Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Энэ удаагийн сонгуулийн онцлог бол сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолох юм. Мөн саналаа өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Цар тахлын энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тиймдээ ч Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарч ажиллалаа.
Гадаадад амьдарч буй иргэдээс саналаа өгөхөөр 8000 гаруй хүн бүртгүүлсэн. Үүнээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломж олгох нь зөв юм байна. Ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн дараагийн сонгуулиас сонгогчдод цахимаар саналаа өгөх боломж олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байгаа. Энэ талаар Цахим бодлогын байнгын хороонд бид танилцуулга хүргүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдах болов уу” гэлээ.
“2641 даамал сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллана”
Мөн “Улсын хэмжээнд 2087 хэсгийн хорооо байгуулагдаж 20 мянга төрийн албан хаагчид ажиллаж байна. Маргааш болох Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын 9000 гаруй алба хаагч хамгаалалтад, эрүүл мэндийн салбарын 1300 ажилтан ажиллана. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажилд эрүүл мэндийн байгууллагын 60 туслах баг ажиллаж байна. Мөн 2641 даамал сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллана.
Санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороодод байрлаж, дүн дамжуулахад бэлэн болсон. Хуульд зааснаар автоматжуулсан системээр дүн дамжуулж, дараа нь гар тооллого хийнэ. Ямар нэгэн завсарлага, гарах орох хөдөлгөөн хийхгүйгээр Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хэсгийн хороод саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Дүнг нэгтгэсний дараа санал тоолох төхөөрөмжийн дүнтэй нийлүүлж харьцуулна. Ингэснээр сонгуулийн дүнгийн тоо баталгаажих юм. Санал тоолох төхөөрөмжөөр дамжуулан дүнг шууд дамжуулна. Маргааш 22:00 цагт хэсгийн хороод хаасны дараа шууд мэдээлнэ. Маш богино хугацаанд төхөөрөмжөөр тоолсон дүнгүүд олон нийтэд хүргэгдэж, манай хорооны албан ёсны цахим хуудсанд байршина” гэв.
| П.ДЭЛГЭРНАРАН: Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, төхөөрөмжийн дүнтэй тулгана |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |