Яруу найрагч Б.Батзаяа хоёр дахь өгүүллэгийн түүвэр болох "САНАХГҮЙ БАЙНА гэхдээ САЙХАН БАЙНА" номоо хэвлүүлжээ. Тэрбээр өмнө нь "Тарган муур" бэсрэг романаа уншигчдадаа хүргэж байсан.
"...Жинхэнэ бүтээл хүнд ямар нэг тодорхойлолт хэлж, үзэл бодлоо тулгаж, зааж зааварладаггүй юм болов уу л гэж боддог. Харин асуулт тавьдаг байх. Нэг сэтгэгч “Туйлын үнэн гэж юу вэ. Байдаг юм уу” гэж асуусан байна. Нэг зохиолч “Орших уу, эс орших уу” гэж асууж. Нэг зураач “Зовлон хаанаас ирэв” хэмээн бодож. Өөр нэг суутан “Хэн нь алуурчин бэ” гэдэг бодлого үлдээж. Тэгвэл чиний асуулт юу байх вэ. Агуу том асуулт заавал агуу их бодлоос төрөх албагүй байх. Суут хүмүүст ямар суурь байсан юм бэ... Таг дүлий Бетховен есдүгээр симфонио яаж туурвисан бэ. Хамгийн оргил бүтээлийг нь сонссон улс нижигнэтэл алга ташихыг тэр сонсож чадсан уу гэдэг л байна. Тэр хэдийнэ сонсголгүй болчихсон байсан шүү дээ..." ярилцлагын хэсгээс...
| Яруу найрагч Б.Батзаяагийн "Санахгүй байна гэхдээ сайхан байна" өгүүллэгийн ном уншигчдад хүрнэ |
|