Авлигын хэргээр 13 жилийн оноолоо. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн тэргүүтэй 11 хүний шүүх хурал хоёр хоногийн өмнө олж, Анхан шатны шүүх алх цохилоо.
Хэргийнх нь тухайд, Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, улсын болон хувийн эмнэлгийн захирлуудаас их хэмжээний авлига авсан. Хариуд нь тухайн эмнэлгүүдэд өвчтөнийх нь тооноос давсан нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг нь АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байдаг. ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг 2024 оны есдүгээр сарын 17-нд АТГ-аас баривчилж, хэргийг нь шүүхээр дэнсэллээ. Шүүхээс Л.Бямбасүрэнг 50 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.4-3, 18.6-2.1, 18.6-2.3 дүгээр зүйл заалтаар шүүж, 13 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм.

Олон нийтийн зүгээс 50 сая төгрөгийн хахуулийн хэрэгт 13 жил оноосон нь хатуудсан, мөн бусад хүмүүсийг адил тэгш шүүхгүй, алагчилж үзэж байна гэх шүүмжийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл бид дээрх хэргийн эргэн тойронд хуульчдаас байр суурь авлаа.
.png)
Өмгөөлөгч Б.Мэргэн:
-Энэ хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцоогүй учраас хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд байгаагүй, шууд дамжуулалтыг үзээгүй болохоор ямар үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял ногдуулсныг хэлж мэдэхгүй юм.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-үүдэд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж өмнөхөөсөө илүү хүнд ял ногдуулдаг болсон.
Тухайлбал, өнөөдрийн ярианы сэдэв болоод байгаа 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлддэг гэмт хэрэг гэдэг агуулгаар 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, урьдынх шиг зорчих эрх хязгаарлах, торгох гэсэн сонголт байхгүй. Тэгэхээр багадаа 12 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн үг.
Харин “Мөнгө угаах” буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогыг угаасан, эсхүл албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол 1-5 жил зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэдэг.
Тэгэхээр хахууль авах болон мөнгө угаах гэмт хэрэгт хамгийн бага хугацаатай хорих ял оногдуулж, хооронд нь нэмж нэгтгэн 13 жил хорих ял оногдуулсан гэж харагдаж байна.
Давж заалдах журмаар гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл ялыг багасгах боломжтой байдаг. Харин ялыг нэмэгдүүлэх боломжгүй. Энэ хэргийн хувьд хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулсан, өөр сонгох ял байхгүй учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа бол ял нь багасах боломжгүй юм.
Хуульч П.Эрхэмбаяр:
Нэгдүгээрт, шүүх төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтны үйлдсэн албан тушаалтай холбоотой гэмт хэргийг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаарт бүлэгт заасны дагуу шийдвэрлэдэг. 2019 онд Сүхбаатарын талбайд залуус жагсаж, “Авлигын гэмт хэргийг чангалах хэрэгтэй. Хуулийн зохицуулалтыг нь сайжруулж, хорих ялын бодлогыг өндөр байх ёстой” гэсэн шаардлагыг тавьсан. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сар гэхэд бид авлига, албан тушаалын хэргээ маш өндөр ялын санкцтай болгосон. Сошиалд шүүгээд байгаа Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 зүйл заалт буюу бүлэглэж үйлдсэн гэж үзсэн байсан. Энэ зүйл заалтад ганцхан ялын санкц байгаа. Бүх насаар нь төрийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 12-20 хүртлэх жилээр хорих ялаар шийтгэх зохицуулалттай. Тэгэхээр шүүх бол хуулийг яг энэ хүрээнд хэрэглэх ёстой. УИХ-аас ямар хууль бичиж, баталж өгсөн тэрнийхээ хүрээнд л хэрэглэх ёстой. Өөр ялын санкц байхгүй. Харин 2022 оны арванхоёрдугаар сараас өмнө үйлдсэн авлига, албан тушаалын хэргүүдийг торгож, зорчих эрхийг хязгаарлаж, бага жилээр хорих ял ногдуулж байсан. Шүүгч зүй ёсны дагуу л ажлаа хийсэн. Шүүх рүү дайрах ямар ч шаардлага байхгүй. Харин ийм зүйл, заалттай байхад шүүгч өөр ял ногдуулсан бол асуудал үүснэ.
Мэргэжлийн хүний зөвлөгөө, бусад эрх зүй онолын судалгаагүйгээр сэтгэл хөдлөлөөр хандсан нь ийм үр дагаварт хүргэж байна. Энийг өөрчлөх ямар ч боломжгүй. Хэрэв Давж заалдах шатны шүүх яг энэ хүрээнд зүйлчлэл мөн байна гэж үзвэл ялын хэмжээ багасах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүхээс ялыг нь бууруулах боломжгүй гэсэн үг. Учир нь, Эрүүгийн хуулийн 22.4-3 зүйл заалтад бүх насаар нь төрийн албанд ажиллуулахгүй, 12-20 жилийн хорих ял гэсэн хоёр зүйл заалт байгаа. Хамгийн бага ялыг нь оноосон.
Хоёрдугаарт, 2022 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд авлигын эсрэг бодлогыг суулгаж өгөх ёстой байсан. Бодлого гэдэг нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг хэлээд байгаа юм. Авлига, албан тушаалын хэрэг дандаа нүднээс далд үйлдэгдэж байдаг. Үүнийг барьж тогтоох ямар ч боломж байхгүй. Тийм учраас хахууль өгч байгаа хүнийг хамгаалж, “Хахуулиа өгчих, тэгээд хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, хамтарч ажилла” гэдэг системийг суулгаж өгөх байтал хахууль авсан, өгсөн бүгдийг нь эрүүгийн хариуцлагат татдаг болсон. Олон улсын жишиг чинь хахууль өгч байгаа хүнээр нь дамжуулж барьдаг шүү дээ. Авсан, өгсөн хүмүүс Эрүүгийн хариуцлага хүлээж, ял сонсох юм чинь нам дарна биз дээ. Энэ бол хамгийн буруу зүйл байсан. Одоо ч авлигын хэрэг нууц хэлбэрт үйлдэгдсээр байх боломжтой.
Гуравдугаарт, 2023 оны Хөгжлийн банк болон бусад хэргүүдийг анзаарч харлаа. Шүүх 50 хувийг нь буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаад байна шүү дээ. Тэгвэл прокурорын байгууллагын хэнийг шүүх танхим руу чирж оруулаад байгаа юм бэ. Хэнийг авч үлдээд байгаа юм. АТГ, Прокурор улстөрчдөөс хараат болоогүй цагт авлигын гэмт хэрэгтнийг цаазалсан ч өөрчлөлт гарахгүй. Хэрэв авлига, албан тушаалын хэргээсээ салах гэж байгаа бол АТГ, Прокурорын байгууллагын хүмүүсээ хуулийн хүрээнд ажлыг нь хийлгэдэг болгох эрх зүйн зохицуулалт, нэмэлт өөрчлөлтүүд номер нэг асуудал. Улстөрчдөөс салгаагүй энэ цаг үед “Энэ хурган даргыг энэ зүйл заалтаар шийдье. Энэ улстөрчийн хэргийг аваад үлдэнэ. Энэ хүн гайгүй юм чинь шүүх рүү оруулахгүй. Энэ дургүй хүргэсэн шүүх рүү аваад орно” гэсэн үзэмжийн асуудал байсаар байна. Магадгүй хэн нэгэн дарга албан тушаал, суудлаа булаацалдаад нэгийгээ авлигын хэрэг рүү түлхэвэл яах вэ. Тэгвэл түлхүүлсэн нөхөр 12-20 жилийн ял авна шүү дээ. Ийм хариуцлагагүй, сэтгэл хөдлөлөөр хандаад Эрүүгийн хуулиндаа гар дүрсэн учраас хамгийн анхны кэйс ингэж гарч ирж байна. Мөн Т.Аюурсайхан, Б.Ганхуягийн хэргүүд 2022 оноос өмнө үйлдэгдсэн учраас өмнөх хуулийнхаа зохицуулалтаар шийдэгдсэн.
Дөрөвдүгээрт, өмгөөлөгчид 2022 оны арванхоёрдугаар сараас хойш холбогдсон авлига, албан тушаалын хэргийг өмгөөлөлтгүй боллоо. Ямар ч үр дүн хүлээлтгүй болсон. “Баригдлаа, хоригдлоо” гээд зөвлөгөө авахаар хэн нэгэн ирвэл “Уучлаарай, би танд хамгийн багадаа 12 жилийн хорих ял өгүүлэх нь” гээд сууж байх нь шүү дээ. Хүн амины хэрэгтэй дүйх хэмжээний ял ногдуулж байна. Авлигын хэрэгт шалгагдаж байгаа нийтийн албан тушаалтан 2022 оны арванхоёрдугаар сараас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх хуулиар шийтгэгдэнэ. Харин хэлсэн хугацаанаас хойш үйлдэгдсэн бол Л.Бямбасүрэнд адилхан шийтгэгдэнэ гэсэн үг.
Тавдугаарт, авлигын хууль чангарсан учраас энэ хэрэг улам нууц байдалд шилжсэн. Тэгэхээр Эрүүгийн хуульд дахиад өөрчлөлт оруулах шаардлагатай. Авлига, албан тушаалын хэрэг бол хүн зодож, хүчин хийсэн юм шиг нүдэн дээр үйлдэгдэхгүй. Үр дагавар нь гурав, дөрвөн жилийн дараа илэрдэг. Гэнэт хаусанд нь амьдраад, гэнэт машин нь томроод ирдэг. Тэгэхээр АТГ хөрөнгө орлогоор дүйж шалгадаг юм" гэлээ.
| ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ |
|
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ ЭМЭГТЭЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас оны эхний улиралд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ
2026-04-15 20:38:07
Манай хоккейн баг, Люксембургийн баг 7:5-аар хожигдлоо
2026-04-15 15:57:56
"Макбет" дуурийг дахин тайзнаа амилуулна
2026-04-15 15:43:47
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |