Дандаа байхгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг, юм бүхнээс өө сэв эрж, хайж гоочилж, зүхдэг хүнийг монголчууд “эвэр амласан хог” гэдэг. Амнаасаа байхгүй, болохгүй гэсэн муу муухай үг гаргадаг шигээ түүний үйлс бүтнэ гэж байхгүй. Яг л хэлснээр нь байсан нь байхгүй болж, хоосорч, ядуурч, өвчилж, уруудаж, доройтсон зүдрүү амьтан ихэвчлэн ганцаараа явж үзэгддэг. Яг үүн шиг манай Засгийн газарт болж бүтэж байгаа юм алга бололтой. Байнга л эдийн засаг хямарсан, улс мөнгөгүй болсон, төсөв улайсан, тийм төсвийг таналаа, энэ төслийг болилоо, нөөц байхгүй, хил хаалттай, хөршүүд зээл өгөхгүй нь гэх мэтээр байхгүй, болохгүйгээ дуудсаар өнөөдөрт хүрлээ. Монголчуудын төлөө энэ Засгийн газар юу хийлээ гэж эргэж сөхвөл шуудхан нэрлэчих олигтой зүйл санаанд огт буудаггүй ээ. Гэхдээ санах гээд оролдъё. Яг санаачлаад, эсвэл гадагш дотогш гүйгээд өмнөх Ерөнхий сайдууд шигээ бонд ч болтугай босгоод, хөрөнгө, санхүүжилт олоод, улсаа “тогооч” шиг нь “хоол”-той байлгахын төлөө түүний кабинет юу хийсэн бэ. Ингэхээр ковид, хилийн хориг, дэлхийн эдийн засгийн хямрал бүх юмных нь саад, хаалт болж ирсэн болохгүйн тухай тайлбарууд хөвөрдөг. Гаднаас татах хөрөнгө оруулалт, элдэв инноваци, эдийн засгаа өргөжүүлэх тактик, төлөвлөгөө нь болохгүй болохоор тэд дотооддоо, чадлынхаа хэмжээнд хөдөлж эхэлсэн. Цөөхөн жишээ татъя.

Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Би хамгийн азгүй үед Засгийн газрын удирдагч” хэмээн өөрийгөө өрөвдөж суусан. Ингээд удалгүй “Улс орныг цөлмөсөн, эдийн засгийн хямралд оруулагсад бол Хөгжлийн банкнаас бага хүүтэй, их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулж, улсад төлөхгүй өнөөдрийг хүрсэн зээлдэгчид” хэмээн зээл авсан бизнес эрхлэгчид болоод улстөрчдийг толгой дараалан зарласан. “Зээлээ төлөөгүй, зориулалт бусаар зарцуулсан зээлдэгч бүртэй хатуу хариуцлага тооцож, бизнесийн салбарт битгий хэл улс төрд гишгэх газаргүй болгоно” хэмээн намынхаа генсекээр хэлүүлж, бичүүлж хэсэг шоудсан. Гэвч өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй тооцсон хариуцлага гэхээр жишээ тун цөөхөн, “Тэд өгөхгүй байна. Тэчнээн төгрөгийн өр байгаа ч дарахгүй байна. Ингээд байвал барина, хорино” гэсэн дүр зурагтай үргэлжилж явна.
Өөр нэг жишээ, Дарханы замыг ашиглалтад оруулна, засаж дуусна гээд хэчнээн оныг үдэж буй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч ялгаагүй, нэн тэргүүнд хийх ажлынхаа тэргүүнд Дархан, Сэлэнгийг Улаанбаатартай холбосон замыг засах хэмээн тавьсан ч дорвитой хийсэн юмгүй сууна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд зам засварын ажилтай нь танилцахаар очоод тэнд ажиллаж байгаа хүмүүстээ баахан сүрийг үзүүлж, “Зурагтаар загнаж гарсаар” байгаад ирэв. Гэхдээ албаныхан цемент байхгүй, хөрөнгө оруулалт гацсаар ирсэн гэх мэт байхгүйн тухай мөн ярьсаар байсан билээ. Түүний хэлснээр үнэхээр сар бүр эргэж тойрсоор ирэх арваннэгдүгээр сард Дархан, Сэлэнгийн зам ашиглалтад орвол нэр дээр нь харьяалагдах нэг оноо болох нь дамжиггүй. Харин уурлан байж хэлсэн хугацаанд нь багтаж ашиглалтад орохгүй бол Ерөнхий сайдын үнэн царай л тэр болох биз ээ.

Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нүүрсний экспортоо сэргээх асуудал манай Засгийн газрын нэн даруй хийх ажлын жагсаалтын нэлээд хойгуурт бичигдсэн ч байж мэднэ. Учир нь, өнгөрсөн хугацаанд нүүрсний экспортоо сэргээх, боломж, гарц юу байгааг эрэлхийлэх оролдогыг манайхаас маш хангалтгүй, бүр хангалтгүй хийж ирснийг онцлох хэрэгтэй. Улс төрийн өндөр албан тушаалд хүрчихвэл л бүх зүйл нь бэлэн байж байдаг хэмээн сэтгэж ирсэн одоогийн удирдлагуудад нүүрсний экспортод гүүр болох нь шинэ сорил, санаанд нь огт орж ирээгүй ажил, нэр нүүр хийгээд цаг хугацаа шаардсан зүйл болж таарсан биз. Одооноос л “Аан, ийм учраас ингэх ёстой юм байна. Тэрэнтэй би тэрийгээ уулзуулбал тийм юмаа зохицуулж, ийм юмандаа хөрөнгө босгож магад” гэх ойлголттой болох гэж байгаа байж мэднэ, Засгийн газар.
Мэдээж мөнгө хүрэлцэхгүй байгаа тул төсөв танасан, барьж байсан хөшөө нураасан, өөрийг босгосон, номын баярууд тэмдэглэсэн, орон нутагт соёл, гэгээрлийн үр тарих соёлын төвүүдийн барилгын төсвийг хассан гэх мэтээр хийсэн ажил нь хөврөх л байх. Яг бодитой бүтээн байгуулалт, гарт баригдаж, нүдэнд харагдах юмгүй л болохоос. Хэрвээ коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хөмөрч, эдийн засгийн хямрал дэлхийн хэмжээнд өрнөөгүй бол, урд хөрш өнөөг хүртэл хилээ хаагаагүй бол, хойд хөрш дайн байлдааны байдалтай хэдэн сарыг үдээгүй бол энэ Засгийн газар арай ч юм бүхэнд “Байхгүй, болохгүй, бүтэхгүй” хэмээн эвэр амлахгүй байсан гэж найдъя.
Гэхдээ үлдсэн хугацаанд нь ч нэг их найдаад хэрэггүй л байх. “Эхлэл ямар байна, төгсгөл тийм л байдаг” гэж монголчууд бас ярьдаг шүү дээ.
| ЭВЭР АМЛАСАН ЗАСГИЙН ГАЗАР |
|
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |