• Өнөөдөр 2024-04-27

Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар "Together" тоглолтоо хийнэ

2020-09-21,   690

Поп дива дуучин С.Наран болон Б.Баярцэцэг нар “Together” тоглолтоор тайзнаа дахин хамтдаа гарахаар болжээ.

Тэд одоогоос хоёр жилийн өмнө “Together” амьд тоглолтоо “White Rock Center”-т амжилттай зохион байгуулж байсан.

Харин энэ жил уран бүтээлчид уг тоглолтоо дахин үзэгчдийн хүртээл болгож есдүгээр сарын 24, 25-нд тайзнаа амилуулахаар болжээ. Тэд өөрсдийн үе үеийн шилдэг дуунуудаараа нэгэн үдшийг уянгалуулжшүтэн бишрэгчдэдээ бэлэг барихаар бэлтгэл ажилдаа орсон байна.

“White Rock Center” танхимын онцлог болсон тайз, хөгжим, “360 Projection Mapping Show”-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын билетийг Ticket.mn-ээр борлуулж байна.

 


Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар "Together" тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188