"Хүү нь ээжийнхээ тухай бичсэн зохиол хэдийг би уншиж байлаа" гэж бодоход яг санаанд тодорхой бууж байгаа нь лав алга. Ээжийнхээ тухай тэгвэл би хожмоо ийн нарийн, илэрхий бичиж чадах болов уу гэхэд бас яг бат итгэлтэй хариулт ч алга. Ямартай ч энхэр биеэ энэ ертөнцөөс өөрөө таслах хүртлээ амьдарсан эгэл жирийн эмэгтэйн түүхийг хүүгээс нь сонслоо. Хайрлан, бахархмаар эмэгтэй юм. Угаас эмэгтэйчүүд энэ хорвоо ертөнцийг өөр өөрсдийн жимээр туулж яваа шүү дээ. Энэ эмэгтэйн хувьд тэднээс онцгой нь түүхийг нь хүүрнэн өгүүлэх Нобелийн шагналт хүүтэй юм. Хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг Петер Хандке Австрийн өмнөд хэсэг дэх Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ.
Тэрбээр “Үзэгчдийг доромжлохуй” жүжиг, “Давталт”, “Моравын шөнө”, “Каспар”, “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр” тэргүүтэй олон арван роман, тууж, жүжиг, киноны зохиол бичжээ. Харин ээжийнхээ түүхийг хүүрнэсэн энэхүү зохиолоо тэрбээр 1972 онд бичсэн.

Зохиол “Каринтийн ардын мэдээ” сонины ням гарагийн дугаарын “Орон нутгийн мэдээ” буланд баасан гарагийн шөнө А тосгонд 51 настай гэрийн эзэгтэй нойрсуулах эм хэтрүүлэн ууж амиа егүүтгэжээ” гэсэн мэдээ гарсан байв...” гэж эхэлдэг. Энэ бол түүний ээж. Бусдын л адил амьдралыг туучиж, тэмцэхдээ тэмцэж, шантран эцэхдээ ч эцэж, залуу сайхан явж, зугуу зугуухан гундаж, гэсэн ч эрчээ алдахгүй амьдарсан эмэгтэй байв.
Зохиолд “...Ээж минь гал цогтой хүн байжээ. Патиар татуулахдаа ташаагаа тулах юм уу, эрэгтэй дүүгийнхээ мөрөн дээр гараа тавьсан байдаг сан. Нүүр дүүрэн мишээснийг нь харвал, инээж хөхрөхөөс өөрийг мэддэггүй гэлтэй...” гэсэн хэсэг бий. Эндээс тийм нэг гэрэлтэй, галтай эмэгтэй тодорно. Залуу танхи явахдаа угаас бүсгүй хүн бүр л оч гэрэл өөрсдөөсөө цацруулж, түүгээрээ бусдыг ч мөн гэрэлтүүлж явдаг байх. Харин тэр гэрлийг бүдгэрүүлж, бүр бөхөөх ажлыг түүнтэй учирсан хайр дурлал, хань ижил болоод тухайн нийгэм, хүрээлэл хийдэг. Эмэгтэй хүнийг ерөөс анх байснаар нь асан дүрэлзсэн, цогтой, ялимгүй эрх танхи, энхрий нэгэн байхыг хүлээн зөвшөөрч, түүгээр нь оршин байлгадаггүй шүү дээ. Бага багаар хэмлэж, гоо үзэсгэлэнгээс нь ямх ямхаар хороож, эрч хүчтэй зан чанарыг нь хумьж, эрх ямбыг нь боож, эгээтэй л номхон тэмээ аятай болгодог. Харин хамгийн их тэмцэгч, бүр алхам тутамдаа өөрийгөө хайрлаж, эхний эгнээнд тавигч, ямар ч дайралтыг сөрж чаддаг эмэгтэйчүүд л өнгөтэй хэвээр амьдралаа туулдаг байх. Түүний ээж тэмцэгч ч байж, тэсэж ч байж. Гэхдээ яах аргагүй өөрчлөгдөж, өөр болсон байна.

Энэ тухай тус зохиолоос дурдахад “...Ингээд л ээж минь хэн ч биш болж орхив. Ирээдүйд хэн нэгэн болохоосоо ч өнгөрчээ. Үүнийгээ тэр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Ямартай ч 30 хүрээ ч үгүй байхдаа “Миний үед” гэж ярьдаг болсон байх вэ. Ахуй амьдралынх нь буулга хүндэрч эхлэхэд ээж өмнө нь эвлэрч, хүлцдэг ч үгүй элдэв учир шалтгааныг анх удаа анхаарч сонсохоос аргагүйджээ. Гэвч ийн чих тавилаа гээд ой тоондоо ортол ойлгосон нь үгүй...” гэсэн хэсэг бий. Түүнийг үнэхээр аргагүйн хавханд он цаг, нацист дэглэм, дайны дараах үеийн хүйтэн хөндий австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал оруулж, турьхан эмзэг нэгэн эмэгтэйн амьдралд ямархнаар нөлөөлж, эцэстээ тэр бүхэн өвчин болон бууж, түүнийгээ дийлэхгүйд хүрэхдээ амиа хорлосноор төгсгөл болжээ.
Амьдралаа өөрөө зогсоож, амь биеэ үгүй хийх бодол сэдэл төрж байна гэдэг эцсийн тэвчээрээ тасалж, тэвчихийн аргагүй болж, өөрийгөө амраах хүсэл.
“...1971 оны арваннэгдүгээр сарын 18, пүрэв гараг. Маргааш нь ээж орон нутгийн автобусаар мужийн төв орж, өрхийн эмчийнхээ бичиж өгсөн жороор нойрны эм 100 ширхгийг олж авсан аж. Бороо хургүй байсан ч тахирдуу модон бариултай, гоёмсог улаан шүхэр ч бас авчээ... Гэртээ ирмэгцээ ээж зэргэлдээх байшинд амьдардаг охиныдоо орж оройн хоол иджээ. Юм бүхэн ердийнхөөрөө л байлаа. “Бид бүр оройн хоол идсэн гээч”. Дараа нь ээж гэртээ орж бага хүүтэйгээ зурагт үзжээ. Хүүгээ оронд нь оруулчихаад, зурагтынхаа өмнө хэсэг суув. Урьд өдөр нь үсчин орж хумсаа янзлуулсан аж. Хэсэг сууж байгаад зурагтаа унтраан, унтлагын өрөөндөө орж хүрэн бор даашинзаа шүүгээнд өлгөлөө. Дараа нь нойрны эмээ, сэтгэл гутралын эмтэйгээ нийлүүлэн уув. Тэгээд дотор нь зузаан живх, зулсан сарын тэмдгийн дотоож дээрээ хоёр ч өмд давхарлан, шагайн урттай унтлагын даашинзаа өмсөж, эрүүндээ алчуур зангидаад, орондоо орлоо. Халдаг гудсаа харин залгасангүй. Хамгийн сүүлд дээш харж хэвтээд, хоёр гараа цээжин дээрээ давхарлан тавив. Ээж надад хаягласан захидалдаа өөрийг нь яаж оршуулахыг л зааварчилсан байх агаад эцэст нь үнэнхүү тайван буйгаа, ингэж нэг амар амгалан нойрсох болсондоо ямар жаргалтай байгаагаа бичжээ. Угтаа бол тийм байгаагүй нь лавтай...”
Зохиолчид энэ хамгийн хүнд хэсэг байсан байх аа. Эсвэл ээжийгээ хэн хүнээс илүү мэддэгийн хувьд ийм дүр төрх, үйл байдалтайгаар буцна гэдгийг ч мэддэг байсан байх. Түүний ээж ямартай ч гайхалтай эмэгтэй байжээ. Зовлон, жаргал, баяр, гуниг, гоё ганган, даруу төлөв, эгэл жирийн гээд амьдралын болоод хүний бүхий л өнгийг сүлэн амьдарч, түүнийг нь хүү нь тун тодорхой уншигч бидэнд хүргэлээ.
| “ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ” НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |