Яагаад ч юм намар болохоор л яруу найрагч Э.Бүжинлхам бодогддог. “Намрыг мартагсад” номоо хэвлүүлснийг нь биш, намрын тухай шүлэг, өгүүллэг бичсэн болохоор нь биш, ердөө л “намрын хүн” болохоор нь бодохоо больж чаддаггүй.
“Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд
Хөв хөх сандал дээр би гуниглан суухуйд
Навчис над дээр нэг нэгээрээ дусалж
Надад хэлбэр нь хүртэл бороотой адилхан санагдсан...” хэмээн зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам шүлэглэсэн нь бий. Бид ч мөн анх намраар л “танилцаж” байжээ.
Одоогоос гурван жилийн өмнөх намар. Орчлонг бүхэлд нь “шар өнгөөр будсан” намрын улирал, хуучин модон сандал, модон сандал дээрх ганц, нэг шарласан навчис, тэгээд яруу найрагч Э.Бүжинлхамын “Намрыг мартагсад” яруу найргийн түүвэр. Тэр өдөр “Намрыг мартагсад” дотор “живж”, дахин “нисэх жигүүрээ” олсон юм.

Яруу найрагч Э.Бүжинлхамын уйтгар, гунигийн тухай шүлэг, өгүүллэгүүдийн олонхынх нь гол дүр нь намар. Өөрөөр хэлбэл, Э.Бүжинлхамын уран бүтээлч зүрх сэтгэл нь намартай хамт оршиж, намартай хамт байдаг. Тэрбээр “Навч” хэмээх нэгэн өгүүллэгтээ “Намар. Өөдгүй бороо. Ёстой л нэг асгарч байна даа. Би чамд хайртай. Эрүү нь чичрээд л, гар нь салганана. Шар аяга. Дотроо кофетой. Чамайг би удаан хүлээсэн. Дугтуйгүй захидал. Дотор нь ганцхан ширхэг өнчин навч. Хатчихсан. Үгүй ээ, хатаачихсан” гэжээ. Орчлон, ертөнцийг тойрон эргэлдэх, тойрон эргэлдсээр намрын улиралд тохиох бүхнийг намар шиг мэдрэх. Э.Бүжинлхам бол намрын улирал шиг яруу найрагч. “Шиг” гэхээсээ илүүтэй Э.Бүжинлхам бол намар.
“...Навчсын нулимсыг арчсан 10 жил тэртээ одож
Намрыг даган үхсээр дахиад 10 жил өнгөрсөн байна
Одоо би 20 настай, хонгор эрэмгий үзэсгэлэнт настай.
Орцны минь гадаах идэр зүрхний цэцэгт баглааг
Огт хайрлалгүй орхиод явчихдаг зориг настай...” хэмээх Э.Бүжинлхам 2012 онд шүлэглэж байсныг хараад намрын улирал түүнтэй хэчнээн дотно, хэчнээн адил болохыг ойлгох шиг болов. Намрын улирлын гуниг, шаналлыг тээж, тээсээр тийн “үзэсгэлэнт”, “зоригтой” болчихсон аж. Э.Бүжинлхам тэрхүү зоригоо намраас олсон. Тэрбээр нэгэн шүлэгтээ
“...Надгүйгээр инээмсэглэж чадах итгэл дүүрэн байгаарай
Намайг уйлсан ч, намар шиг л төгс төгөлдөр, бардам байгаарай...” хэмээсэн юм. Үргэлж л гуниглаж, уйтгарласан төрхөөр төсөөлдөг “намрын улирлын царай”-г Э.Бүжинлхам төгс төгөлдөр, бардам болохыг нь дэлгэчихсэн. Тэгмэгцээ нэг шүлгийнхээ төгсгөлд
“...Хэчнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь,
Ай намар минь, амраг минь” гэжээ. “Зүрхээ нүцгэлж чадах” түүний залуу насны шүлгүүдэд үргэлж л намар байх. Зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам хаврын улирал болж, хаврын гудамжаар алхаж байхдаа ч намрыг мөрөөддөг тухайгаа бичсэн байдаг. Намрын хүсэн тэмүүлэгч хэдий ч цаг үргэлж намрын улирал болдог бол. Гэсэн ч “намар шиг” Э.Бүжинлхам хүртэл үүнээс залхах байсан даа. Түүний нэгэн шүлэгт
“...Над руу ирэх замыг чинь олчихоод
Нүд дүүрэн инээмсэглэхэд
Намрын л гудамж ажээ...” хэмээснийг нь хараад “Намрын хүн ч гэсэн намраас уйддаг байх нь ээ” гэж бодож байв. Дээр дурдсанчлан хүмүүсийн “гунигийн улирал” гэгддэг намраас “зугтаах” ч хүмүүс олон. Хэн ч гуниг, ганцаардалд дуртай бус. Гэхдээ дургүй ч бас биш. Гуниг, шаналантайгаа “эвлэрсэн” нэгэн жинхэнэ яруу найргийг бүтээдэг гэлцдэг. Тэгвэл хамгийн тод, гунигаараа өөрийгөө “чимсэн” нэгэн бол Э.Бүжинлхам гэдгийг зарлах байна.
“Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин...” хэмээснээрээ бүхнийг гуниг, ганцаардалтайгаа хүлээж, үдэж, угтаж л түүний намрын улирал дахь “яруу найргийн амьдрал” үргэлжилдэг. Тэгсэн ч
“...Өсгийд минь гишгэгдсэн
Намрын энэ навч
Гуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэм...” хэмээн “гунигаа хүртэл хайрлаж чаддаг” түүний шүлгүүд намрын улиралтай хамт “төрсөн” юм шиг л. Хэн нэгнийг хүлээх зовлон бус, жаргал гэдгийг, аз жаргал бол инээмсэглэл биш гэдгийг “хаврын хүн”, уйтгар гунигийн дууч, яруу найрагч Э.Бүжинлхам мэдрүүлдэг.

| НАМРЫН ДУУЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |