Хайр
Цэцгийн өнгө нүүгээд
Сэтгэлд бүрэлдэх цагаар
Амьдрал дүгрэг гэрэл.

***
Чи хаана байна вэ?
Надтай хамт дэлхийд алхах ёстой
чи хаана байна вэ?
Надтай хөтлөлцөж дэлхийд хамт амьдрах
Чи хаана байна вэ?
Надтай хамт дэлхийд өглөө сэрэх
Чи хаана ганцаар сэрж байна вэ?
Чамтай хамт инээлдэж
Чамтай хамт ертөнцийг би туулах ёстой !
Чи хаана байна вэ?
Чи хаана баяр, гунигаа над шиг цор ганцаар эдэлнэ вэ?
Чи бид мөрөөдлөө тэнгэрийн зураг оддыг шимтэх шиг ширтэж
Чи бид мөрөөдлөө газрын зураг шиг гартаа дэлгэн үзэх ёстой.
Чи хаана байна вэ?
Миний үсийг үнэрлэж, миний хөхийг тэмтрэх
Миний нүдний аяга нулимсаар дүүрч ирэхэд
Миний нулимсыг халуун уруулаараа арчиж
Миний нүдийг үнсэж өгөх чи хаана байна?
Чиний баяр хөөр зүрхнээсээ цалгиад
Чиний нүүрнээс халин давлагаалахад
Чиний давлагаанд би дахин давлагаалж
Чи бид их далайг бүтээх учиртай!
***
Чи хаана байна вэ?
Намайг элдэвлэхэд чи өхөөрдөж
Чамайг мохоход би хурцлан ирлэнэ
Чамайг бүлээрэхэд би нүцгэн биеэрээ
Чиний халуурлыг өөртөө хуваан авч
Чи бид хамтдаа хөлөрч, чи түргэн эдгэрч
Чи бид үүн шиг аз жаргалыг ч таллах учиртай!
Чи хаана байна вэ?
Чи эмэгтэй хүнийг мэдэрч
Чи ертөнцийн тэн хагасыг таньж
Би бас ертөнцийн нөгөө хагасыг үзэж
Бид эр эм хүмүүс нэгдэн нийлж
Нэгэн ертөнцийг үүсгэн
Нэгэн амьдралыг бүтээх ёстой.
Чи хаана байна вэ?
Бидний сэтгэлүүд торгоны хээ шиг нийлж
Бидний гол эрхтнүүд эв мод шиг таарч
Бид хоёр учирч бүтэн болох учиртай.
Чи минь хаана явна вэ?
Чиний толгойд цагаан үс ургахад
Би эхлээд шоолно, дараа нь шүдээрээ тасдан авна.
Тэгээд ч нэмэргүйг мэдэх болно.
Чамайг би өрөвдөн хайрлана.
Чи бас миний уруулыг үрчийхэд
Шүүслэг жимс шиг зөөлөн амт байсан юм гэж
Мойног гараа дөхүүлэх болно.
Би уйтгартай ч гэлээ инээмсэглэнэ.
Чи бид дэлхийн цаг хугацааг биеэрээ гүйцэд хэмжиж
Чи бид цагийн хос зүү шиг эргэх ёстой.
Нарыг даган эргэх учиртай.
Чи бид нарны бахархлаар өөрсдийнхөө бүтээсэн бүхнээ
өндрөөс харан бие биеэ налан түших болно.
Чи бид нэг нэгнийхээ ард эсвэл урд орж
бие биеийнхээ сүнсний хойноос
Чи үнэнээр, чин зүрхний хайрын дээдээр
залбиран мөргөх учиртай.
Бид дэлхийг хайрын ертөнц гэдгийг үр хойчдоо харуулан
Бид сүүлчийн үгээ төгсгөн хайрын түүхээ гэрээслэх болно.
Чи одоо хаана байна вэ?
Олноос олон дотроос чи намайг олох ёстой.
Бум буман дотроос би чамайг таних л учиртай.

Миний үнэн
Хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх
Хүзүү гудайхад тэргүүнийг минь өөд өргөх
Чамайг би дагана.
Би ийм хүзүү, хоолойтой билээ.
Би бас зөөлөн, урсамтгай, үерлэмтгий сэтгэлтэй
Чамайг би дагана.
Би цээжиндээ ийм мөрөн голтой.
Долгион давлагааг нь даадаггүй.
Бие минь ядруу буурай
Хатуу хүндийг үүрч чаддаггүй
Булчин минь сул.
Чамайг би дагана
Би бас хэвлийдээ амь тээнэ
Чамайг би түшихээр дагана.
Би их хүслэнтэй.
Хүслэнгээр дүүрч зүрх өвддөг.
Бүгдийг сайн сайхан байгаасай гэх хүслээр
зүрхээ дүүргэдэг
Бүхнийг хүссэнээс зүрх
хүслээр дүүрч ихдээд өвддөг.
Би чамайг дагана.
Хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх
Хүзүү гудайхад толгойг минь өндийлгөх
Зүрх хүслэнгээр дүүрэхэд дундруулж өгөх
Хэвлий хүндрэхэд түших...,
Чамайг би дагана.
Хөх минь ч зангиран хатуурах...
Өрөвдөлтэй, хөөрхий би чамайг даган
чиний хайр элбэрлийг горьдон бүртэлзэнэ, бөлтөлзөнө...
би ийм билээ...
Хайрлахаас аргагүй хүзүү, хоолой, зүрх, цээж, хэвлийтэй билээ.
Чамайг би дагахаас өөр замгүй...
Намайг чи хайрлахаас өөр аргагүй...

Авч яваа бүхэн чинь намайг алмайруулна
Цаанаасаа гэрэлтдэг торгон шаргал арьсыг чи нөмөрдөг
Чийглэг улаан туяа, нарны тосоор гялтганадаг
Чи гэрэл гэгээг өлмий дээрээ авч явдаг.
Нарны туяа чамайг шавж бүрхсэн.
Чи эрвэн дэрвэн сормуусыг үргэлж буулгаж өргөж явдаг.
Эрвээхэйн далавчны үе чиний сормуусанд бий юу?
Чи нүдэндээ нимгэн мөгөөрс, эрвээхэйн шөрмөсийг
Нууцаар авч яваа...
Чи хөхөндөө юу дүүргэн өргөн яваа бол доо?
Бумба..., бурханы хос бумбыг цээжиндээ авч явдаг чинь үнэн
Бумба чинь булталзахаар цэнгэл жаргалыг
Би мөрөөснө.
Бурханы орны зүг яаж алмайрахгүй байх вэ дээ.
Чи их урт үсийг хийсгэн сүлжин авч явдаг.
Чи үүгээрээ яах гэсэн юм бэ?
Чиний хойноос үнэрийг чинь даган ганхаж
Би өөрийгөө умартана.
Эрт орой хэзээ нэгэн цагт бүх юм үнэд орно
Чиний гарын хээ миний бүх биед шингэж
Чиний харцны урсгл надаас тодорно
Амьдралын тухай бодлогошрох аваас
Амьдрал гэдэг чи л байна.
Чам шиг нар, чам шиг мод, чам шиг жимсгэнэ
Над үгүй болно.
Ус руу харваас урсгал нь чи л байна
Нулимс унагаваас чамаар л уйлна
Ийм л төгсгөлийг эхлүүлсэн чамайг би
Инээлгэж суусан минь хэд байх билээ?
Тоо тун цөөхөн байх вий дээ!
Үнэрийг чинь нэхэж өөрийгөө үнэрлэнэ дээ
Үзвээс бүх юм чи л байх вий
Амьдралын талд ирээд харваас
Амьдрал гэдэг чи л болсон байна.
Аз жаргалтай төгсгөл минь
Амраг чамайгаа олсондоо байна даа.

ХАЙРЫН МАДРИГАЛ
Үг болгоны чинь ард юу байдаг вэ?
Үзэх сэн
Харц болгоны чинь цаана юу байдаг вэ?
Харах сан
Чин зүрхний мухлагт надаас өөр хэн нэгэн бий юу...
мэдэх сэн
Чиний тольт сэтгэлд миний хайр бүрнээ дэлгэрсэн болов уу...
таних сан
Үнэнийг тааж мэдэхээр
Нүд рүү чинь нэвтэрнэ
Хүзүү рүү чинь тэмүүлнэ
Өвөр лүү чинь шумбана
Итгэл илд шиг гэрэлтэх
Ийм сайхан харцыг үүрд эзэмшихийг хүснэ
Үнэнч сэтгэл өөдөө тэнгэрт тулсан багана шиг
Ийм сайхан барилгыг
Өнө мөнхөд өмчлөхийг би хүснэ
Хайр чинь салбар модны орой үзүүрийн
Солонгот шувууны үүрэн дэх сондор чулуу шиг...
Солонгот шувуу шиг би чиний хайрыг
Хувьдаа нуун дармаар байна.
Үүний төлөө би
Харцны чинь эрхэнд явж
Гарын чинь аясанд хөдөлж
Хүслийн чинь дуранд орж
Санааны чинь үүлэнд хувьсъя.
Чи алга...
Над руу ойртож бөхийсөн аз жаргалын модны алим, далавчтай байжээ
Нисчихлээ. Далавчаа дэвээд нисчихлээ
Над руу чиглэн гэрэлтсэн дурлалын тод улаан гал, сүүлт од байжээ
Шатчихлаа, замдаа шатаад дуусчихлаа.
Намайг нөмрөн хучиж авсан хүдэр идэр бие, өтгөн манан байжээ
Арилчихлаа. Агаарт дэгдээд арилчихлаа
Намайг өвтгөн зовоосон хүслэнт тэмүүлэл, мөсөн мөндөр байжээ.
Хайлчихлаа. Хайлан урсаад уусчихлаа.
Хайр л надад үлдлээ.
Хайлан, урсан, ууршин, арилах
Хөөрхий түүнийг
Хайрлан өрөвдөж би үлдлээ.
| Б.БАТРЭГЗЭДМААГИЙН "ЗӨВХӨН ХАЙР" НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |