Уншигч та бүхэнд бороо шивэрсэн, бүрхэг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөрт зориулан дараах яруу найрагчдын шүлгүүдийг онцолж байна. Цонхон дээр дуслах бороон дуслууыг ажиглангаа кофе, эсвэл банштай цай ууж, эсвэл зүгээр л дуртай дуугаа сонсонгоо гудамжаар алхаж буй, эсвэл хэн нэгнийг санагалзаж буй танд зориулан дараах шүлгүүдийг хүргэж байна. Хамтдаа эморцгооё.
Бороо орж байна уу даа гадаа.png)
Бодол минь сэргэх чинь
Болдогсон бол дахиад хүүхэд болохсон
Бор биeэ гаргаад
Бороон дундуур гүйхсэн дээ
Шивэрч байна аа бороо,
зөөлөн шивэрч байна
Сэтгэлийн гунигаа орхиод би
Ширхэгнийх нь дусал мөнгөхөн гэрт
Сэмхэн тэгээд нуугдчих юмсан...
Тэр дээвэр дээр түрүүхэн
Нэг бүрзгэр болжмор байсан
Тэнгэрийн дуунаар
Газарт унаагүй байгаа...
Над дээр бол аянга цахих зүгээрээ
Яагаад гэвэл
Намрын мөндөр, навч хоёр намайг нүдсэнээс
Шар усны нүх олоон
Зуу зуун өдөр шиг
Зүс бороо цагаан өнгөтэй
Зуны даашинзтай бүсгүй
Гүйж явна уу даа...
- Та норчихнээ хүлээгээч гэж
Танихгүй бүсгүйн араас би дуудна
Өөрийнхөө цувыг түүнд өгч
Өвс мэт норох хүслэн сайхаан...
- Та их сайн хүн юмаа гэж
Танихгүй хүүхэн надад хэлнээ
Таны цувгүй бол хэцүүдэх байлаа шүү гэж
Гэрийнхээ үүдэнд бас нэг хэлнэ ээ
Дээвэр нүдэх бороо ойрхон хирнээ
Дэндүү чиг хол сэтгэлийг минь аваачжээ
Цув юүдэнгээ тэртэй тэрэнгүй би мартжээ
Цутгах энэ бороон дундуур дувтан гүйсээр
Гэртээ харихсан...
Бороо орж байна уу даа, гадаа
Бодол минь жиргэх чинь
Болдогсон бол дахиад хүүхэд болохсон
Бор биеэ гаргаад
Бороон дундуур гүйхсэндээ...
Шивэрч байнаа бороо, зөөлөн шивэрч байна
Сэтгэлийн гунигаа орхиод би
Ширхэгнийх нь ганцхан дусал дотор
Сэмхэн тэгээд нуугдчих юмсан...
.jpg)
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр…
Чи яг ус шиг
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Чи
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана.
Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.jpg)
Бороо яах вэ дээ. Нөгөө л бороо шүү дээ
Босъё доо... Хөнжилдөө гал ноцтол
Бодлоо гээд, дэргэд чи ирэх биш
Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ
Намрын бороо цаанаа л нэг гунигтай
Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ
Намсан намссаар дасал болчих нь гунигтай
Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч
Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна
Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун
Сайхан л зүүд болохоос, ямар дурдатгал биш
Босъё доо...
Усан борооноор би ганцхан хүнийг боддог.jpg)
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
.jpg)
Гарт гар чинь бас борооны шүхэр
атгаастай, шалба норчихсон биднийг
Гатлах ёстой усанд автсан олон гудамж хүлээж байлаа
Гэвч төд удалгүй бороо зогсож, тэнгэр цэлмээд
Хөтлөлцөх хэрэггүй, шүхэр ч тээртэй санагдаад
Тэгээд л хэн хэн нь гараа тавиад
Тэр чигтээ салж одсон доо
Хэрэв тэр өдрийн бороо
Хэдхэн хором илүү асгарсан бол
Аль нэг дусалд нь бид хамтдаа
Амжиж нуугдаж чадах л байсан
Ахиад жаахан хугацаа байсан бол...
Тэгэвч тэгээгүй ээ, тэнгэр гийж нар гарсан
Тэнгэрийн дор хэнд ч бусдын нөмөр хэрэг болохооргүй
Тийм том, хав халуун,
шав шаргал нар ээсэн
Тэгээд энэ учрал дурсах төдийд дотроос хайрдаг
Дулаахан дурсамж болж үлдсэн дээ.
| Бороотой, бүрхэг өдөрт зориулсан таван шүлэг |
|
УГТЭ: 2025 онд Зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа
2025-12-25 14:23:34
“МИЛАН-КОРТИНА 2026” паралимпод манай гурван тамирчин оролцоно
2025-12-25 14:16:33
“СИМБА” Ц.БАТААГИЙН ДҮҮ Ц.БАТ-ЭНХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ЭЗЭГНЭЖ, НӨГӨӨ ДҮҮ Ц.БАТСАЙХАН НЬ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ АВАХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-25 14:06:15
Имарт 2025 оны “Шилдэг Худалдааны Энтерпренёр”-ээр шалгарлаа
2025-12-25 12:30:35
Манай тамирчид 2025 онд тив, дэлхийн тэмцээнээс 149 медаль хүртжээ
2025-12-25 11:24:22
"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
2025-12-25 11:03:12
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |