• Өнөөдөр 2024-04-27

Ж.Батзандан: 40 гэрийн асуудлыг хоёулаа манай өрөөнд тухтай, тусдаа яръя, тэгэх үү

2020-10-07,   767

Одоогоос хоёр жил орчмын өмнө “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэх сүр дуулиант жагсаалыг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүд удирдан зохион байгуулж байв. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж, энэ хүслээ ч биелүүлсэн. Тухайн үед жагсаалд оролцсон иргэдийн дунд сугалаа явуулж, аз нь шовойсон 40 хүнд Сүхбаатарын талбайд барьсан 40 гэрийг өгнө хэмээн гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар амлаж байв. Угтаа бол иргэдийн хандивын мөнгөөр боссон гэрүүд байсан ч тэд ийн ам гарсан билээ. Тэгвэл тэр 40 гэрээ иргэдэд үнэхээр өгсөн эсэхийг Шинэ намын дарга Ж.Батзандангаас тодруулахад асуултаас бултаж, “Манай өрөөнд тухтай, тусдаа ярилцъя” хэмээв. 


Ж.Батзандан: 40 гэрийн асуудлыг хоёулаа манай өрөөнд тухтай, тусдаа яръя, тэгэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188