УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар ирэх оны төсвийг дагалдах хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын даргын 217 дугаар захирамжаар төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан юм.
Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.7 гаруй тэрбум, зарлагыг 13.8 гаруй их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн алдагдал хоёр их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байх аж. Мөн Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.
Ирэх онд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1, төрийн албан хаагчдын цалин хөлсийг найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон учир УИХ энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзжээ. Энэ хүрээнд нийслэлийн төсвийг 281,317.3 сая төгрөгөөр нэмэхэд санал нэгдсэн байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэллээ.
Харин сөрөг хүчний зүгээс Монгол Улсын ядуурлын судалгааны дүнг дурдаж, татварын оновчгүй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгааг, ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрснийг шүүмжилсэн. Түүнчлэн тооцоо судалгаагүй төсвийн орлого, төсвийн зарлагын хэт тэлэлт, төсвийн алдагдалын талаар санал, дүгнэлтэд дурдаж, тооцоогүй хөрөнгө оруулалтыг ч хэллээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгтгэсэн гурван сан буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлэх санал гаргаад байсан юм. Энэ санал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дэмжигдсэнгүй.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ саналыг дэмжиж өгөөч гэж Сангийн сайдаас хичээнгүйлэн гуйя. Улс энэ санг улам анхаарах хэрэгтэй. Надад хэлэх үг олон байна, гэхдээ намынхаа нэр хүндийг бодоод залгия. Тусгай тогтоолтой, хуультай атал биелэлтийг нь хангуулах тал дээр УИХ анхаарч өгөөч. ЖДҮ бол Монгол Улсын ирээдүйн гол тулах цэг шүү.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: ЖДҮ-ийг хөгжүүлэх санг ажлын хэсэг судалж үзсэн, дэмжих шаардлагатай гэдэг нь тодорхой. Ажлын хэсэг ярилцаад энэ гурван сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаад тусад нь оруулж ирж байгаа. 2020 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 69 тэрбум төгрөг юм билээ. Өнгөрсөн онд 47 тэрбум төгрөг байсан. 69 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 тэрбум төгрөг авна гэвэл энэ салбар ажилтнууд цалингүй болоход хүрнэ.
Гишүүд ийн асуулт тодруулга авсны дараа ирэх оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
| Ж.Ганбаатар: намынхаа нэр хүндийг бодоод үгээ залгия |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |