Түрхэн зуурын аадар бороонд нийслэлийн нэг дүүргийн гурван хороо усанд автаж, монголчууд тэр чигээрэй айдаст автлаа. Зүгээр л зам дээр зорчиж явсан автомашинтай иргэд нүд эрмэхийн зуурт усанд урсаж, айлуудын хашаа байшин, гэр, эд хөрөнгийг тэр чигт нь л урсгаад аваад явчихдаг юм байна. “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэн ч байсан хүчин мөхөс, амь аврагдсан нь л их юм болов” гэж өөрсдийгөө тайвшируулж сууцгаана даа, иргэд.
Хэдийгээр байгалийн гамшгийн улмаас нийслэлд хүнд нөхцөл байдал үүссэн ч эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон шалтгаан нөхцөл, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайн авч чадаагүйн улмаас их хэмжээний хохирол амсчихсан гээд хэлчихэд буруудахгүй л байна даа өнөөдрийн байдалд.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд олгосон замбараагүй газар олголт, үерийн амыг хааж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд, “Үерийн эрсдэл үүсэх эрсдэлтэй байна” гээд анхааруулаад байхад бүх шатны байгууллагууд урьдчилан арга хэмжээ аваагүй гэх мэтээр эхнээсээ адаг хүртлээ алдаатай байгааг саяын үйл явдал бэлхнээ харууллаа.
Энэ тухай ч нийслэлийн Засаг дарга мэдэгдэл хийж, хариуцлагын асуудлыг сөхнө гэдгээ мэдэгдээд амжив. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Хариуцлагын асуудал ярина. Ялангуяа дүүргийн газар зохион байгуулалтын алба гэж байгаа. Мөн хорооны Засаг дарга нар замбараагүй газар олголтод нөлөөлсөн байвал ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах ёстой. Ажлаас халсны дараа эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал үүссэн үү гэдгийг шалгуулна” гээд ам гарчихлаа.
Хотын даргын үг хэр хүчтэйг одоо л харах нь дээ, иргэд. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн байр суурь нийслэлд амьдарч байгаа иргэдийн хувьд хууль л гэсэн үг. Тэр чинээгээрээ ч хотын дарга Д.Сумъяабазар бүхэл бүтэн Монгол Улсын тэн хагас нь оршиг суугаа 1.5 сая иргэнийг хариуцсан чухал албыг хашиж байгаа юм.
Тэгж байж бусад хороо, дүүргийн дарга, газрын алба, холбогдох хүмүүст сургамж болж, ажлаа хариуцлагатай хийдэг эхлэлийг тавих шаардлага үүсээд байна.
Тиймээс хотын даргын хэлсэн үг хэр богино хугацаанд хэрэгжиж биелэлээ олохыг шаардах, үзэх эрх нийслэлчүүдэд бий. Үнэхээр үерийн аюултай гэдгийг урьд нь сануулж, суваг, шуудуу ухах үерийн гамшигаас урьдчилан сэргийлэх ажлыг өгсөн үүрэг даалгаврын дагуу биелүүлээгүй, төсөв хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан бол хотын даргад ч өгсөн үүрэг даалгаврынхаа хариуцлагыг нэхэх эрх ч бас бий. Таван хүний амь эрсдэж, олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон энэ үйлдэлд хаа хаанаа хариуцлага хүлээж, үнэхээр хотын даргын хэлснээр хороо, дүүрэг, шат шатны байгууллагуудын Засаг даргад ч алдаа байвал түүнийг нь анхан шатнаас нь эхлээд засаад явах зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, аль ч шатанд алдаа гарсан их ч бай, бага ч бай үүрэг хариуцлагаа хаа хаанаа хүлээдэг байх нь юу юунаас илүү чухал байна. Тэгж байж бусад хороо, дүүргийн дарга, газрын алба, холбогдох хүмүүст сургамж болж, ажлаа хариуцлагатай хийдэг эхлэлийг тавих шаардлага үүсээд байна.
Нэг ёсондоо үнэхээр л хороо дүүргийн Засаг дарга нар хариуцлага алдсан бол байж болох хамгийн хурдан арга хэмжээг авч, дараагийн ажлаа эхлүүлэх шаардлага үүсжээ. Ийм байдлаар хариуцлага хүлээдэг тогтолцоог хэрэгжүүлж эхэлбэл, дараа дараагийн ажил үүрэг гүйцэтгэх хүмүүст том сургамж болно. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан хариуцлагагүй ажилласан хэний ч толгойг эхлээд өнгөрөөд байвал энэ мэтээр иргэд амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсоор байх нь. Одоогоос сарын өмнө Сэлбэ голын далан задарч, дөчөөн айл усанд автаж эд хөрөнгөөрөө хохирч, хотын төв тэрчигтээ усанд автаж байсан.
Адаглаад айл өрхүүдээ үерийн амнаас холдож буух шаардлага хүргүүлж, далан ус зайлуулах шугам хоолойны ашиглалт ямар байгааг шат шатны газрын дарга нар хариуцаж шалгах ёстой. Энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, зөвшөөрөлгүй газар олголтыг замбараагүй олгосон, бусдын эрх ашгийг зөрчиж газраа сунгаж хашаагаа барьсан байдаг юм бол нийслэлийн Засаг дарга түүнийх нь хариуцлагыг доод албан тушаалтнуудаа шаардах нь зүйтэй.
Харин хэлсэндээ хүрэхгүй, хороо дүүргийн Засаг дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та өөрөө хариуцлагаа хүлээж, суудлаа хүлээлгэж өгнө үү.
| ХОТЫН ДАРГЫН ҮГ ХЭР БОГИНО ХУГАЦААНД БИЕЛЛЭЭ ОЛОХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |