Танд юуны түрүүнд баяр хүргэе?
-Баярлалаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Тал нутгийн буян заяа түшиж, олон жил шүлэг бичсэний үр дүн гарлаа.
-Та сая тал нутгийн минь буян заяа түшлээ гэж ярилаа. Энэ жил Дундговь нутагт өнтэй сайхан өвөл болж байна уу?
-Дулаахан сайхан өвөл болж байна. Би нутгаараа бахархах дуртай хүн л дээ. Тухайлбал, олон сайхан толгодтой сайхан тал хээр нутаг шүү дээ. Хурд ихтэй, айраг цагаагаа сайхан хийдэг, найрч наадамч, тэнүүн уужуухан сэтгэлтэй ард түмэнтэй. Их дуучин Намжилын Норовбанзадын нутаг гэхээр ямархан нутаг орон болох нь ойлгомжтой. Манай багш яруу найрагч Цэндийн Чимиддорж нутгаа их алдаршуулсан хүн. “Дэрэнгийн хар азарга” гэсэн шүлгийг нь хүн бүхэн мэддэг. Мөн энэ л нутгаас минь олон сайхан зохиолч, найрагч төрөн гарсан байдаг шүү дээ.
Та хэдэн жил “Болор цом” яруу найргийн наадамд оролцож байна вэ?
-Би 10 гаруй жил жилдээ ганц болдог “Болор цом” наадамд оролцсон байх. Энэ жил найргийн алтан тайз ивээж тэргүүн байр эзэлсэндээ үнэхээр их баярлаж байна. Энд хүрэлцэн ирж, шүлэг найрагч сонссон бүх хүнд баярлалаа.
“Морин хуурын хэл” шүлгээрээ монгол өв соёл мартагдашгүй, арилшгүй тамга юм гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон доо.

Энэ жил олон сайхан залуу яруу найрагч оролцлоо
“Болор цом” наадамд тэргүүн байрны төрлөө уншссан “Морин хуурын хэл” шүлийнхээ тухай яриа дэлгээч?
- Морин хуурын хэл бол монгол хүний хэл гэсэн санаагаар бичсэн. Мөн морин хуурын хэл бол тэнгэрийн, газар нутгийн хэл санаа бий. Морин хуур бол монголчуудыг гадаад ертөнцөд хэзээ ч, хаана ч монгол гэдгийг минь таниулж, хэлж, үзүүлж байх соёлын хэлбэр юм. Ер нь монгол өв соёл маань дэлхий дахинд хүрээсэй, түгээсэй гэж боддог. Алтан дэлхийдээ амьдарч буй хүн бүхний сэтгэлийг хөдөлгөөсэй гэж хүсдэг. “Морин хуурын хэл” шүлгээрээ монгол өв соёл мартагдашгүй, арилшгүй тамга юм гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон доо.
-Таны хувьд энэ жилийн “Болор цом” яруу найргийн онцлогийг юу гэж харж байна?
-Энэ жил олон сайхан залуу яруу найрагч оролцлоо. Тэдэнтэй шүлэг найргаараа өрсөлдсөн маань миний хувьд онцлог байлаа. Мөн үзэгчид маань дүүрэн, нижигнэсэн сайхан алга ташилтаар урам хайрлалаа.
-Танд цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсэе?
-Баярлалаа. Шүлэг найргаар хөглөгдсөн хэн бүхний үйлс нь дэлгэрч, буян заяа нь ивээж яваг гэж ерөөе.
"Болор цом" наадмын тэргүүн шүлэг "Морин хуурын хэл"
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн Э
рэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа.
| БОЛОР ЦОМЫН ЭЗЭН А.ЛХАГВА: “МОРИН ХУУРЫН ХЭЛ” ШҮЛГЭЭРЭЭ ЦОМ ӨРГӨСӨНДӨӨ БАЯРТАЙ БАЙНА |
|
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |