"Миний хүүг Мягмаргаравын Мягмардорж гэдэг байлаа. Тэр минь 15-хан настай байлаа. Миний хүү төлөв даруу, хүний төлөө, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Хүү минь нялх байхын л нохой, мууранд дуртай, амьтанд хайртай байлаа"...
Байлаа, байлаа, байлаа.
Тийм ээ, хүү минь саяхныг хүртэл бидэнтэй хамт амьдарч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүрлэж, хонхны баяртаа орох гээд хүлээж ядаж байсан юм. 2011 онд хүний амьдралын эрээн, барааныг туулж явахдаа би хүүгээ олж, ээж боллоо гэж чин сэтгэлээ баярлаж байсан сан. Удалгүй араасаа дүү дагуулж, хүү минь айлын ууган хүүхэд болсон юм. Орцны жижүүр, барилгын ажил гээд хүний хийж болох бүхнийг хийж, хоёр хүүгээ хүний дайтай өсгөсөн би. Амьдралын эрхээр нутгаа бараадаж, 2021 онд Дорнод аймгийн төвд шилжиж, ирсэн. Ингээд би ойрхон хоёр хүүхэд төрүүлж, алдарт эх болсон. Манайх ам бүл зургуулаа болсон гэсэн үг л дээ. Орцны жижүүр хийж, олон хүнд зүхүүлэхдээ зүхүүлж, магтуулахдаа магтуулж явах үед минь төрсөн том хүү Мягмардорж минь есдүгээр ангийн сурагч боллоо. Харин удаах хүү минь долдугаар анги, Чойбалсангийн 11 дүгээр сургуульд сурдаг. Хүү минь есдүгээр ангиа төгсөөд, аймгийн төвийн коллежид сурах төлөвлөгөөтэй байсан. Амьдрал ахуйд дэм болох санаатай байсан байх. Ах, дүүдээ “Гагнуурчин болдог юм уу, цалин давгүй юм байна” гэж ярьж байсан байна лээ. Миний хувьд ч хүүгээ өөрөө сонголтоо хийгээсэй гэж бодож байсан. Ангийнхантай монтажны зураг авахуулж, хонхны баяраар өмсөх хүрмээ, зүүх хонхоо хэдийн захиалчихсан байлаа. Би хэдэн төгрөг олж, хүүдээ өгнө л гэж бодож явсан сан. Тэгээд Хэрлэн голын урд байх айл руу ажил хийхээр хоёр багыгаа аваад явсан юм. Том хүү маань манай дүүгийнд түр амьдарч байсан. Тэдний хүү нь хүүтэй минь нас ойролцоо. Бас манайхыг бодвол байшин түрээслээд, тухтай байдаг. Хүүгээ шалгалтдаа бэлдэж, хичээл номоо тухтай газар хийж байг гээд тэднийг бараадуулсан гэсэн үг л дээ.
Осол болдог өдөр миний хүү эрт сэрсэн байна лээ. Угийн эртэч, цовоо сэргэлэн хүү байгаа юм. Түрүүлж сэрчихээд байдаг айлынхаа ах, эгчийг сэрээсэн гэсэн. Өмнөх орой нь тэд мах чанаж идсэн юм байна лээ. Тэр үед хүү минь эгчдээ “Аниа надад хоёр яс бэлдээд тавьчихаарай. Сургуулийн гадаа хоёр нялх гөлөг байгаа. Тэд их хөөрхөн. Өлсөж байгаа байх. Би аваачиж өгнө” гэсэн байгаа юм. Манайх нохой, муур тэжээдэг, амьтанд элэгтэй айл. Хүү минь бага байхын л орц, гудамжинд төөрсөн нохой, мууранд өөрийнхөө идэх хоолноос илүүчилдэг байлаа. Багаасаа л амьтанд хайртай хүү байсан юм. Эгч нь хүүгийн хэлснээр хоёр яс даавуунд боогоод тавьсан гэсэн. Тэгээд маргааш нь хичээл, ажилдаа тал тал тийшээ явцгаасан. Хүү минь 08:00 цагт хичээлдээ очоод, 10:20 цагт завсарласан байна лээ. Энэ цагийнх нь завсарлагаа 10, 20 минут үргэлжилдэг, их завсарлагаа байдаг юм уу даа. Тэгээд нөгөө ангийнхаа найзалдаг хүүтэй сургуулиасаа урагш 500 метр орчим гүйсэн. Тэнд нь цэвэр, бохир усны гэмээр шугам хоолой, далан, цооног ухчихсан байж. Ямар ч хашаалсан зүйлгүй, камер байх нь битгий хэл, орж болохгүй гэсэн анхааруулах тэмдэглэгээ ч байгаагүй. Хүү минь найзтайгаа гүйгээд очиход цооногт нь жижигхэн нохойн гөлөг живэх гээд тарчилж байсан юм шиг байна лээ. Тэгээд жижигхэн гөлгийг аврахын тулд өмд, гутлаа тайлаад, утсаа хажууд нь тавиад, цооног руу орсон байгаа юм. Магадгүй сургуулийнх нь тэндээс нохойн гөлөгний гасалж байгаа сонсогдсон байх. Эсвэл хүүхэд л юм болохоор тэнд юу байгааг сонирхоод очсон байж мэдэх юм. Найз нь үлдээд, хүү минь цооног руу орсон ч гүн цооногт, хөлгүй усанд живчихсэн гэсэн. Хүүг минь гарч ирэхгүй болохоор нь найз нь хар хурдаараа гүйгээд, аврах ангийнхнаас тусламж гуйсан гэсэн. Аврагчдыг очих үед миний хүү хэдийнээ амьсгал хураачихсан байсан гэсэн.
Хүүгийн минь цогцсыг тэндээс гаргаж, ажиллагаа явуулах гэж нэг цаг орчим болсон байна лээ. Биднийг очих үед найзыг нь аваад явж таарсан. Харин хүүгийн минь хувцас хуурай, шугам хоолойны хажуу талд эвхээтэй байсан. Бас үхчихсэн бололтой жижигхэн нохойг гаргаад хаячихсан байсныг харсан. Нохой гарч чадахгүй сэлэх, живэхийн голд тарчилж байхад нь аврах гэж зүтгэсэн юм шиг байна лээ. Тогтоол ус доошоогоо хөлгүй гэдгийг миний жаахан хүү яаж мэдэх билээ дээ. Ингээд л бид ууган хүү алдчихаад сууж байна даа.
Бусдын сайн сайхан, энэ дэлхий дээр амьдрагч амьтай бүхний төлөө халуун амиа зориулсан эрэлхэг хүү М.Мягмардоржийн гэр бүл, төрөл төрөгсөд, анги хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Дорнодчууд та бүхний хүүгийн хойдын буянд зориулсан зул өргөх ёслолд оролцохыг уриалж байна.
2026.05.21
| ЦООНОГТ УНАСАН ЖИЖИГХЭН ГӨЛГИЙГ АВРАХ ГЭЖ БАЙГААД ХҮҮ МИНЬ ЭРСЭДЧИХЛЭЭ... |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |