Анх 2010 онд нэрээр нээлтээ хийсэн ‘’Dreamworks’’-ийн медиа франчайз бүтээлийн дөрөв дэх бүрэн хэмжээний кино энэ сарын 12-нд олон улсад нээлтээ хийхээр товлогдоод байгаа билээ. Тэгвэл өдгөө 15 жилийн түүхтэй уг киноны тухай баримтуудыг танд хүргэж байна. Уг бүтээл нь анх Английн зохиолч Крессида Ковеллын ижил нэрт цуврал номоос сэдэвлэн бүтсэн түүхтэй. Цувралын эхний гурван анги нь анимейшн байсан бол одоо live action кино болж нээлтээ хийх юм.
Төслийн хүрээнд одоогоор нийт гурван бүрэн хэмжээний кино, таван богино хэмжээний киног бүтээж олон улсын хэмжээнд гаргасан байдаг.
Бүрэн хэмжээний кинонууд:
• How to train your dragon (2010)
• How to train your dragon 2 (2014)
• How to train your dragon: The hidden world(2019)
Богино хэмжээний кинонууд:
• Legend of Boneknapper Dragon(2010)
• Book of Dragons(2011)
• Gift of the Night Fury(2011)
• Dawn of the Dragon Racers(2014)
• How to Train Your Dragon: Homecoming and How to Train Your Dragon: Snoggletog Log(2019)
2012 оны есдүгээр сараас ‘’ Cartoon Network’’ хүүхдийн сувгаар хоёр бүлэгтэй олон ангит хүүхэлдэйн кино нь цацагдаж эхэлсэн. Эхний цувралын хоёр бүлэг цацагдаж дууссаны дараа 2015-2018 оны хооронд“ Dragons: Race to the Edge” гэх хоёр дахь цуврал цацагдаж эхэлсэн бөгөөд цуврал нь дүрүүдийн насанд хүрсэн цаг үед үйл явдал өрнөдөг. Цуврал үүгээр дуусаагүй бөгөөд 2019 онд “Netflix” дээр “Dragons: Rescue riders” нэрээр үргэлжилж, 2021 онд “ Dragons : The Nine Realms” гэх бүлгээр дууссан.
Энэхүү цуврал кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, олон улсын хэмжээнд сая сая фенүүдтэй болсон бөгөөд, Оскарын шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд нэр дэвшсэн бөгөөд шилдэг зохиолын төрөлд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино болсон.
Нэмэлт дүр
Хиккапын дурлалт охин Астридын дүр эх зохиол дээр байдаггүй бөгөөд Хиккап нь хайр дурлалд ямар ч сонирхолгүй нэгэн байжээ. Үүнийг кино багийнхан өөрчилж Астридын дүрийг шинээр бүтээсэн байдаг.
.jpg)
Нохой дуу оруулсан нь
Хүүхэлдэйн киноны нялх луунуудад нохой дуу оруулжээ. Киноны дууны инженер нь анх Youtube ээс Пако гэх чивава нохойн бичлэгийг хараад дуу оруулахад төгс тохирно гэж үзжээ. Пакогын энэ ажлыг тэд зуун доллароор үнэлсэн байдаг.
"How to Train Your Dragon" (2010) кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн дунд алдартай болсон. Rotten Tomatoes сайтад 99 хувийн эерэг үнэлгээтэйгээр “DreamWorks Animation” студийн хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл болсон юм .
Кино нь АНУ болон Канад Улсад 217.6 сая ам.доллар, олон улсад 277.3 сая ам.долларын орлого олж, нийтдээ 494.9 сая ам.долларын орлогоор 2010 онд дэлхийн хэмжээнд 10 дахь хамгийн их орлого олсон кино болжээ . Мөн энэ нь “Shrek” цувралын дараа DreamWorks Animation студийн хамгийн өндөр орлого олсон бүтээл болсон юм
Үзэгчдийн зүгээс ч эерэг хандлага хүлээж, CinemaScore үнэлгээгээр "A" зэрэглэл авч байжээ.
| "HOW TO TRAIN YOUR DRAGON" КИНОНЫ ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |