.jpg)
-Сагсан бөмбөгийн залуучуудын “U23” ангиллын УАШТ-ий “Шилдэг тоглогч”, “MVP” шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ариунболдын Бичигмаа гэдэг.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Дорноговь аймгийн Айраг суманд төрж, өссөн. Сумынхаа ерөнхий боловсролын боловсролын дунд сургуулийн арванхоёрдугаар ангийг 2022 онд төгссөн. Тэр жилийнхээ намар “Их Засаг” олон улсын их сургуулийн оюутан болсон.
.jpg)
-Танай “Их Засаг” олон улсын их сургуулийн “EAGLES” баг, 2026 оны “U23” ангиллын залуучуудын УАШТ-ий хэдэн тоглолт хийж алтан медаль хүртэж, аварга болов?
-Манай “Их Засаг” их сургууль“EAGLES” баг, 2026 оны “U23” ангиллын залуучуудын УАШТ-д таван тоглолт хийж, алтан медаль хүртсэн байгаа.

-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг ямар багуудтай хийсэн бэ?
-Хамгийн ширүүн өрсөлдөөнийг хагас шигшээ болон шигшээ шатны хоёр тоглолтод хийсэн. Манай баг тэр хоёр тоглолтод оноогоор хожигдож явж байгаад сүүлийн 1-2 минутад дутуу оноогоо нөхөж, оноог тэнцүүлж чадсан. Тэгээд нэмэлт цагийн тоглолтод амжилттай довтолгоон хийж оноогоор илүү гарч хожсон.

-“EAGLES” багийн бүрэлдэхүүнд хэдэн жил тоглож байгаа вэ?
-Миний бие “EAGLES” багийнхаа бүрэлдэхүүнд дөрөв дэх жилдээ тоглож байна. Анх оюутан болж ирээд энэ багтаа орсон.
.jpg)
-Багийнхаа ямар байрлал дээр тоглодог вэ?
-Би “EAGLES” багийнхаа холбон тоглогчийн байрлал дээр тоглодог.
-Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн багт тоглодог уу?
-Энэ жил Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн драфтад нэрээ өгөөд тэргүүн сонголтоор “Marble girls” багт сонгогдсон байгаа.
.jpg)
–Лигийн бусад багуудаас санал ирж байна уу?
-Драфтын өмнө хэд, хэдэн багуудаас надтай холбогдож санал тавьж байсан.

–Яагаад сагсан бөмбөгийн спортыг сонгож хичээллэх болов?
-Би дунд сургуулийн тавдугаар ангид сурч байх үеэсээ эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн юм. Чөлөөт бөхөөр тууштай хичээллэж, мэргэжлийн түвшний тамирчин болох зорилт тавьж явсан. Тэгсэн өөрийн эрхгүй сагсан бөмбөгийн спорт руу татагдаад орчихсон. Бага байхдаа чөлөөт бөх, сагсан бөмбөгийн спортыг хослуулан хичээллээд явна гэсэн бодолтой байсан л даа.

-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо “Их Засаг” их сургуулийн оюутны шигшээ багт дөрвөн жил тоглосон. Сүүлийн хоёр жилд Өлзийбат, Буянтогтох гэдэг хоёр дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийгээд, оюутны лигт дөрвөн жил тоглоод энэ жил сургуулиа төгсөж байна.
–Сагсан бөмбөгийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Анх сагс тоглоод явах үед манай аав маань болон чөлөөт бөхийн секцний багш жаахан дургүй байсан. Тэд “Чи чөлөөт бөхөөрөө тууштай хичээллээд явах хэрэгтэй. Чамд сайн тамирчин болох потенциаль, ирээдүй байна” гэсэн. Манай гэрийнхэн болон аав маань намайг барилдуулах, бөх болгох тал дээр илүү дэмжиж байсан.
–Сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Мэдээж багийн спорт болохоор маш их хариуцлагатай байх ёстой. Зөв хандлагатай байх. Цаг баримтлах, багийн тамирчид нэг, нэгнээ ойлгох , нэг гэр бүл шиг болчихдог. Хүндлэлтэй байх ерөнхиййдөө маш их хариуцлагатай байхыг сурсан.
–Сагсан бөмбөгий спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2024-2025 оны оюутны лигийн тэмцээний мөнгөн медаль, улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн. 2025-2026 оны улиралд оюутны лигийн дутуугаа гүйцээж, алтан медаль хүртэж, аварга болсон. “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн байгаа. 2026 онд залуучуудын “U23” ангиллын УАШТ-д түрүүлж, алтан медаль авч, финалын “Үнэ цэн”-тэй тоглогчийн шагналыг хүртсэн.
-Ямар шилдэг тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Үлгэр дуурайл авдаг тамирчид гэвэл олон байгаа. Сагсан бөмбөг, жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг үзэж, сонирхдог. Энэ дундаас онцлон хэлэх юм бол сүүлийн үед “Хасын хүлэгүүд” багийн тоглогч МУГТ Б.Билгүүн ахаас үлгэр дуурайлал авч байгаа. Б.Билгүүн ахын тоглолтыг бичлэг, хэвлэлд өгсөн ярилцлага зэргийг хардаг. Түүний багийнхаа залуу тамирчдад ямар зөвлөгөө өгч байна вэ гэдгийг маш их сонсож байгаа.
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа болон ах, эгч, дүү нартайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх сайхан байдаг. Аль болох уул, ус, ургамал ногоотой, цэвэр агаар салхинд байх дуртай.
| А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан |
|
Улаанбаатар марафоны үеэр төв замыг хаана
2026-05-20 11:45:01
ТҮҮНИЙ ДҮРҮҮД ИНЭЭМСЭГЛЭНЭ…
2026-05-20 08:14:38
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав
2026-05-20 07:58:17
2026-05-20 07:20:00
МҮОХ Азийн таеквондо-гийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
2026-05-20 07:10:00
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-20 07:00:00
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ТҮР ТУХАЛЖ БУЙ Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ
2026-05-20 07:00:00
Г.ЭРДЭНЭБОЛД: “ЦАРЦАА НАМЖИЛ” ЖҮЖГЭЭР ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТУУШТАЙ, ЗОРИГТОЙ БАЙХЫГ ҮЛГЭРЛЭНЭ
2026-05-20 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-20 07:00:00
С.ОДОНТУЯАГИЙН БРЭНДИЙН ХУВЦСЫГ КОМИССЫН БАРАА БОЛГОСОН ХОТЫН ГААЛИЙН ОРЛОГЧ О.ЦОГТБААТАР НАРЫН ЯЛ АВСАН ХЭРГИЙН ҮНЭН
2026-05-20 07:00:00
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |