Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ долоогийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулжээ.
Уг хуулийн төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы хэлсэн үгэндээ дэвшүүлсэн дөрвөн үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна” хэмээсэн юм.
Шүлэг үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотой хуульчдын байр суурийг хүргэж байна.
 (28)(1).jpg)
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-1992 оноос хойш бидний мөрдөж байгаа Үндсэн хуульд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд заалтууд орсон байдаг. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь нэг хуулийн заалтыг нөгөөд хувирган гаргаж буй хэлбэр юм. Тийм ч учраас би хуульч хүний хувьд энэ хууль батлагдаад ямар ч үр ашиггүй, хэрэггүй гэж үзэж, эсрэг байр суурьтай байгаа. Бид бусад хууль тогтоомжоор харилцааг зохицуулсан. Харин утас барьж бусдын эрхийг бүдүүлгээр зөрчигч live-чид, influencer зэрэг хүмүүс улам нэмэгдэнэ. Жижиг сажиг, үл ялих маргааныг дэвэргэнэ, хөөргөнө, тэгээд хуулийн шаардлага тавихаар би бол Шүгэл үлээгч, миний биед битгий хүр, би бол хууль сахиулагч зэргээр цагдаагаас давсан эрхтэй мэт аашлах болно.
-Шүгэл үлээгчийг хуулиар хамгаалж, мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэх заалт нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Хэрэв Монгол улсад амьдарч буй иргэн мөн л юм бол хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргаж үйлдлийг Цагдаа, Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй бол мөн хариуцлага хүлээнэ. Агуулга нь иргэд нэг нэгэндээ хяналт тавьж хуулийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэрнээс биш хүн болгоны хажууд цагдаа зогсоод, хяналт тавиад таныг хууль зөрчихийг харж байна гэвэл боломжгүй зүйл. Иргэд нэг нэгэндээ төрийн байгууллагад шаардлага тавьж мэдээлж байх үүрэгтэй.
.png)
-Шүгэл үлээгчийг хуулиар хамгаалж, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Уг хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлээс бүрдэж нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Зохицуулах харилцааны онцлогоос харвал нийтийн ашиг сонирхлыг хохироож болзошгүй хууль зөрчигчийн үйлдлийг мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах болон шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тогтоосон шинжтэй байна. Тэгэхээр үр өгөөжтэй хуулийн төсөл гэж үзэж байна. Мөн аливаа үйлдэлд ач холбогдол өгч, тодорхой үр дагавар үүсгэх нь нэн тэргүүнд хийвэл зохих үйлдэл байдаг. Тодруулбал, хууль зөрчигчийн үйлдлийг шүгэл үлээгч олон нийтэд түгээхээс илүүтэйгээр түүний үйлдэлд хариуцлага оногдуулдаг эрх бүхий этгээдэд мэдээлэх нь шууд үр дагавар үүсгэдэг тул илүү үр дүнтэй гэж харж байгаа. Олон улсын түвшинд хариуцлагыг оногдуулахдаа олон нийтийн мэдээлэл олж авах эрхэнд тулгуурласан шинжтэй байдаг ч түүний эрх зүйн байдлыг урьдчилан заавал тогтоох ёстой.
-Нэг талаараа шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа ч нөгөө талаараа хэн нэгэн даргад “хов зөөгөөд” түүнийгээ хуулиар хамгаалуулах юм биш биз дээ гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Үүнийг хуульд хэрхэн тусгасан юм бол?
-Хууль бус үйлдлийг нийтэд мэдээлэх бус, зөвхөн эрх бүхий байгууллага, хэн нэгэн даргын чихэнд хүргэх зохицуулалт бий болголоо гэж шүүмжлэл байна. Гэхдээ ингэж үзэхээс илүүтэйгээр болохгүй байгаа асуудлыг шүүх, прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар болон бусад эрх бүхий байгууллагад гаргасан гомдол гаргагч буюу шүгэл үлээгчийг хамгаалах, түүний нарийн зохицуулалтыг бий болгох шинэ хууль гарах нь гэж хуульч хүний хувьд үзэж байна. Мэдээж хууль зүйн судалгаанд суурилан хуулийн зохицуулалтыг нарийн тооцоолж батлах хэрэгтэй.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл гарахаас өмнө ч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд гомдол, мэдээлэл гаргах эрхтэй талаар тусгасан байдаг. Гэвч энэ хуулиар мэдээллийг гаргаж байгаа этгээдийн эрхийг хамгаалах болон бусад асуудлыг зохицуулсан байгаа нь дэвшил байж болох юм.
Мэдээж хэн нэгэн этгээд, байгууллагын үйл ажиллагаа, нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй үйлдэлд илт худал мэдээллийн талаар шүгэл үлээсэн, нотлох баримтгүй шүгэл үлээсэн зэрэгт шүгэл үлээгчийн мэдээллийг “таны асуултаар бол хүчингүй” болгох ёстой. Учир нь шүгэл үлээгчийн нөгөө талд нь хууль зөрчсөн байж болзошгүй этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх бий шүү дээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал, нөхөн төлбөр олгох тухай асуудлыг зохицуулсан байна. Шүгэл үлээгчийн эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн, өргөдөл, гомдол гаргасан, тайлбар өгсний улмаас хууль зөрчигч албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авсан, давуу эрх эдэлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тогтоогдсон бол эд хөрөнгө, орлогыг хураасан үед шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно. Мөн хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн бол шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргана гэж заасан байна. Энэ заалт байх ёстой заалт гэж бодож байна.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр ямар ахиц дэвшил гарна гэж төсөөлж байна вэ?
-Өөрчлөлтөд үргэлж сайн тал, муу тал хосолж байдаг. Хувь хуульчийн үүднээс “Шүгэл үлээгч”-ийг хуулиар тодорхойлж, хамгаалж, урамшуулж, түүний гаргасан мэдээллийг шалгахтай холбоотой цогц хууль гарч магадгүйд баяртай байна. Бидний өнөөдрийн ухамсарт гомдол, маргаашийн зөв системийг бүрдүүлнэ гэдэгт итгэдэг.
| ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ, ШААРДЛАГАГҮЙ |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |