П.Очирбат үзмэрч хэмээх Ч.Дашцэрэнг дэргэдээ авч, ашигт малтмалын ордуудыг түүгээр олуулсан дүр эсгэж, өнөөдрийн хариуцлагагүй олон уул уурхайн эхлэлийг бий болгосон байж мэднэ гэх хардлага ч бий. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед алтны шороон ордыг замбараагүй ашиглах суурь тавигдаж, нинжа нар тэр цагаас төрж, хариуцлагагүй уул уурхай цэцэглэсэн гэж ярьдаг.

Гэхдээ тэдний хоршил тийм ч удаан үргэлжлээгүй. Эхэндээ бол Ерөнхийлөгчийн үзмэрч гэгдэх Ч.Дашцэрэн мандсан шиг мандсан. Тэрээр “Ромбу” гэх харь гарагтай холбоо барьж, улсынхаа хувь заяаг шийднэ хэмээн Богд уулан дээр гарч, хөлсөө дуслуулан гараа алдалж зогсоод энд тийм уурхай байна, тэнд тийм уурхай байна хэмээн нэрлэж, Харь гарагийнхантай холбоо барихаар ингэдэг” хэмээн цээжин дээрх хөндлөн улаан зураасуудыг харуулан аахилж байсан гэдэг. Түүний тухай нэвтрүүлэг цацагдаж, төрийн үзмэрчийн нэр алдар улс даяар өсөж байсан гэх. Яруу найрагч, улстөрч О.Дашбалбар агсан хүртэл түүний гэрлэн бүрхүүлд нь орж сүсэглэсэн тухайгаа зурагтаар ярьж байсан гэдэг. Харин Марз ууланд осолдсон 1993 оны онгоцны ослын үеэр онгоц хаана унасныг мэргэлүүлтэл олж чадахгүй, Онцгой байдлын аврагчид осолдсон онгоцыг олсноор түүний нэр хүнд унаж эхэлсэн юм билээ.
1990 онд гал гаргадаг Б.Өнөрмаа гэх эмэгтэй монголчуудын анхаарлыг ихэд татав. Ерөнхийлөгч асан П.Очирбат түүнийг улсын хамгаалалтад авч эхэлсэн гэсэн үг. Охиноо гал гаргадаг, шинжлэх ухааныхан түүнийг ер бусын хүн гэдгийг тогтоосон болохыг онцолж, Б.Өнөрмааг гал гаргасаар байгаад өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлдлээ хэмээн Ерөнхийлөгч П.Очирбатаас тусламж хүссэн утга бүхий захидал бичсэн байдаг. Харин Б.Өнөрмаагийн аавын өргөдлийн дагуу Ерөнхийлөгч анхаарах үүрэг өгч, түүнд орон сууц олгох шийдвэр гаргажээ. Улмаар түүнд улсаас Баянзүрх дүүрэг, одоогийн Бөхийн Өргөөний баруун талын 22 дугаар байрт гурван өрөө орон сууц олгож, Б.Өнөрмааг Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарт даатгасан гэдэг. Үүнээс гадна “Өнөрмааг гадаад руу сургуульд явуулж, шинжлэн судлуулах нэрээр алдаж болохгүй” гэх тушаал гаргаж, хяналтдаа байлгасан гэдэг. 1990 оны сүүлч хүртэл Өнөрмаатай холбоотой галын дуудлага багасч, нам жим болсон гэнэ. Харин 1991 оны дунд үеэс гал дахин гарч, сандаргаж эхэлжээ. Цагдаагийнхан энэ үед Б.Өнөрмааг нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Тэр бүүхэл “Өнөрмаа шатаад эхэллээ. Дахиад байр хэрэг болсон юм байх даа” гэх яриа хүртэл гаргаж байжээ. Өнөрмааг гэрт нь болон Сайд нарын II эмнэлэгт “хорьж”, гал гарах үед ажиглалт хийсэн байна. Туршилт, ажиглалт хийсэн албан хаагчид хяналтын камерын тусламжтайгаар түүний заль мэхийг барьж авчээ. Б.Өнөрмаа гутал дотроо задгай чүдэнз нууж, хүнгүй үед зурж байгаа нь илчлэгджээ. Мөн тэрбээр олон хоног хоригдож, чүдэнз нь дууссан тул уурласан ч гал гаргах “чадалгүй” болсноор хэргээ хүлээсэн байна. Үнэндээ, Б.Өнөрмаа аавынхаа “захиалга”-аар гал гаргаж байснаа хүлээн зөвшөөрчээ. Түүний аав Л.Батмөнх ч охиндоо ийм арга заль зааж, даалгавар өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ. Харин ээж нь тэдний хуйвалдааныг зогсоох гэж оролдсон ч чадаагүй гэнэ. Өнөрмаагийн гал гаргах “увдс” 1990 оны эхэн үеэс эхэлж, 1991 оны сүүлчээр илчлэгдсэн юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ШУА-ийг хуурсан Б.Өнөрмаад эрүүгийн хэрэг үүсгэж, сургуулиас нь хөөж, орон сууцыг нь хураан авч, шүүхээс 1992 оны нэгдүгээр сарын 11-нд гурван жилийн хорих ял оноосон байдаг.
1995-1996 оны үед 90 саяын Б.Гансүх гэх цуутай эр монголчуудыг шуугиулж байлаа. Тэрбээр Байгалийн ухааны тэнхмийн эрдэм шинжилгээний ажилчидтай хамтран МУИС-ийн хоёр давхарт “Байгаль судлалын нийгэмлэг” байгуулан ажиллаж байсан тэрбээр Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн захирал Майкл Новачек гэгчтэй хамтарч ажиллах гэрээ хийхээр тохиролцож, замын зардлаа олохын тулд Ерөнхийлөгчийн өргөөнд бараалхаж, холливудынхантай хамтран хийх киноны төсөл үзүүлж, Ерөнхийлөгч П.Очирбатаар 90 сая төгрөг гаргуулж чадсан гэдэг. П.Очирбат Ерөнхийлөгч тухайн үеийн Сангийн сайд Э.Бямбажавын нэр дээр гэрээ байгуулж, төрийн сангаас 90 сая төгрөг гаргуулж, Б.Гансүхэд өгсөн байдаг. Харин тэрбээр 90 сая төгрөгөө Америкт үрж, нууцаар Монголд ирж банкнаас дахин 400 сая төгрөг гаргуулж авах гэж байгаад баригдаж, 17 жилийн ял сонссон байдаг.
Үүгээр зогсохгүй харь гарагийн нисдэг тавгаар нийслэл дээгүүр аялсан Мөнгөнцэцэг охин, далдыг харах шидтэй Ховдын хүүхэн, Сонсголонгийн гүүрний дэргэд бужигнаж байсан одойчуудтай ярилцсан гэх хүүхдүүд, өөр ертөнцийнхөнтэй дөрвөн ч удаа уулзаж, гэрэлтсэн ногоон чулуу “бэлгэнд авсан” Увсын Гүнтэвдэлгэр охин, зохиолч Дожоодорж, Сэлэнгийн залуу Төмөрбаатар хоёрын “Алтан цөгц”-ний дуулиан гээд хүний санаанд багтамгүй үйл явдал өрнөж байж. Тэр бүрийг ШУА-ийнхан “шинжлэх ухаанч”-аар нотолж, улсын төв телевизээр дамжуулж, Төр, Засгийн удирдлагууд итгэж, найдаж, заримд нь байр, заримыг нь дэргэдээ залж байсан хүн нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат байлаа. Түүний гэнэн шийдвэрүүдийн аль нь олны сайшаалд нийцээгүй билээ.
| ГАЛ ГАРГАДАГ Б.ӨНӨРМАА, НИСДЭГ ТАВГААР АЯЛСАН ОХИН, 90 САЯЫН Б.ГАНСҮХЭД ХУУРТАЖ ЯВСАН П.ОЧИРБАТЫН ГЭНЭН ШИЙДВЭРҮҮД |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |