• Өнөөдөр 2025-05-01

"ХӨВӨЛЗӨХ ЕРТӨНЦИЙН ЗУРААЧ" НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ

2025-05-01,   172

          Японы зохиолч Казүо Ишигүрогийн "Хөвөлзөх ертөнцийн зураач" номоос онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.

  • "...Сугимурагийн гэр бүлийнхний туна харчихалтай, заримд нь бүр тэнэг ч санагдаж болохоор үйдлийн ачаар л би энэ байшингийн эзэн болсон юм..."

 

  • "...Энэ сайхан байшинд сэтгэл тэнүүн, амар тайван амьдарч болно гэдэгт манай гэр бүлийн гишүүд бүрэн санал нэгдэв..."

 

  • "...Каваками ахайн баарнаас гадагш хөл тавимагц "Би чинь соёлт ертөнцийн зах хязгаарын шугам дээр юм уугаад сууж байсан юм болов уу..." гэмээр хачин бодол төрнө..."

 

  • "...Тэтгэвэрт гарахаараа хүн цаг заваа чөлөөтэй зохицуулах боломжтой болдог ажээ. Хүнд хөдөлмөр, агуу үйл хэргийг бүтээчихсэн гэдэг мэдрэмжтэйгээр, өдрийг тааваараа өнгөрүүлнэ гэдэг тэтгэвэрт гарахын хамгийн сайхан тал нь биз..."

 

  • "...Аав шиг чинь амьдрахад бахархах зүйл ямар их байдгийг чи одоогоор ойлгох болоогүй байна. Залуу байхад олон зүйл уйтгартай, үхмэл юм шиг санагддаг л даа. Гэхдээ нас ахиад ирэхээр чухамдаа эдгээр зүйл л чиний хувьд хамгийн чухал болох нь ойлгогддог юм билээ..."

 

  • "...Манай улс оронд тохиолдсон гамшигт үйл явдлын бүх бурууг над мэтэд тохох хүсэлтэй хүмүүс бишгүй бий. Би олон алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн олон ажил улс оронд маань хохирол учруулсныг ард түмэн маань урьд хожид үзэгдээгүйгээр зовж шаналсанд миний хувь нэмэр оролцсоныг би хүлээн зөвшөөрч байна..."

 

  • "...Бусдын туршиж үзэхээр зориглоогүй, эсвэл хүсэж тэмүүлээ ч үгүй зүйлийг амжуулах гэж яваад бүтэлгүйтсэн бол, хожим нь өнгөрүүлсэн амьдралаа эргэж хараад үзэж туулсан тэр л бүхнээсээ тайтгарал, тэр ч байтугай сэтгэлийн их таашаал эдлэх эрхтэй гэж бодном..."

 

  • "...Мэдээж бид хүүхэд насандаа л гэр бүлийнхнээсээ жижиг сажиг зүйл өвлөж авдаг төдий бус өсвөр залуу насанд чинь ихэд хүндэлж дээлдэг багш, зөвлөгч байсан аваас тэд ч ялгаагүй бидний амьдрал, үйл хэрэг, байдал төрхөд ямар нэгэн ул мөр үлдээдэг..."

 

  • "...Би эдгээрийг зурах үедээ их залуу байсан юм. Хөвөлзөгч ертөнцийг жинхнээр нь дүрсэлж чадаагүйн шалтгаан нь би түүний үнэ цэнийг мэдэрч амжаагүй байлаа. Залуус түрхэн зуурын зугаа цэнгэлийн дараа өөрсдийгөө буруутгаж зэмлэдэг, би ч бас ялгаагүй тийм л байсан. Гэхдээ аливаа ертөнцийн гоо сайхны оршин тогтнолд эргэлзэж байгаа бол тэрхүү гоо сайхныг ойлгож харж, үнэлж дүгнэж чадахгүй..."

 

  • "...Зураач хүний олж харах гэж найддаг хамгийн уран нарийн, эмзэг булбарай гоо үзэсгэлэн харанхуй нөмөрсний дараа л тэр зугаа цэнгээний гэрүүдээр хөвж явдаг юм шүү дээ..."

 

  • "...Би энэ ертөнцийн яст мэлхийнүүдэд дуртай хүмүүсийн нэг биш бололтой. Тэдний хөдөлмөрч хичээнгүй зан, гүргэр чанар, тэсэж үлдэх чадвар зэргийг үнэлж болох ч нөгөө талаар хаалттай, дотуур тамиртайг нь бодохоор урвахгүй гэдэгт нь бүрэн итгэх аргагүй. Хамгийн гол нь тэд хүсэж тэмүүлсэн зүйлийнхээ төлөө, учиргүй этгээд байгаа юм шиг зарчмынхаа төлөө эрсдэл хүлээх, аз турших өчүүхэн ч сонирхолгүй байдагт нь л хүмүүс дургүй байдаг юм шиг..."

 

  • "...Улс орон маань өнгөрсөн түүхдээ ямар алдаа гаргасан байх нь хамаагүй, бүхнээ зөв голдиролд нь оруулах боломжийг цаг алдалгүй шүүрч авч чадсан бололтой..."

"ХӨВӨЛЗӨХ ЕРТӨНЦИЙН ЗУРААЧ" НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188