Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг серби хэлээр хэвлэжээ. Зохиолч энэхүү номоо 2010 онд уншигчдадаа хүргэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард франц хэлээр хэвлэгдсэн тухай мэдээг дуулгасан билээ. Тэгвэл өнөөдөр ийнхүү серби хэлээр хэвлэж, номынхоо нээлтийг энэ сарын 25-нд хийснээ Г.Аюурзана зохиолч өөрийн цахим хуудастаа мэдээллээ.
Тэрбээр "Иво Андричийн “Дрина голын гүүр” роман, “Үдийн халуун” нэрээр гарсан Югославын зохиолчдын өгүүллэгийн түүврийг багадаа уншиж, Милорад Павичийн зохиолоос залуудаа орчуулж, Эмир Кустурицагийн кинонуудаар шидэт реализмын шинэ давалгааг гадарлах болсны хувьд “Бөөгийн домог” роман серб хэлээр гарсан нь амьдралд минь тохиосон нэгэн чухаг үйл явдал юм уу даа. Номын минь нээлт Белградын Олон улсын Номын Яармагийн гол асар “Иво Андричийн танхим”-д энэ сарын 25-нд боллоо. Belgrade Book Fair нь Балканы бүс нутаг дахь хамгийн эртний (67 жилийн уламжлалтай), хамгийн том соёлын арга хэмжээ аж. Сербээр хэвлэгдсэн ном Хорват, Черногор, Босна-Хэрцэговина, Словени, Умард Македон улсуудад буюу 20 сая хүний орон зайд уншигдах боломжтой хэмээн яармаг зохион байгуулагчид ярьж байна билээ. Номыг минь асар богино хугацаанд орчуулсан, Сербийн нэрт орчуулагч Людмила Ёксимович, орчуулгын редактор Миряна Грбич нартаа гүнээ талархаж байна. Үнэхээр сайхан орчуулсныг нь олон уншигчийн ярианаас мэдрэв. Достоевский судлалын дэлхийн шилдэг эрдэмтэн, философич Владимир Меденицагийн удирддаг “Логос” хэвлэлийн газар “Бөөгийн домог”-ийг хатуу хавтастай, супер ороолттой, тансаг сайхан хэвлэжээ. Харах бүртээ сэтгэл баяснам. Монголын орчин цагийн утга зохиолыг Сербид таниулах амаргүй үйлсийг санаачлан сэдэж бүхий л сэтгэлээрээ зүтгэсэн, бүхэл бүтэн ЭСЯ-ны хэмжээний ажлыг ганцаараа амжилттай гүйцэлдүүлсэн, Серб дэх Монгол Улсын өргөмжит консул Владимир Столович анддаа маш их баярлалаа" гэсэн байна.

| "Бөөгийн домог" романыг серби хэлээр хэвлэжээ |
|
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |