Нэрнээсээ эхлээд зүрх хөндүүрлүүлээд буй нэгэн шүлгийн түүвэртэй хоёр өдөр "нөхөрлөлөө". Нэр нь "Борооны зүрх". Бороо зүрхтэй бол цас, салхи, мод, навч, тэнгэр гээд цөм зүрхтэй байж таарах нь. Ерөөс зүрхтэйн зовлон ямар их билээ. Гэтэл бидэнд сайхныг бэлэглэгч байгалийн тэр олон юмс цөм зүрхтний зовлонг амсдаг гээд бодохоор зүрх өвтгөөд байгаа юм. Санаа алдуулсан, цээж бүрхээсэн гунигтай, өөрөөсөө өөр хүн байх гэсэн эрэлтэй, эсвэл өөрийгөө голж гомдох шиг уйтай олон мөрт энд байна. Ингээд энэхүү түүвэрт буй зарим мөртөөс уншигч танд хүргэе.
...Зуун хүрэхгүй ч навчис
Хэрэлдэхдээ шүлэглэнэ
Аравхан намрын дараа
Би уранхай ном л болно...
***
...Өнчин гэрэл халхалж
Шөнө нүдэн дотор ширтэнэ
Өөдөөс сарны талыг халхалж
Хэн нэгэн ширтэнэ...
***
...Зэрэмдэг байгалийн саарал шаналал
Аравдугаар сарын дутуу будсан тэнгэр...
***
...Миний зүрхэнд хэдэн сохор хүмүүс
Зүгээ олохгүй
Бие биеэ дэвслэж
Зүрхний цохилт хурдасгах...
***
...Моддын гар үүлс ухаж
Тэнгэрийг уцаарлуулна
Намайг дээрээс ширтэгч нэгний нүд
Тэвчээрээ алдаж хорсоно.
***
Албатай юм шиг гуньж гуньчихаад би
Амьдралыг үзэн яддаг.
Өглөө сэрэхгүйг хүсэх бүртээ
Үхлийг мөрөөддөг...
***
Шүршүүрэн дор
Гуниг л норно.
***
Үзэгдэх юмс ногоон амьтай
Үхэл л харин хүсмээр цагаан.
***
...Би цагийг хөлдөөхийг мөрөөддөг
Өглөө болгон үхдэг...
***
Гөлөгний цустай дугуй,
Миний дүрст чиний сүүдрийг
Тээх замыг халхлах модод
Намайг гуниглуулах гэж
Тэнд ургасан.
***
Үсэнд шургасан дуслаа нэхэх
Борооны зүрх
Үхэхдээ цонх цочооно.
| "БОРООНЫ ЗҮРХ" ШҮЛГИЙН ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ МӨРТҮҮД |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |