-“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-
АН-ын ҮБХ-ны “Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүд”-ийн зүгээс өнөөдөр шатахууны үнийг буулгах шаардлага, үндэслэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын гишүүдийн төлөөлөл “оны эхээр шатахууны үнэ нэмэгдсэн даруйд иргэд ихээр бухимдаж, үнэ буулгах асуудлаар төр засагтаа хандаж эхэлсэн байдаг. Бид энэхүү иргэдийн хүсэлтэд үндэслэж, шатахууны үнэ буулгах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм.
Шатахууны үнэ ингэж өссөн нь иргэдэд хүнд тусч, эсрэгээрээ импортлогчдын ашиг ихээр нэмэгдэж байна. Тиймээс бид хоёр үндсэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Үүнд,
Нэгдүгээрт, Засгийн газар 2018 онд багтаан шатахууны үнийг тодорхой хүрээнд буулгах. Нэн яаралтайгаар нэмэгдсэн үнийн асуудлыг зохицуулах шаардлагатай.
Хоёрдугаарт, МАН 2016 оны улс төрийн сонгуульд оролцохдоо шатахууны үнийг өсгөхгүй барих, улс даяар нэг үнэтэй байлгах амлалтыг өгсөн байдаг. Гэтэл орон нутаг болон нийслэлд шатахууны үнэ газар тэнгэр шиг байгаа. Тиймээс бид нэг үнэтэй болгохыг шаардаж байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр АН-ын гишүүн “Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж, нэг иргэнээс жилд 600 мянган төгрөг илүү гарч байна. Энэ зардлаас үүдэж, айл өрхүүд хүнсний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. АН-ыг засаг барьж байх үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж, шатахууны үнийг хэвийн барьж байсан. Гэтэл МАН гарснаас хойш энэ хөтөлбөр зогсож, шатахууны үнэ нэмэгдсээр байна. МАН бодлогоо эргэж харж, гадуур гарч бодит байдалтайгаа танилцах хэрэгтэй” гэсэн юм.
-ОРОН НУТГИЙН БОЛОН ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮНЭ ӨСӨХӨӨР БАЙНА-
Улмаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой орон нутаг, хот хоорондын нийтийн болон ачаа тээврийн үнэ нэмэгдэх бодит шаардлага үүссэнийг онцолж байлаа. Ачаа тээврийн үнэ нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх учир засгийн газар бодьтой арга хэмжээ авахыг уриалсан юм. Өмнө нь хэрэгжиж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, асуудалд авах, гээхийн ухаанаар хандахыг хүссэн юм.
Түүнчлэн хэвлэлийн хуралд оролцогчдын зүгээс “Нийгмийн халамжийн бодлогоо тэлээгүй мөртлөө Засгийн газар шатахууны үнийн өсөлт дээр тодорхой бодлогын арга хэмжээ авахгүй байгаа нь буруу. Наадмын өмнө шатахууны үнийг нэмж, гэнэтийн бэлэг барьсан явдалд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Одоо газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ид ажил эхэлж байгаа. Иргэдийн амралт эхэлж байна. Ийм цаг үед шатахууны үнэ нэмэгдчихээд байхад Засгийн газар зүгээр суугаад байна. Тиймээс жолооч нар тодорхой давтамжтайгаар сигнал дарж, Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэхийг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан уриалж байна.
Манай нам засаг барьж байхдаа ард түмнийхээ төлөө сэтгэж гаргаж ажиллаж, шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч ирсэн. Эрх баригч нам сонгуульд ялалт байгуулж гарч ирэхдээ шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй гэж амласнаа санах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.
| АН-ЫН ГИШҮҮД: Шатахууны үнийг бууруулах чиглэлд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ |
|
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |