“Сүрэг цагаан зээр
Шүүдэр гишгэн цаглаж
Сүрлэг өндөр яндан
Тэхийн эвэр сэрвийж...” гээд түүний “Гэгээн Монгол” шүлэг эхэлдэг. Эл шүлгийг унших бүрд монгол сайхан ахуй төрх байдал санаанд бууж, шүлэгт өгүүлдэг шиг монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж, хаа нэгтээ уртын сайхан дуу эгшиглэх шиг санагддаг. Тэгснээ ээж тогоотой цай самран, удалгүй сүү хөөрүүлж байх шиг ойр бодогддог.
Ер тэгээд бүх л мөртүүд нь санаан дотор үйл явдал болон амилж, эрхгүй зуныг, Монголын хөдөөг зорьмоор болдог. М.Билэгсайхан найрагч өөрөө ч яг энэ шүлэг шигээ гэгээн монгол найрагч юм байна. Онож төрсөн газар, амьдарч буй эргэн тойрноосоо сайн сайхныг харж, гэрэл гэгээг нь мэдэрч амьдарна гэдэг хэн бүрд байдаггүй чанар. Тэр “Гэгээн Монгол”-оороо аав, ээж, эх орон, элгэн саднаа олж төрсөндөө талархаж, “Эрчүүдийг та нар хааяа ч болов хайрла...” гэж эрчүүдээ өмөөрөн бичиж, “Хар азаргын нуруу”-нд дурсамжаа тэрлэж, “Олонбулагийн намар”-ыг зураглаж, хайрын тухай шүлгүүдээрээ хайраа зарлан тунхагласан хээгүй найрагч.
“...Би Алтайн хүүхэд
Тиймээ, би чинь Говь-Алтайн хүүхэд
Тэлмэн жороо гол, элс хоёрын садан...” гэж төрсөн нутгаа, тэртээх бага насныхаа тухай “Хазар азаргын нуруу”-ндаа бичсэн. Тэрбээр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулагбагт төрсөн байдаг. Уран бүтээлээ 90-ээд оноос эхэлж “Хар азаргын нуруу”, “Сүүний үнэртэй хорвоо” зэрэг шүлгийн ном хэвлүүлснийг уншигчид андахгүй мэднэ. М.Билэгсайхан найрагч “Болор цом” яруу найргийн наадамд удаа дараа шагналт байранд орж, үзэгчдийн шагналыг хүртсэн байдаг. Түүний шүлгүүд нэг тийм бардамхан, ирмэгхэн уншигддаг. Хэн ч сулбагар, сул уншихын аргагүй мөр, шад бүр нь бадрангуй, сонссон хэнийг ч хөглөдөг. Алтайн өндөр уулсад хүргэж, тэр нутгийнх биш ч тийш очмоор тэмүүллийг өгдөг. Тэгсэн атлаа гэгээн, зөөлөн аястай. Бахархаж, дурсаж, хайрлаж, байгаа бүхэндээ сэтгэл тэнүүн байгаа хандлага нь бадаг бүрээс нь мэдрэгдэж, ээвэр дулаан, саруул Монгол нутгийг ийм л хүмүүн онож төрнө дөө гэмээр бодол ч үүтгэдэг. Үнэндээ орчин цагт монгол хүн монголоороо байхаа больсон.
Хаашаа л харна, дуураймал, өөр орны хэл, хэлбэр хагас хугас сурсан, нэг л их хотожсон хүмүүс. Бүр нэг цэвэр монголоороо дүүрэн амьдарч яваа хүн хөдөө малчид л гэхээс бараг ховордсон. Үүнийг түүний шүлгүүд сануулдаг. Шүлэгт нийцүүлчихээр дүр ч бидний дунд тэнцэн олдохгүй байх шиг санагддаг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юугаараа бид Монгол хүн бэ гэхээр түүх, соёл, хэл, гадаад төрхөөрөө ялгарах ёстой” хэмээн ярьсан байдаг. Харин өөрийнхөө нэрийн хуудас болсон эрчүүдээ өмөөрч бичих шүлгийн тухай “Хүмүүс энэ шүлгийг ахуй талаас нь ойлгох гээд байдаг. Жаахан ухаад бодвол өнөөгийн нийгэмд эрчүүдийн эзлэх байр суурь ямар байгаад эмзэглэсэн сэтгэл л дээ. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг бүх болохгүй зүйл эрчүүдэд хамаатай” гэж. Ингэж аливааг нарийн, утга учиртайгаар харж, бодож тэр шүлгээ бичдэг байх нь. Ярьсан яриа, бичсэн шүлгээс нь тэр дотроо гэгээн оршихуйтай хүн юм байна гэдэг нь илт мэдэгдэх бөгөөд яг л бичсэн шүлэг шигээ, хэлхсэн мөрт шигээ хүмүүн явдаг байна.

Харин одоо тэр сэтгэлийн их тус дэмийг эрж явааг цөм дуулсан байх. Тэгэхдээ,
“Яруу найраг намайг
Та бүхэнтэй учруулсан болохоор
Янжинлхам бурхандаа сүсэглэе
Түмэн олон минь сэтгэл итгэлээ дэлгэнэ үү...”.
Монголчууд ярьдаг даа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж. Тэр яг одоо тэвдүүхэн, мөн бие чилээрхүү байна. Ийм үед л нэгэн сайхан найрагчаа хамтдаа халуун сэтгэлээр босгоод авах юм шүү. Түүний бичсэн шүлэг хэчнээн хүнд хүсэл тэмүүлэл, итгэл, сэтгэл, омогшил бахархлыг өгдөг билээ.
Өнөөдөр харин бүгдээрээ түүнд итгэл, сэтгэл, эрүүл саруул, эрх дураар шүлгээ бичин амьдрах боломж олгоход нь тусалъя. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-т ийм нэг мөртүүд бий.
“...Хэчнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм...”
| ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |