• Өнөөдөр 2024-04-27

Намрын улиралд үзэхэд тохиромжтой найман кино

2020-09-17,   1151

Урин дулаан цаг дуусаж, сэрүү ороход цаанаа л нэг гунигтай мэдрэмжид автдаг билээ. Навчис шарлаж, бороо татарч, шувууд буцаж, сэрүү унасан намрын өдрүүр цаанаа л гунигтай. Даарсан чих, бээрсэн гарыг дулаацуулах халуун кофе, намуухан хөгжим, дулаан хөнжил, дурсамжтой кино бүхэн намрыг илүү сайхнаар мэдрүүлдэг. Бид таньд намрыг илүү сайхнаар мэдэрхэд тань туслах найман киног санал болгож байна. 

  1. Autumn sonata (1978)

Шведийн алдарт найруулагч Ингмар Бергман найруулж, Холливүүдийн алдарт жүжигчин Ингрид Бергман, Лив Ульман нар тус кинонд дүр бүтээсэн агаад Ингрид Бергманы бүтээсэн сүүлчийн дүр нь юм. Ээж болон гэр бүлийн харилцааны тухай өгүүлнэ. Намрын шаргал үзэсгэлэнт зураглалыг энэ улиралд үзэхэд тохиромжтой.

  1. Love story (1970)

Хайрт хосын харилцаа сэхээтэн гэр бүлийн хатуу дүрэм, журамд хүчин мөхөстөж буй тухай өгүүлнэ. Намрын сэрүү орсон ч дулаахан мэдрэмж төрүүлэх уг киног үзэхийг зөвлөж байна.

  1. It is Great Pumpkin, Charlie brown (1966)

Хеллоуины баяраар “гайхамшигт хулуу” ирдэгт итгэдэг Чарлигийн найз Лайнус баярын турш “гайхамшигт хулууг” ирэхийг хүлээнэ. Итгэл үнэмшил, найз нөхөрллийн тухай өгүүлэх уг хүүхэлдэйг хүүхэд гэлтгүй том хүн ч үзсэн сэтгэлд нь хүрэх бүтээл билээ.

  1. 5 centimeter per second (2007)

“Чиний нэр”, “Цаг агаарын охин” зэрэг алдарт анимегийн найруулагч Макато Шинкайн бүтээлүүдийг  хүлээдэг үзэгчид олон билээ. Тус хүүхэлдэй нь гарсан даруйдаа шуугиулж, олон улсын наадмуудад амжилттай оролцож байв. Анх хайрын түүх, анхны цас, дурсамж зэрэг нандин сэдвүүдийг уянгалаг, зөөлөн хөндөж чадсан бүтээл билээ. Намар цагт өөрийн эрхгүй гэгэлзэж, догдолж, гуниглаж, хуучнаа дурсах энэ улиралд уг хүүхэлдэй нандин утсыг тань хөндөж мэднэ.

  1. Dead Poets Society (1989)

1959 оны намар Тодд Андерсон шинэ сургуульд шилжиж ирнэ. Сургуулийн хатуу дэг журам, гэр бүлийн дүрэмд баригдах ч  найз нөхөд, багш шавийн дулаахан уур амьсгалыг уг киноноос мэдэрч болно.  Багш нь шавь  нартаа өөрөөрөө амьдрах, үнэн байх, хайр дурлал, эрх чөлөөний талаар заана. “Carpe Diem” буюу өнөөдөртөө харамсалгүй амьдар гэж зааснаар хүүхдүүд өөрсдийнхөө төлөө хичээж эхэлнэ. Гэтэл тогтсон дүрэм гэдэг эвдэхэд амар биш ажээ. Намрын өнгө аясыг агуулсан, гунигтай хэдий ч эрч хүч, урам зориг агуулсан бүтээл билээ.

  1. Зүүдэнд ч оромгүй явдал (1980)

Үнэнч, гэнэн, нандин анхны хайрын тухай өгүүлэх уг киног бүгд мэднэ бизээ. Зохиолч Галина Щербакований ижил нэрт романаас сэдэвлэсэн агаад уг зохиолын эмгэнэлтэй төгсгөлийг кинондоо өөрчилсөн гэдэг. Намрын өнгө аяс, хайр дурлал, гуниг гээд олон төрлийн мэдрэмжийг агуулсан бүтээлийг энэ цагийг тохиолдуулан ахин нэг үзэхийг санал болгож байна.

  1. Moonrise Kingdom (2012)

Найруулагч Вес Андерсоны уг бүтээлийг хэд ч үзсэн уйдахгүй. 12 настай дурлалт хоёр гэрээсээ оргон зугтахаар шийдсэнээр кино эхэлнэ. Вес Андерсоны шаргал зураглал, намрын өнгөтэй зохицож, амьдралд тань өнгө нэмнэ.

  1. Frozen 2 (2019)

Дисней компанийн бүтээл “Frozen” хүүхэлдэй 2013 онд гарч байв. Эхний ангидаа өвлийн улирлыг дүрсэлдэг бол шинэ ангид нь намрын улирал гардаг. Элза гүнжийн өөрийгөө ойлгох гэсэн хүсэл эрмэлзэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх зэрэг олон үйл явдлыг энэ ангидаа тусгасан байна.

 


Намрын улиралд үзэхэд тохиромжтой найман кино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 15:16:46
    zochin: ai namar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-17 22:57:12
    Саягүл: Үнэхээр гоё кинонууд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188