• Өнөөдөр 2024-04-27

Хүнсний үйлдвэрдлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг 100-500 төгрөгөөр нэмсэн зөрчил илэрчээ

2020-10-12,   647

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ГЕГ, ТЕГ, ШӨХТГ, НОБГ газар хамтран Сүү  ХК, Талх чихэр ХК, Алтан тариа ХХК, “Өгөөж чихэр боов” зэрэг компаниудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

  • “Алтан тариа” компани 2020.07.31-ний өдрөөс гурилын үнээ ангилал төрлөөс хамаарч нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр 
  • “Талх чихэр” компани 2020.09.01-ний өдрөөс 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс нь хамааран 100-500 төгрөгөөр
  • “Өгөөж чихэр боов” компани 2020.08.17-ний өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр  
  • “Сүү” компани 2020.09.01-ний өдрөөс Миний монгол сүүний үнийг 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
  •  

Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын ахлах байцаагч н.Батмөнх “Цар тахлаас үүдэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасныг зөрчиж байна. Тухайлбал, “Хуулийн этгээд нь гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах” гэсэн үүргийг биелүүлж ажиллаагүй тул холбогдох арга хэмжээ авсан. Мөн үнийг бууруулах албан шаардлагыг хүргүүлж ажилласан” гэв.  


Хүнсний үйлдвэрдлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг 100-500 төгрөгөөр нэмсэн зөрчил илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188