Шүүхийн байгууллага хуулийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн гэдгийг саяхан нийгэмд дуулиан тарьсан “Найман ишигний” гэх хэргийн жишээнээс харлаа даа монголчууд. Ёстой л нөгөө “Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү дээ” гэдэг нь боллоо, өнгөрсөн хэд хоногт.
Тодруулбал, Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан…” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж Т.Б-ийн 44 ишиг, есөн хурга, Ж.Э-ийн гурван бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн найман тооны ишгийг портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн үзсэн билээ. Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэр гаргасан.
.png)
Хуулийн салбарынхан ч шүүх хэрхэн ажиллаж байгааг мэргэжлийн хүний нүдээр харж, өөр өөрийн гэсэн дүгнэлтэй хийв. Мэдээж, гэм буруутай эсэхийг шүүх шүүнэ гэдгийг олон нийт ч харж авлаа. Гол нь шүүхийн шийдвэрийг танилцуулахаас өмнө хэргийг шүүгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүдэг болсон гэх асуудал ч олны дунд багагүй маргаан дэгдээлээ. Нэг хэсэг нь “Хөхүүл хүүхдийг ээжээс салгаж, цагдан хорьсон, шүүх өрөвдөх сэтгэлгүй хэмээн давшилсан бол” нөгөө хэсэг нь “Хууль хүн бүрд үйлчлэх ёстой” гэх байр суурийг баримтлав. Эцсийн дүндээ шүүх шийдвэрээ гаргасан. Энэ хэрэг гэлтгүй бусад хэрэг дээр ч шүүх яаж ажилладаг, олон нийт яаж ханддаг болсон гэдгийг эрэгцүүлж болохоор л харагдаж байна.
Гэвч Монголын шүүх өнгөрсөн хугацаанд гэмгүй нэгнийг санаатайгаар хэлмэгдүүлсэн нь юу л бол. Ялангуяа орчин цагт шүүхээс гэмгүй нэгнийг хэлмэгдүүлээд ялалчихсан жишээ ховор гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Харин ч өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд шүүхийн байгууллага хүний эрхийг дээдлэсэн, ялын бодлогоос ангид шийдвэр гаргахад анхаарч, хүний эрхийг хангасан шийдвэр гаргах, хуулийн дагуу ажиллах үүргээ ахицтай биелүүлж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Шүүх хараат бус, хүний эрхийг дээдлэсэн байх ёстой. Хэрэг шүүнэ гэдэг сэтгэлийн хөдлөлөөр ханддаг, хуулиас ангид үйлдэл биш гэдгийг олон ч хэрэг нотлон харуулж байна.
Харин ч хэрэг хийсэн л бол хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг шудрагаар харуулах нь зүйн хэрэг. Их бай, бага ч бай хулгай бол хулгай гэдгийг энэ удаад олон нийт ойлгож авсан байгаасай.
| Их бай, бага ч бай хулгай бол хулгай |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |