
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч, яруу найрагч Б.Ганчимэг “Батжаргалын Одгэрэл бол зассан алмааз, Цэвэгжавын Батбаатар бол засаагүй алмааз”
ЦЭЦЭГЛЭЖ АМЖААГҮЙ
Уймарч согтсон өдрүүдээ нулимсгүй үлдээе
Уучилж бүгдийг нь ойлгох хүн олдоно
Цөхөрч зовсон өдрүүдээ ч хавар гэж нэрлэе
Цөмөөрөө гэнэн явсныг хайрлах хүн ч олдоно
1992.Өвөл

ДУРСГАЛ
Барахын аргагүй жимсийг би чамд үлдээлээ
Бас дээр нь мартаад хамгийн сайхан зуныг
Бараг л хайртай болсныгоо хэлчих дөхсөн шөнийг
Баяртай бүсгүй минь...бүгдийг нь чамд үлдээлээ
Хааяа нэг ганцаардвал харуусал дурсах нэрийг
Хаа хамаагүй бороо шивэрсэн ч дагаад л урсах нулимсыг
Хагацъя даа...би чамд үлдээж байна.
1996.Намар

ХҮҮХЭД НАС
Тавагтай чихэрт гараа хүргэвэл
Танихгүй хүнд өгчих гээд байдаг
Тарчигхан айлын бэлэг нь байлаа
Аавынхаа хажуунаас жаахан л холдвол
Ааруулын элээ шүүрчих гээд байдаг
Ангир ээжийн өндөг нь байлаа
Яаавлаг нэхэж хошуугаа унжуулбал
Явуулын хүн авчих гээд байдаг
Ядуухан айлын баялаг нь байлаа
Харанхуй шөнө гэрээсээ л цухуйвал
Хадны мангаа идчих гээд байдаг
Халирхай зөөлөн хүүхэд байлаа
Төрхгүй жаал танайд бий юу
Төмсөгийг нь аваад идчихэе гэсээр
Бүснээсээ сугалсан балиусны өмнө
Бөөжгийндөө хайртай бурхан байлаа.
1996. Хавар
2000 онд “Амралтын сонин”-д хэвлэгдсэн

БАДАРЧИН
Хархорин бороон дотор хоцорлоо...
Хамгийн сайхан нь эндээс би явж байна
Хариугүй өчүүхэн новшнуудаас холдож, зайлна гэхээс
Хамаг бие тэнийж, сэтгэл хөгжүүн алхнам.
Улаанбаатар цасан дотор хоцорлоо...
Учиргүй баяртай эндээс би явж байна
Ухаангүй тэнэгүүдийн шавхрууг гуйж амьдрахгүй гэхээс
Ууц, нуруу тэнийж омог бардам алхнам.
Хотонтын төв шороон дотор хоцорлоо...
Хорсож заналгүй, эндээс би явж байна
Хорлонтой зэвүүн амьдралд хоргодож дасаагүй гэхээс
Хоёр хөл хөнгөрч, хурдан шаламгай алхнам.
Угтаалцайдамын гудамжууд үдшийн бүрэнхийд хоцорлоо
Уйлмаар гунигтай ч эндээс би бүүр явж байна
Урваж гуйвсан хүмүүсийг дахиж харахгүй гэхээс
Уушги хайрхныг ороогоод хар гүйхээрээ алхнам.
1999 он.

ДУРСАМЖ
Шаагисан их бороо нөмрөөд цутгасан үдэш
Шаналж хэлсэн үг чинь одоо ч миний зүрхэнд
Шаагаад мартсан хутга шиг чичигнэн хөндүүрлэж өвтгөнө...
“Шатаам халуун өдөр чинийхээ мөрөөр тэвэрч
Шаргисан мөндрийн чимээг
Биенээс чинь сонсоод тайвширлаа” гэж
Шадлаад бичсэн хайран чиг арван хуруу минь дээ...
Шуургалан унах навчис газраар хуйларсан үдэш
Шулуухан хэлсэн үг чинь одоо ч миний цээжээр
Шувтлаад гарсан сум шиг
Онгорхой нүх үлдээжээ...
Онгорхой тэр нүхээр
Шөнийн саран шагайж
Одоо хүртэл нөгөөхөө бодсоор л явна уу гэхэд
Төмрийн хорноос илүү үгийн хор гүйсэн ч
Төөнөж эдгээсэн шүлгээ
Бичсээр л сууна даа, хөөрхий...
2025.08.08
НАМАР
Тогоруун цуваад алсыг зорин зэллэж
Толгой дээрээс хүйтэн бороо шүршнэм.
Хошууран нисэх та нарыг өлийж хараад
Хорт аалз бидэн хоёрын жөтөө хөдлөж
Хоёр амтай шувууны бууны хүхээгийг дүүргэж
Хонгио юуг нь газраар шаргитал гохыг нь дармаар
Хорсол атаа, хомхой шунал ч дүрэлзэн бадарлаа...
Хорсол атаа, хомхой хүсэл байгаагүй бол
Холхиндог амьдрал сэтгэл холгож туйлдаах буй за
Хохь нь ээ гэж хувь тавилан тавлах тусам л
Ховдог тэмүүлэл шатахуун цацах шиг дүрсхийнэ шүү дээ
Загас, галуугаар хооллож дасаагүй нүүдэлчдийн удам
Заяа нь тэнгэр өөд бууны овоо шагайхгүй буй за
Манжин, байцаагаар цадаж үзээгүй малчны хүүхдүүд
Мах шарж, элэг сорслоод л хэхрүүлдэг бус уу
Махир илдээ хавирч билүүдээд хялгас таслахад
Манжийн хаад ч хар даран орилоод босдог
Майга хөлтнүүдийн агуу түүхийг умартсан бол
Мананд булагдсан цагаан хэрэмний нурангийг харагтун...
Зэллэн буцах тогоруун цувааг доороос хараад
Зэрлэг араатан бидэн хоёрын сэтгэл үймэрч
Хий дэмий л идэш хоолны хэрүүл хийснээ
Хэлхсэн шүлэгнээсээ анзаарч цочоод цэг хатгамой.

2025.07.30
ЭЭЖ, ААВ ХОЁРТОО
Энэхэн биений минь эх үүсвэр
Ээжийнхээ ачийг хариулж дийлэхгүй учраас
Эгнэшгүй ерөөлт бурхан багшийнхаа өлмийд
Энэрэн нигүүлсэхүйн далай болгож цалгиая аа...
Эмнэг ухааны минь иш үндэс
Эцгийнхээ буяныг элээж барахгүй учраас
Этүгэн дэлхий, газар шорооныхоо хөрсөнд
Эвдэршгүй мөнхийн тахил болгон өргөе өө...
Залуу насныхаа ааг омгоор шатаж
Задарсан онгодоор галзуурч солиорч явахад
Биеийг төрүүлсэнээс ухааныг нь нь төрүүлээгүй ээ гэж
Бусдаас өмөөрч дураар нь тавьсан ээж минь
Нанчидын мухлагт найзуудаа хамгаалж сөргөлдөөд
Намалдагаа нээлгэн бялба нүдүүлчихээд ирэхэд
Намайг дуурайсан хөөрүү зангаа хая гэж
Намуухан дуугаар загнаж угтсан аав минь...
Зовлогоо зовоож өсгөхдөө
Зорогдож жижгэрсэн буурлууд
Санаагаа чилээж өтлөхдөө
Самгардаж будилсан бурхадууд минь
Хамаг амьдралаа бидэнд
Харамгүй зориулсан атлаа
Хайртай шүү гэж хэлж үзээгүй
Ээж, аав хоёр минь...
2025.08.20

ЦАСАН БУДАРНА
Онгод задгай найрагч О.Дашбалбар ахдаа зориулав.
Намуухан будрах цасан дундуур алхнам
Наргүй бүрхэг нь илүү ч аятайхан юм уу даа
Найраг баян хуур ингэж л хөглөгдсөн учраас
Намбатай хөгшчүүд тэсэлгүй догдлон бүжиглэдэг байх даа
Чимээгүй будрах цасан дундуур алхнам
Чихний хэрэг ч огт байхгүй санагдлаа
Чигээрээ алхсаар Анагаахын дээд ороорой
Чиний мөрөөддөг сайхан охид тэнд шуугилдана даа
Эдгээн анагаахад гоо сайхан нэмэртэй гэж
Эртний сударт андуу бичээгүй нь ч лавтай
Уймран будрах цасан дундуур алхнам
Уур омог, бухимдал гомдол ч арилжээ
Уучлал, өршөөл, тайвшрал хүртэл сарнихаар
Угаасан аниргүйд удаан ганцаар алхлаа
Шивнэн будрах цасан дотуур алхнам
Шинэхэн дэвтрээс хуучны дурсамж үнэртээд
Хуучны шүлгүүд эртний дуу шиг санагдахуй
Хулгайлсан юм шиг тас нуумаар бодогдлоо
...Зөөлөн будрах цасан дундуур алхнам...
2025.08.28
| “ЭРТНИЙ ДУУ ШИГ ЖИГҮҮРТЭЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |