Амралтын өдрөөрөө хайртай гэр бүлийнхэнтэйгээ сонирхолтой бас амттай хоол хийж идээрэй.
БИН хийх
Орц:
1. Гурил 500 гр
2. Кархмаль 3 хх
3. Давс 1/2 цх
Хийх арга:
Орцоо холиод 1/3 ийг нь буцлам халуун усаар, 2/3-ыг нь хүйтэн усаар зуураад халбагаар хутган зуураад хооронд нь нийлүүлэн эвлүүлэн нухаад ( Зураг дээрх шиг) 30 минут амраана. Дараа нь гурилаа 20 тэнцүү хэсэгт хуваагаад нэгэн жигд элдээд 10,10 ширхэгээр нь тослоод дээр дээрээс нь давхарлаад ахиад нимгэлэн элдэнэ (зураг дээрх шиг). 15 минут жигнээд 1,1 ээр нь салгаад таваглаарай.

Төмсний шанз
Орц:
1. Төмс 500 гр
2. Сонгино 1 ширхэг
3. Сармис
4. Давс амталгаагаар
5. хар перц
6. алимны цуу 1 хх
7. ургамлын тос 50 гр
Хийх арга:
Төмсөө арилган нарийн урт хэрчээд хүйтэн усаар угаагаарай. Буцалж буй халуун усанд 2-4 минутын турш буцалгаж чанаад шүүгээрэй. Төмс маань зажлууртай байх ба зөөлрүүлэхгүй. Дараа нь тосоо халаагаад сонгино сармисаа хийж шаргал болтол нь шараад дээр нь төмсөө хийж 3-5 минут хуураад давс, перц, алимны цуугаа хийгээд болоо.

Махан шанз
Орц:
1. Мах 500 гр
2. Сонгино
3. Сармис
4. Давс
5. Хар перц
6. соё соус 3 хх
7. Ургамлын тос 50 гр
8. Лууван, хар мөөг, бор мөөг зэргээс өөрийн хүссэн ногоогоо нэмээрэй.
Хийх арга:
Тосоо халаагаад сонгино сармисаа шаргал болтол хуураад дээр нь перц, соё соус, мах, сонгосон ногоогоо хийж хуураад өөрийн амталгаагаар давсаа тааруулаарай. Манай хүүхдүүд карри идэх дуртай болохоор энэ удаа хийхдээ түрмерк 1/2цх нэмж хийсэн.
За ингээд гэр бүлийнхэнтэйгээ хамт ширээ тойрон суугаад биндээ хүссэн зүйлээ ороогоод идэх л үлдлээ. Сайхан хооллоорой!


| Амралтын өдрөөр хийж болох хамгийн хялбар хоолны жор |
|
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |