• Өнөөдөр 2024-04-25

Б.ЖАВХЛАН: 700 машинаар нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байсан ч 200 болж буурсан

2021-11-30,   714

         Хятадын  Эрээн хот, Өвөрмонголд халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан  мэдээлэл өглөө.
 
         Тэрбээр "Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж,  түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Төмөр замаа хаахгүй гэсэн ч хаах шаардлага үүссэн гэдгийг мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай гэж хүсэж байна.  Бид өдөр бүр холбогдож байна. Сүүлийн арав гаруй  хоногийн хугацаанд Өвөрмонголд халдвар их гарсан. Дан ганц монголоос шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж байна. 
 
        Гашуунсухайт боомтын хувьд байдал арай дээр байгаа. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 700  автомашинаар нүүрсээ Хятад руу  гаргахаар тохиролцсон. Гэвч шинэ нөхцөл байдал үүссэн учраас  700-г  350 болгосон. Маргаашнаас  эхлэн автомашины тоог  200 болгоё гэж байна. Нүүрс тээврийн 200 автомашин нь дан чингэлэг тээвэр байна.  Энэ нь богино хугацаанд түр авч байгаа арга хэмжээ гэдгийг  Хятадын тал  мэдэгдсэн. Тэдний зүгээс  экологийн асуудлаас үүдэн нүүрс тээвэрлэлт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна. Тиймээс тээвэрчид, тээврийн компани одооноос энэ талаар зохицуулалт хийх нь зөв гэдгийг онцолсон" гэв. 

Б.ЖАВХЛАН: 700 машинаар нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байсан ч 200 болж буурсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188