Түгжрэл хариуцсан дарга нар аа жил бүрийн өдийд “Их, дээд сургуулиудыг хотын төвөөс гаргана” хэмээх үлгэр яриад сууж байхаасаа ичээч ээ. Энэ жил ч мөн ялгаагүй өнөөх үлгэрээ ярьсаар суух хотын даргад олон хүний бухимдал төрсөн байна. Тухайлбал, өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын дарга болсноос хойш хийсэн ажлаа хотоос сонгогдсон гишүүдэд танилцуулахдаа “ШУТИС-ийг Шархад руу, СУИС-ийг Сэлбэ рүү, АШУҮИС-ийг Амгалан руу, МУБИС-ийг Ханын материал руу, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Баянхошуу руу нүүлгэнэ. Ингэснээр түгжрэл буурах бүрэн боломжтой” хэмээхийг сонссон нийслэлчүүдийн “чих нь бараг өвдсөн” байх. Жил бүрийн өдийд буюу хичээлийн шинэ жил эхлэх үеэр ингэж үлгэр ярьж иргэдийнхээ амийг таглаад сурчихсан хотын удирдлагуудад иргэд итгэхээ больж байна. Зарим нь “Дарга нар улсын сургуулиудыг нүүлгэж, газрыг нь зарж, наймаалцах санаа олсон байх. Түүнээс түгжрэлийн асуудлыг шийдэх гэж хичээгээгүй” хэмээн дургүйцэж байх жишээтэй.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдтай болсон. Гэвч өнөөдрийг хүртэл түгжрэлийн асуудлыг шийдэх нь битгий хэл түгжрэл бууруулах доривтой арга хэмжээ, шинэ санаачилга гаргаагүй, бодит үр дүнд хүрээгүй байгаа нь харамсалтай. Хариуцсан ажлаа хийж чаддаагүй, чадахгүй түгжрэлийн сайдын хэрэг алга гэх яриа гарсаар байгаа. Монгол Улсын сайд, түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хотын авто замын хөдөлгөөнд 570 мянга орчим машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь. Оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд таван км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг "Жайка"-гаас гаргасан. Өнөөдрийн байдлаар иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгаа аж. Иймд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээж байсныг санаж байгаа биз.

Тэгвэл дарга нар жил бүр түгжрэл бууруулахад зарцуулах ёстой 420 тэрбум төгрөгөөр юу хийдэг болоод иргэдийнхээ амийг бүтэхгүй ажил ярьж тагладаг юм бэ. Намар болгон их, дээд сургуулиудыг томоохон худалдааны төвүүдтэй хамт хотоос гаргах хэмээхээс гадна автомашинуудыг дугаарын хязгаарлалттай буюу тэгш, сондгойгоор явуулна хэмээдэг. Гэвч дарга нар үүнээс өөр ямар гарц, шийдэл, арга замыг шинээр санаачилж, шийдсэн юм бэ. Наймдугаар сараас түгжрэл нэмэгдэнэ гэдгийг мэдсээр байж юу ч хийхгүй зүгээр л их, дээд сургуулиудыг хотоос гаргана хэмээн хуурай амлахаас өөр аргагүй сууцгааж байна. Хотын удирдлагууд зуны гурван сар түгжрэлийг урьдчилан төлөвлөж, хийх ёстой байсан чухал, чухал ажлуудаа мартаж, найр, наадам гэсэж, хоймор эзэгнэсэн дарга нар цаг нь тулахаар иргэдээ хуурахаас өөрийг хийж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Тэдний ажлаа хийдэггүй, худалч байдлаас болж нийслэлчүүд өнөөдрөөс ажил, амьдралынхаа ихэнх цагийг зам дээр, түгжрэл дунд өнгөрүүлсээр байна. Монголчуудыг хэчнээн цаг түгжирч байхад япончууд төдий хэмжээний ажил амжуулж байгааг жишээгээр харуулсан баримт хүртэл байдаг шүү дээ.
Гэвч нийслэлчүүд энэ жил дахин дарга нартаа хууртаж, бүтэн жил түгжрэх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр хотын төвөөс их, дээд сургуулиудыг нүүлгэнэ гэхээс өөр дорвитой, бодит ажил санаачилж, хэрэгжүүлж чаддаггүй дарга нар хэзээ биелэх боломжтой ажил ярьж, шинэ санаачилга гаргах вэ.
| ХОТЫН УДИРДЛАГУУДЫН ТҮГЖРЭЛЭЭС ГАРГАХ АРГА НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХОТООС НҮҮЛГЭХ ҮЛГЭР БАЙСААР БАЙХ УУ |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |