• Өнөөдөр 2024-04-27

Сураггүй алга болсон эмэгтэйн амийг хөнөөж, жалганд шатаасан байжээ

2020-09-24,   913

Амь хохирогч эмэгтэй 54 настай "Н" нь долдугаар сарын 28-нд БГД-ийн 20 дугаар хороонд байх гэрээсээ гарч, сураггүй алга болжээ.  Улмаар түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст тэмдэглүүлжээ. 

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай  "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. 

Хэргийг БГД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ.


Сураггүй алга болсон эмэгтэйн амийг хөнөөж, жалганд шатаасан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188