Туул голыг дагасан тэмдэглэлээ уншигч та бүхэнд хүргэж байна. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын эцсийн нохой чарга байрлах газраас сурвалжилгаа эхэлж, “Биокомбинат”-ын хайрга дайрганы үйлдвэр хүртэл явж сурвалжилга бэлтгэлээ.
Биднийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын эцэст ирэхэд энд тэндгүй нохойн баас, хог, амьтдын сэг зэм угтаж авлаа. Нийслэлийнхний хөөрөн баясах талбар нь байсан Туул гол "Намайг цэвэрлээч" гэх шиг санагдана. Өвлийн улиралд Туул голын мөсөн дээр амьдрал буцалж, хүүхдүүдийн инээд, чарганы жингэнэх чимээ, нохдын хуцах дуу тодхон “аялал жуулчлал” нэртэй бизнес цэцэглэдэг. Нохой чарганд сууж, мөсөн дээгүүр давхих нь өвлийн нэгэн сайхан дурсамж болон үлддэг. Гэвч энэ өнгөлөг дүр зурагны цаана анзаарагддаггүй нэг том асуудал бий. Чарганы нохдын ялгадас, шээсийг тогтмол цэвэрлэж, ариутгах зохион байгуулалт огт байхгүйгээс голын мөсөн дээр бохирдол хуримтлагдсаар байна. Хүйтний улиралд төдийлөн анзаарагддаггүй ч хавар мөс гэсэж, цөн түрэх үед бүх хог хаягдал, ялгадас шууд голын устай хамт урсдаг. Энэ зөвхөн хэсэгхэн газрын асуудал огт биш. Иргэдийн эрүүл мэнд, ундны усны аюулгүй байдалтай шууд холбоотой. Харамсалтай нь, энэ бизнес арав гаруй жилийн хугацаанд үргэлжилж ирсэн ч тодорхой зохицуулалт, хяналт өнөөг хүртэл байхгүй хэвээр байна.
.jpg)
Хэн дуртай нь нохой авчирч чарга хөлөглөх, мөнгөөр үйлчилгээ үзүүлэх байдал газар авч, хариуцлагагүй, эмх замбараагүй нөхцөл байдал үүсээд байна. Нохойн чарганы үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох. Энэ асуудалд Нийслэлийн Байгаль Орчны Газар болон холбогдох бусад байгууллага анхаарал хандуулж, бодит арга хэмжээ авах цаг нь нэгэнт болжээ.
(1).jpg)
Мөн гол дагасан амралтын газрууд бохирдлоо гол руу бохирдлоо асгах явдал одоо ч байсаар байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хаан Жимс" гэх амралтын газартай. Эрхэм гишүүний амралтын газар хэдэн жилийн өмнө Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг мэдээллийн сайтууд мэдээлсэн. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн Богдхан уулын хойд хормой, хатан Туулын хэвлийг цөмлөж, бургасыг нь хядаж, тэндээ тансаг орон сууц, оффис барьж баяжигсад одоо ч Төрийн ордонд тухалж суугаа. Амралтын газрууд, иргэд Туул гол руу ялгадсаа асгаж байгааг хэн зогсоох вэ. Бид цааш явж Их тэнгэрийн амны ойролцоох түр саатах газар ирлээ. Туулын зам дагуух түргэн хоолны газрууд ганц нэгээрээ үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Шорлог, хуушуурын сэнхийх хурц үнэр ханхална. Х
(1).png)
Түргэн хоолны бизнес эрхлэгч Н.Сүлд "Ах нь энд гурав дахь жилдээ шорлог зарж байна. Энэ жил зөвшөөрөл авахад хэцүү байсан болохоор цөөн газар үйл ажиллагаа явуулж байх шиг байна. Дулааны улиралд хүмүүс гол даган агаарладаг энэ газар их зүйл өрнөхийг ажиглаж ажиллаг даа, Ах нь. Хүүхдээ салхилуулаад идсэн зүйлээ цэвэрлээд явах нэгэн байхад архидан согтуурах нь ч байна. Уусан архины шил, хорхог хийсэн тулга, хогоо тарааж хаяаад явах нь олон. Саяхан голын энэ хэсгээрх элдэв бохирдлыг залуучууд түүж, цэвэрлэж байгаа харагдсан. Бас голд сонин боодолтой шашны зүйл хаячихсан байсан. Мөн л ТҮК-ийнхэн болон залуучууд цэвэрлэж харагдсан. Манайхан гаднын орон шиг агаарласан бол цэвэрхэн явдаг болмоор л санагддаг" гэлээ. Түүний шашны зүйл гэж нэрийдэж буй зүйл нь бумба юм. Угтаа бумбыг өргөө гэртээ хадгаар боож, идээ будааны дээжээ хийж залдаг бурхны шашны ёс бий. Гэвч бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр зарим иргэд Туул голд үй олноор урсгасан байдаг.
Тэндээс хөдөлж Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг харлаа. Туулын хурдны замыг барихын тулд 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядсан". Төсөв нь гэхэд 2.3 их наядаөр хэмжигдэх хурдны замын ажил саатаж, эзгүйрсэн эрэг л үлдсэн байна.
Хотоос гарах замд байрлах арьс ширний үйлдвэрүүд арьс боловсруулах явцдаа хром, сульфид, хүчил, шүлт зэрэг химийн бодис ашигладаг. Химийн бодисууд бохир усанд агуулагдан, хангалттай цэвэрлэгдэлгүйгээр Туул гол руу нийлнэ. Сульфид усанд амьдардаг амьтдыг хордуулна. Харин хром хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Туул гол нь нийслэлийн ундны усны чухал эх үүсвэрийн нэг гэдгийг мартаж болохгүй. Үйлдвэр дагасан иргэд, мал амьтад ямар усаар ундаалж, агаарлаж байгааг нэг бодоод үзэх хэрэгтэй.
(2).jpg)
Төв цэвэрлэх байгууламж элдэв зүйлээр өтгөрсөн ногоон ус, ялгадасаа цэвэрлэж чадахгүйд хүрээд олон жилийг үдэж байна. Бохирдол нь хальж Туул гол руу орно. Үүнийг бид хэвийн зүйл мэт л боддог болсон нь харамсалтай. 2022 онд л гэхэд 40-50 см зузаан зунгаарсан бохир лаг бий гэж гарсан.1964 онд Улаанбаатар хотод хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан. Харамсалтай нь энэ байгууламж өнөөг хүртэл шинэчлэгдээгүйгээс Туул гол ихээхэн бохирдолтой болсон. Харин энэ онд Мянганы сорилтын сангийн тусламжтай шинээр Төв цэвэрлэх байгууламж барьсан ч ашиглалтад ороогүй. Туул гол ялгадас хөвж өмхий үнэртсээр байна.

| ТАМИР НЬ ТАСРАХ ДӨХСӨН ТУУЛ ГОЛ ХИМИЙН БОДИС, БААС, ШЭЭСТЭЙ ХОЛИЛДОН УРСАНА |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |