Яруу найрагч М.Дэвээжаргалын шүлгүүдийг уншихад ахуй амьдралаасаа санаануудаа ургуулж, тэдгээр санаануудаа зөөлнөөр аргадан хайрласан эмэгтэйн дүр тодорч байна уу гэмээр. Уншигч та түүний шүлгүүдэд саатаарай. Тэрбээр 2019 онд "Загасны сормуус" нэртэй анхны түүврээ хэвлүүлж байв. Удаах нь одоо шүлгүүдээс нь онцлон хүргэх гэж буй "Ужиг хүслийн тэмдэглэл" ном юм.
***
Үг дуугүй ширтэнэ
Үг дуугүй байх тусмаа
Үнэн шиг, үнсэлт шиг
Түүнд хүрнэ.
***
Зангираад байгаа сэтгэлийг
Задгайлан алхахад хань болдог
Дуу шиг хүний үр болоорой, та
Санааны манан сарниад ирэхээр
Салхины нурууг даган бөхийдөг
Намар шиг хүний үр болоорой, та
Дагжим ч гэлээ, амьдралд хайртай
Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг
Хавар шиг хүний үр болоорой, та
Дуу мэт
Намар мэт
Хавар мэт хүн болоход минь
Та миний үр болоорой.

***
Орь тэнхээ алсдаа тасарч, амьсгал отголох байсан ч
Хэц эргээсээ уйдаагүй гол мөрөн мэт би чамайг зорьдог
Хэгз татуулж, хөсөр орхигдовч жамтай уралдсаар
Огт айдасгүй ургадаг өвс ногоо мэт би чам руу очдог.
Хүйтэн хуй хөдөөлөх сэтгэл биднээс холын төлөө
Хорлогдсон төөрөгт хоригдсон ч эмээхгүй!
Үдшийн тогтуун агаарт бүгд амгалан төгсдөгийн төлөө
Үнэнээ хэлээгүй зүрхэнд үрэгдэж хүрсэн ч шархирахгүй!
Хэвлийдээ орчлонг цуглуулж, үрдээ зүүдлүүлдэг
Хярын сахиустай жигүүртэн мэт чи оршиж чадвал
Халуун голын эрчлээг тайлахад амьдрал уртын учир
Хайруу жавраас тэнгэрийг чинь халхалж энд би үлдье.
***
УЧРАЛЫН МОНОЛОГ
Нэг
Амьдралдаа хариг, хориг харь хүн шиг би!
Гэвч
Амжиж хайрыг нь ч, хорыг нь ч хүртэх хүсэлтэй.
Сүүлчийн удаа гэж надад огтоос үгүй
Зөвхөн ганцхан удаа үзүүлэх эрэмгий дүр л гэж бий.
Хүйтэн шуурга энгэр ороогоод ирэхэд
Энхэр зүрхийг минь таньдаг чи хэрэгтэй
Хүний л адил уймран байгаа өдрүүдээс
Эргээд алхах зам чамд л хүрэх учиртай...
Тэгэвч
Амьдралд хэн хэнээсээ илүү бардам
Ахиад учрахгүй байсан ч "зүгээр дээ"
Хоёр
Энэрэнгүй үгээр эвийлэн үнсэвч
Эргээд уулзахдаа сүүдрээ нөмөрнөм
Сэтгэл сүмийн хонх шиг жингэнээд л
Сайхан гэгээн дүрийг чинь дуулнам
Цаг хугацааны сүр хүчинд итгэж
Эдгээхийг хүссэндээ л өршөөл эрсэн
Энэ амьдралын манан дунд биесээ орхиод
Цантай үгийг нулимсны халуунаар арчсан.
Дурсамжийн гэрэлд дүрэлзэн шатлаа ч
Дурлал гэдэг зугаа л байлаа
Учирсан, хагацсан үнэн мөрүүдийн ард
Уужрал гэж итгэсэн хөндүүр л үлдлээ
Гурав.
Одоо л чи ороод өнгөрсөн бороо шиг мартагдаасай
Одоо л чи огт ороогүй бороо шиг санагдаасай...
***
Хүлээхүй
Цээжин дэх хөндүүр дуу боллоо
Цээжээ ханз татаад шувуу мэт нислээ
Өвлөөр нэг тэдний хоолой
Өөр дотроо би хавар шиг урслаа...

***
Хахирган шуурганд исгэчих өрхний оосор шиг сэтгэлийг
Даялан татахад асгарсан үүрийн гэгээ мэт амгалан, та
Нисэхээр яарсан шувууд шиг жингэнэн буй навчсыг
Нэг л өглөө гишгэлэн алхах мэт хөндүүр, та
Нөмөр эрсэн намрын цагаан өвс шиг жилүүдийг
Нүдээ цавчилгүй туулаад гарсан мэт эрэмгий, та
Хадан цохио, хавцлын ирмэгт үүрээ зассан жигүүртний
Хальсаа цоолох гэж далавчаа дэлгэсэн үр шиг, та.
***
Хаврын хавсарга хавирганд тулж хуйларна
Хайрлаж тэвэрсэн шөнүүддээ халуун нулимсаа нөмөрч хононо
Хагацалд эвдэрч унтарсан харих замын дэнлүүдийгХариг ч хорвоод хамтдаа л байвал асааж болно...
Гүехэн гудамж сан, өнгөрснийг эргэн харахад
Гүнзгий, бүр улааран эргэлдэнэ
Хөл алдан унаж мэдэх чамдаа таяг болж
Хөнгөрүүлэн өгөх минь л "хайр"...
***
Амь зуух аяга ус, атга гурил, чимх давс...
Амт сул ч, хоолтой ширээний ард
Аз жаргал, итгэл найдвар бүтэн!
Дүү минь...
Ертөнцтэй нуугдаж тоглодог цаасан хайрцгаа
Ер бусын бяцхан гараараа тасалж,
Цаг улирлын даажин, хүйтэн шуурганд
Бага настайгаа өрдөж суулаа.
Түнэр харанхуй өвлийн гудамж,
Өвлийн саруудыг сөөм сөөмөөр огтолсоор
Ирэхэд нь гэрийнхээ үүдэнд баатар шиг
Иртэл нь юугаар ч дутаагүй баян шиг
Угтдаг байлаа, аав ээжийгээ...
| ЯРУУ НАЙРАГЧ М.ДЭВЭЭЖАРГАЛЫН "УЖИГ ХҮСЛИЙН ТЭМДЭГЛЭЛ" НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
Х.Энхмандах хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2026-05-24 10:50:03
А.Алтанзул боксын залуучуудын улсын аварга болов
2026-05-24 09:47:49
Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо
2026-05-24 09:40:13
2026-05-24 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-24 07:00:00
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-24 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-05-24 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-05-24 07:00:00
Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН
2026-05-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |