• Өнөөдөр 2024-04-27

Оюутны байрны төлбөр 450 мянгаас 1.5 сая төгрөг байна

2020-09-21,   572

Их, дээд сургуулиуд өнөөдрөөс хэвийн горимоор хичээллэж эхэллээ.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12 мянган оюутны 95-аас дээш хувийг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 10.600 оюутан, орон нутагт 13 дотуур байранд 11.100 орчим оюутан хүлээн авна гэж мэргэжилтнүүд хэллээ. Их, дээд сургуулиудын дотуур байр есдүгээр сарын 18-наас оюутнуудаа хүлээн авч, ариутгал халдваргүйжүүлэлт хийн бэлджээ. Өнгөрсөн онд 12.486 оюутан дотуур байранд хамрагдах хүсэлт гаргаснаас 11.435 оюутныг хүлээн авч,91.6 хувийг дотуур байраар хангасан байна.

Тодруулбал, оюутны дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 430 мянгаас нэг сая 50 мянган төгрөг байсан. Энэ жил үнэ нэмэгдэхгүй хэмээн салбар яамны Дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Цэндболд хэлсэн юм. МУБИС-ийн байр хамгийн бага буюу 430 мянган төгрөгийн төлбөртэй байна. Харин өндөр үнэтэй нь нэг сая 50 мянган төгрөгийн үнэтэй “Оюутны өргөө” дотуур байр байна.

Их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэргийг байршуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах юм байна.


Оюутны байрны төлбөр 450 мянгаас 1.5 сая төгрөг байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188