Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий гэж тэрээр нэгэн шүлгэндээ өгүүлдэг. Тэр бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан. Энэ өдөр тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд мэндэлжээ. Тэгээд л
“Би бол өөрийгөө элээж, өрөөлийг ирлэх
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий”...хэмээн бичсэн. Үнэхээр ч өөрийн он цагаа элээж, өрөөлийг бүтээл туурвилаараа ирлэж явсаар боржигоны бор талдаа шингэсэн хүмүүн билээ. Түүний үгийн ур, онож буулгасан утга яруугийн чинадад хүрч, сэхээрэл, уярал хайрын жингүйдэлд хөвөөгүй хүмүүн түүний амьдарч байсан цаг хугацаанд лав үгүй болов уу. Өнөө цагийн залуус ч үлдээсэн их бүтээл туурвилаар нь ундаалж, өөр хоорондоо хэлэлцэж, гайхам сайхан хайрын шүлгүүдийг нь уншиж сууна. Өнгөрсөн хавар л гэхэд хот тэр чигээрээ түүний бичсэн “Тамгагүй төр” жүжгээр “амьсгалж”, жүжгийн хэсгээс ишлэж байв. Тэр үнэхээр бичиж үлдээсэн бүтээл шигээ уянгын тойрог байж, цаг тооны бичиг, цагаан сүүний үргэлжлэл явсан. Хүний ганц хүү байж, тогтож өгөхгүй их өвдөж, ороодог байсан гэдэг. Арга барахдаа ээж нь буруу энгэртэй дээл өмсүүлж хүн болгосон тухай хожим өөрөө өгүүлж, ижийгээ ярьж суусныг монголчууд андахгүй байх. Тэгээд л “Энэ ертөнцөд ирээд өмссөн хамгийн үнэтэй хувцас бол миний баривч. Би үүнээс өөр сайхан хувцас өмсөөгүй” гэж ярьсан байдаг. Ингэж л тэр эцэг уул, эх сүү хоёрынхоо дэргэд өсөж, торниж, Монголын яруу найргийн сүрлэг том уул байсаар буцсан. Тэрээр хүмүүний ертөнцийн ангир уураг, хос уянгыг магтан дуулсан найрагч байж, гашуун өвс, сул асгарсан сувд шиг шүлэг найргаа хэлхсээр байгаад харьсан. Энд тэр буруу, болохгүйг ч хатуухан дуугарч, “Бүлээн нурам”, “Атга нөж”, “Үр могой” зохиолуудаа бичсэн зоригт найрагч.
Тэр хүний ертөнцөд, ижийтэйгээ наадам үзэж, аавдаа зориулан шүлэг тэрлэж, хүүгээ согтуу явахыг үзэж, ээж, аавтайгаа байхад амьдрал баян байдгийг мэдэрч, Засаг төрд ч захидал бичиж, өөрөө ч төрийн түшээ явж, сайхан хайрын шүлэг бичиж, ханиараа зөндөө гоёж, уул, үүлс, цас бороог ч буулгасан хүмүүн. Үгийн эрэлд гарч, эрлээ олж, чамгүй үгс ховоодож, бүтээлээ хэлхсэн эрхэм. Үнэхээр ч газар, тэнгэрийн хүү, дурдатгал, маргааш хоёрын хэлхээ, дуу нулимс хоёрын голтриг явсан. Намхан уулс шигээ яруу найргийн ертөнцөд иртэй байж, зүс хонгор өдрүүдийг бичсэндээ уярч, бичихийн төлөө эрсээр элээсэн. Тэр хүмүүниЙ цэнхэр дэлхийд, Өнжүүлийн хөх нутагтаа ирсэн хэргээ гаргаад буцсан. Хийх ёстойгоо хийгээд явсан. Өөрийгөө ямагт багаар бодож, их бүтээсээр явсан. Хорвоод анх мэндлэхэд нь аав, ээж нь баярлаж байсан бол өнөөдөр түүнийг энэ орчлонд ирээд явсанд хүн бүхэн баярлаж, мөнхүү санан үгүйлж байна. Үр хүүхдүүд нь бүтээл туурвилыг нь мөнхөд зогсохгүйгээр үргэлжлүүлэхээр, уншигчидтайгаа их найрагч цаг үргэлж уулзаж байх Бавуугийн Лхагвасүрэн санг байгуулж байна. Түүний зарим шүлгээс уншигч танд онцлон хүргэж, хамтдаа их найрагчдаа энэ ертөнцөд ирсэн гэгээн өдрийн мэнд хүргэе.
***
Би
Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагуй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун.
***
Боржигоны бор тал
Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос єєр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг тєрєхєд тал минь
Торго шиг зєєлєн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь єдєлсєн жигvvртэн тэнгэртээ нєгчихєд
Салхи хєлєглєсєн єд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хєхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн тєвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хєрєєний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хєх галын чинь урт улаан дєл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шєнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа єлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурал сууж
Багадаа хєхсєн эхийн сvv
Гадагшлахын цагт
Шvлгээ би чам дээрээ
Хvн улуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгий чинь цємлєн шингэнэ
Боржигины бор тал минь.
***
Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захыг нь түшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтэхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно Гэрийнхээ доод бүслүүрээс дэмнэж
Гишгэж анх үзнэ, үр нь
Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
- Миний хүү хаа байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогы нь хонх хоржигнон
- Аан гэж хүү нь дуугарна
Амраг эхийн нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгий нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижий нь
Үйлэн шаглаа төөрнө
- Миний хүү хаа байна гэж
Мяндас ээрэн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
-Аан гэж хүү нь дуугарна
Ангир ижий нь хөх ивэлнэ
Хуруун чинээн үрийн нь
Хонхны дуу хэсэг алдарна
Зүстэй торгоны хээ хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдгэрнэ
- Миний хүү хаана байна гэж
Мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зүүн хаяа тушаа
- Аан гэж дуугарангаа
Газрын нар хүү нь
Үүдээр шагайна
Гайхамшгийг үүдэгч эхийн хөхнөөс
Сүү аяндаа асгарна
Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунаас уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тэгийг газарт зурна.
***
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх,нүдний хор
Эвий дэвсэх худалаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг.
| ЯРУУ НАЙРАГЧ Б.ЛХАГВАСҮРЭН БУЮУ ӨНЖҮҮЛИЙН ХӨХ БИЛҮҮНИЙ ХЭЛТЭРХИЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |