• Өнөөдөр 2024-04-27

Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов

2020-10-04,   754

Монголын Өмгөөлөгчдийн холбооны их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөөрөө Б.Оюу-Эрдэнийг сонгосон байна.

Холбооны ерөнхийлөгчид өмгөөлөгч Г.Наранбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, "Ананд Адвокатс" ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан юм. Б.Оюу-Эрдэнэ нь  1999-2003 онд Их засаг их сургууль, 2003-2005 онд Их засаг их сургуулийн магистр, 2004-2005 онд Удирдлагын академи төгсчээ. 

Хурлаар холбооны дүрмийн төсөл, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагын төсөл, мөн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг тус тус хэлэлцэж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг сонгон баталсан юм.


Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188